Хөлбөмбөг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
«Хөлбөмбөг» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Хөлбөмбөг (салаа утга)»-аас олж болно.
Хөлбөмбөг
Football iu 1996.jpg
Улаан өмсгөлтэй тоглогч цагаан өмсгөлтэй багийн хамгаалалтыг давж, хаалга руу цохилт хийж байна.
Дээд түвшний захирах байгууллага ФИФА
Хоч(нууд) Football, soccer, footy/footie, "the beautiful game", "the world game"
Анх тоглогдсон 19-р зууны дунд үе, Британи
Онцлог шинж
Шүргэлцдэг спорт эсэх Тийм
Багийн гишүүн Баг бүрдээ 11 тоглогч
Холимог хүйс Тийм, тусдаа тэмцээнтэй
Ангилал Багийн спорт, бөмбөгтэй спорт
Багаж хэрэгсэл Хөлбөмбөгийн бөмбөг
Явагдах газар Хөлбөмбөгийн талбай
Олимп 1900

Хөлбөмбөг нь тус бүр арван нэгэн тоглогчтой хоёр багийн хооронд явагддаг, бөөрөнхий бөмбөг хэрэглэдэг дэлхийд хамгийн өргөн тархсан багийн спорт юм. Тус спорт нь дэлхийн хамгийн түгээмэл спорт юм.[1][2][3]

Энэ спортод тус бүр 11 хүнтэй 2 баг тэгш өнцөгт хэлбэртэй талбайд бөмбөг ашиглан тоглодог. Тоглоомын зорилго нь чухам энэ бөмбөгийг эсрэг багийнхаа хаалганд оруулах юм. Хөлбөмбөгт зөвхөн хаалгач л бөмбөгөнд гараараа хүрэх боломжтой байдаг ба бусад нь тоглогчид нь хөлөөрөө бөмбөгийг өшиглөж тоглоно. Мөн агаар дахь бөмбөгтэй толгой, цээжээ ашиглан тоглож болдог. Тоглолтын төгсгөлд хамгийн олон гоол оруулсан баг нь ялсанд тооцогдоно. Хэрвээ тоглолтын төгсгөлд 2 багийн оруулсан бөмбөгийн тоо адилхан бол тэнцсэн гэж үзнэ. Гэхдээ тэмцээнийн төрлөөс хамааран цаг сунгах, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчаа тодруулах нь бий.

Орчин үеийн хөлбөмбөгийн дүрмийг анх Английн Хөлбөмбөгийн холбоо (The Football Association) 1863 онд The Laws of the Game буюу Тоглолтын дүрмүүд нэртэйгээр гаргасан. Энэ нь одоогийн хөлбөмбөгийн үндсэн дүрэм болж ирсэн байна. Хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнүүдийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA (Fédération Internationale de Football Association) ерөнхийд нь зохион байгуулдаг. Тэдгээрийн хамгийн алдартай нь 4 жилд нэг удаа болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ нь зуны олимпоос 2 дахин их үзэгчтэй дэлхийн хамгийн том шоу спорт юм.[4]

Хэв маяг[засварлах]

Хаалганы ойролцоо цохисон бөмбөгийг хаалгач хааж буй байдал

Хөлбөмбөгийн багийн хаалгачаас бусад тоглогчид бөмбөгөнд бөмбөгийг гараараа шидэж гарахаас бусад тохиолдолд гараараа хүрэх нь хориотой байдаг. Тоглолтын үед тоглогчид хурдан гүйх, багийнхаа хүнд бөмбөг дамжуулах, хаалга руу цохих зэрэг өөрсдийн ур чадвараа ашиглан эсрэг багийнхаа хаалгачийн хааж буй хаалганд гоол оруулахыг хичээн өрсөлдөнө. Эсрэг багийн тоглогчид нь үүнийг эсэргүүцэн бөмбөгийг өөрсдийн болгохоор хамгаалан тоглоно. Хөлбөмбөгийн тоглолтыг бөмбөг талбайгаас гарах, шүүгч тоглолтыг зогсоох гэсэн 2 тохиолдолд л зогсооно.

Мэргэжлийн хөлбөмбөгийн тоглолтод цөөн тооны гоол ордог. Жишээлбэл 2005-2006 оны Английн хөлбөмбөгийн Премьер лигт нэг тоглолтод дунджаар 2.48 гоол орж байжээ. Хөлбөмбөгийн дүрмээр бол хаалгачаас бусад тоглогчдийн тоглох байрлалыг тогтоогоогүй байдаг боловч мэргэжлийн хөлбөмбөгт өөр өөрийн үүрэг бүхий байрлалд тоглодог хөлбөмбөгчид бий болсон байна. Эдгээрийг гоол оруулах үүрэг бүхий довтлогч, төвийн байрлалд тоглож, хамгаалалт довтолгоонд зэрэг оролцдог төвийн тоглогч, өрсөлдөгчдийнхөө гоол оруулахад саад хийн тоглодог хамгаалагч гэсэн үндсэн 3 төрөлд ангилдаг. Эдгээр ангилалууд нь цаашаа нарийвчлан задарч байрлалаар нь жигүүрийн хамгаалагч, төвийн хамгаалагч, цэвэрлэгч, төвийн тоглогч, жигүүрийн тоглогч, довтлох чиглэлийн төвийн тоглогч, хамгаалах чиглэлийн төвийн тоглогч гэх мэтээр ангилагдана. Эдгээр тоглогчдийн тооны харьцаанаас хамааран янз бүрийн комбинацаар тоглох боломжтой болно. Жишээ нь олон тооны довтлогчтой баг хурдан темптэй довтолсон тоглолт үзүүлдэг (гэхдээ хамгаалалт нь суларч эсрэг багийнхандаа гоол алдах магадлал мөн адил ихсэнэ) бол олон хамгаалагчтай багийн тоглолтын темп удаан эсрэг багийнхандаа гоол хийхэд хүндрэлтэй байдаг. Үүнийг хөлбөмбөгт формац буюу байрлал гэж нэрлэдэг. Энэ формацийг гаргах, тактикийг зохиох нь багийн ерөнхий дасгалжуулагч буюу менежерийн үүрэг юм.

Түүх[засварлах]

Түүхийн бүх л үеийн турш хүн төрөлхтөн бөмбөгийг өшиглөн тоглосоор ирсэн. ФИФА-гаар бол шинжлэх ухаанаар батлагдсан хамгийн анхны бөмбөг өшиглөх тоглоомоор МЭӨ 2-3-р зуунд Хятадад тоглож байжээ. Мөн Ромын үед тоглож байсан Харпастум хэмээх тоглоом нь өнөөгийн хөлбөмбөгийн өвөг дээдэс байж болох талтай.

Орчин үеийн хөлбөмбөгийн эхлэл 19-р зуунд Английн сургууль бүрд өөрийн өөрийн дүрмээр тоглогдож байсан бөмбөг өшиглөх тоглоомыг нэгдсэн нэг дүрмэнд оруулснаар тавигджээ. 1863 оны 10 сарын 26-нд Лондоны Квин гудамжны Фриймэйсоны уушын газарт анхны хөлбөмбөгийн холбоо (The Football Association)-ны уулзалт болжээ. 10-12 сарын хооронд уг уушын газар 5 уулзалт хурал болж хамгийн анхны хөлбөмбөгийн дүрмийг гаргасан байна. Гэхдээ сүүлчийн уулзалтан дээр Блекхет болон бусад зарим багийн төлөөлөгч бөмбөгийг гараараа барьж гүйх, ингэж гүйж байхад нь бөмбөгийг хүчээр булааж авч болох гэсэн дүрмийг нь зөвшөөрөөгүйн улмаас энэ холбоог орхин гарчээ. Тэд сүүлд нь 1871 онд Регбигийн хөлбөмбөгийн холбоог үүсгэсэн байна. Дэлхийн хамгийн эртний хөлбөмбөгийн тэмцээн бол FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн юм. Энэ тэмцээнийг анх Чарльз Алкок санаачилжээ. Хамгийн анхны олон улсын хөлбөмбөгийн тоглолт 1872 онд Англи Шотландын багуудын хооронд болсон байна.

Харин 1904 онд Парис хотноо ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо байгуулагдсан байна. Хөлбөмбөгийн хамрах хүрээ өргөжсөний улмаас 1913 онд Олон улсын хөлбөмбөгийн удирдах зөвлөлийг байгуулжээ. Анхны зөвлөлд энэ холбооны 4 гишүүн улс бүрээс нэг, Их Британы 4 улс (Англи, Шотланд, Уэльс, Ирланд)-аас тус бүр нэг гишүүн оржээ.

Өнөөдөр хөлбөмбөгийн холбоо нь НҮБ-ээс олон гишүүн орнуудтай болж, дэлхийн хамгийн том спортын холбоо гэж тооцогддог. Сая сая чөлөөт цагаараа, эсвэл мэргэжлийн дагуу хөлбөмбөг тоглохоор стадиум руу явж байхад тэрбум тэрбум хүн түүнийг нь телевизээр үздэг болжээ. ФИФА-гаас гаргасан тооцоогоор бол 2001 онд дэлхийн 200 гаруй орны 240 сая хүн байнга хөлбөмбөг тоглодог байна. Хөлбөмбөгийн хялбар дүрэм, янз бүрийн нэмэлт төхөөрөмж шаардлагагүй зэрэг нь хөлбөмбөгийг ингэж өргөн дэлгэр тархахад нөлөөлсөн нь дамжиггүй.

Дэлхийн өнцөг булан бүрт хөлбөмбөг нь энгийн нэгэн фен, ямар нэгэн олон нийтийн байгууллага, эсвэл бүр бүхэл бүтэн улс орны урам зориг, утга учир нь болж чадсан. ESPN–ээс Зааны ясан эрэгт иргэний дайн гарахаас хөлбөмбөгийн баг нь сэргийлсэн гэж үздэг байна. Тэр бүү хэл 1969 онд Эль-Салвадор болон Гондурасын хооронд хөлбөмбөгөөс болж дайн дэгдэж байсан түүхтэй. 1990 оны 3 сард Динамо Загреб, Ред Стар Белград багийн тоглолт нь 1990-өөд оны Югославийн дайны эхлэлийг тавьсан гэж үздэг.


ёсны дүрмээр бол баг хамгийн ихдээ 11, багадаа 7 хүнтэй байдаг. Тэдний нэг нь заавал хаалгач байх ёстой.  Хаалгач нь бөмбөгөнд зөвхөн өөрийн багийн хаалганы өмнө байх торгуулийн бүсэд л гараараа хүрэх эрхтэй байна. Дээр дурдсанаар бусад тоглогчид бөмбөгөнд зөвхөн хөлөөрөө хүрэх эрхтэй ба хаана тоглох нь хамаагүй байдаг.

Тоглогчид адил өнгөтэй шорт, подволк өмснө.Харин оймс, гутал,хөлийн хамгаалалтыг нь өөр өөр компани хийсэн байж болно. Бусад тоглогчидоо гэмтэл учруулах тоглолтыг болон хувцас хэрэглэл өмсөхийг хатуу хориглодог. Хаалгачийн хувьд багийн бусад тоглогчидоосоо илт ялгарахуйц хувцас өмсөх ёстой байдаг.

Хамгийн өрсөлдөөнтэй тоглолт бүхий лигүүд, олон улсын тэмцээнд зөвшөөрөгдөх сэлгээний тоо нь 3 байдаг. Сэлгээ хийх үндсэн шалтгаан нь гэмтэх, ядрах, үр ашиггүй болох, тактикийн, заримдаа цаг гүйлгэх зэрэг юм. Стандарт олон улсын насанд хүрэгчлийн тоглолтод сэлгээгээр тоглолтоос гарсан тоглогч тэр тоглолтод буцаж орох боломжгүй байдаг.

Тоглолтыг шүүгч зохион байгуулж явуулах ба түүний ямар ч шийдвэр эцсийнх байна. Тэр зөвхөн хөлбөмбөгийн холбооны өмнө л хариуцлага хүлээнэ. Ихэнхдээ ерөнхий шүүгч нь хоёр туслахтай байдаг. Зарим том тэмцээнүүд дээр 4 хүртэл тооны туслах дасгалжуулагчтай байдаг.Олон улсын хөлбөмбөгийн дүрмээр бол талбайн өргөний хэмжээ нь 64-75 метр, урт нь 110-120 метр байдаг. Энэ талбайн хоёр талд тэгш өнцөгт хэлбэртэй хоёр хаалга байна. Хаалганы өргөн нь 7.3 метр, өндөр нь 2.44 метр байна. Хаалгыг торлосон байх ёстой гэж хөлбөмбөгийн дүрмэнд заагаагүй байдаг. Хаалганы өмнө 16.5 метр хэмжээтэй торгуулийн бүс байна.Стандарт тоглолт нь тус бүрдээ 45 минут бүхий 2 үе тоглогдоно. Тоглолтын үеэр тоглолтын цаг зогсолтгүй үргэлжилнэ. Шүүгч алдагдсан цагийг нөхөж цаг сунгах эрхтэй байна. Мөн шүүгч тоглолт дууссаныг зарлаж шүгэл үлээснээр тоглолт дуусна.Тоглолт тэнцээгээр дууссан үед шигшээ тоглолт бол тус бүр 15 минут бүхий 2 үе сунгаж тоглоно. Ингэж тоглоод ч тэнцэж байвал торгуулийн 5,5 цохилтыг хоёр баг ээлжлэн хийж хэн олон бөмбөг оруулсан нь хожино.Тоглогч хөлбөмбөгийн дүрмээр хориглогдсон бөмбөгөнд гараар хүрэх, өрсөлдөгчөө түлхэх, унагаах гэх мэт үйлдэл хийх бүрд торгууль тооцно. Алдаа хийсэн байрлалаас нь хамааран шууд чөлөөт цохилт, шууд бус чөлөөд цохилт, торгуулийн цохилт зэргийг онооно. Мөн шүүгч нь алдаа хийсэн тоглогчид сануулах шар карт, тоглолтоос гаргах улаан карт өгөх эрхтэй байна. Хэрвээ тоглогч нэг тоглолтод хоёрдох шар картаа авбал түүнийг улаан карт авсан гэж тооцно. Шүүгч нь мөн тоглолтод оролцоогүй байгаа боловч бүдүүлэг алдаа гаргасан багийн бусад тоглогч, багийн дасгалжуулагч нарт карт өгөх эрхтэй байдаг.Мөн шүүгч өөрийн үзэмжээр нөгөө баг нь алдаа хийсэн ч гэсэн хэрвээ бөмбөг ашигтай байрлалд байвал тоглолтыг үргэлжлүүлэхээр зааж болно.Хөлбөмбөгийн хамгийн нарийн нийлмэл дүрэм бол offside буюу отон тоглолтын дүрэм юм. Энэ дүрэм нь багийн довтлон тоглогчийн эсрэг багийнхаа хаалганы хажууд бөмбөг хүлээгээд зогсохоос сэргийлдэг.

Ишлэл[засварлах]

  1. Guttman, Allen [1993]. “The Diffusion of Sports and the Problem of Cultural Imperialism”, Eric Dunning, Joseph A. Maguire, Robert E. Pearton: The Sports Process: A Comparative and Developmental Approach. Champaign: Human Kinetics. ISBN 0880116242. Retrieved on 2008-01-26. “the game is complex enough not to be invented independently by many preliterate cultures and yet simple enough to become the world's most popular team sport” 
  2. Dunning, Eric [1999]. “The development of soccer as a world game”, Sport Matters: Sociological Studies of Sport, Violence and Civilisation. London: Routledge. ISBN 0415064139. Retrieved on 2008-01-26. “During the twentieth century, soccer emerged as the world's most popular team sport” 
  3. Frederick O. Mueller, Robert C. Cantu, Steven P. Van Camp [1996]. “Team Sports”, Catastrophic Injuries in High School and College Sports. Champaign: Human Kinetics. ISBN 0873226747. Retrieved on 2008-01-26. “Soccer is the most popular sport in the world and is an industry worth over US$400 billion world wide. 80% of this is generated in Europe, though its popularity is growing in the United States. It has been estimated that there were 22 million soccer players in the world in the early 1980s, and that number is increasing. In the United States soccer is now a major sport at both the high school and college levels” 
  4. 2002 FIFA World Cup TV Coverage. FIFA official website (2006-12-05). the original on 2006-12-30-с архивлагдсан. 2008-01-06-д хандсан. (webarchive)

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Football (Soccer)