Румын
| Румын Улс
România
|
||||||
|
||||||
| Төрийн дууллын нэр: рум. "Deșteaptă-te, române!" «Румынчууд аа, сэрцгээ!» |
||||||
|
Европын холбоон (улбар шар) дахь Румын (улаан)
|
||||||
| Нийслэл + их | ||||||
| Албан хэл | Румын хэл | |||||
|---|---|---|---|---|---|---|
| Ард түмэн (2011 он) |
88.6% - Румын 6.5% - Унгар 3.2% - Цыган 1.7% - бусад[1] |
|||||
| Цуг хэлэгдэх нь | Румыныхан | |||||
| Төр засаг | Парламентийн бүгд найрамдах засаг | |||||
| - | Ерөнхийлөгч | Траян Бэсеску | ||||
| - | Ерөнхий сайд | Виктор Понта | ||||
| Улсын хурал | 2 танхимтай «Парламент» | |||||
| Тусгаар тогтнол | ||||||
| - | Трансильвани | X зуун | ||||
| - | Валлахи | 1290 он | ||||
| - | Молдав | 1346 он | ||||
| - | Нэгдсэн улс | 1599 | ||||
| - | Молдав, Валлахийг дахин нэгтгэсэн | 1859 оны 1 сарын 24 | ||||
| - | Бодитоор баттай тусгаар тогтносон | 1878 оны 7 сарын 13 | ||||
| - | Трансильванийг нэгтгэсэн | 1918 оны 12 сарын 1 | ||||
| Дэвсгэр газар | ||||||
| - | Бүхэлдээ | 238,391 км2 (83) | ||||
| - | Гадаргын ус (%) | 3 % | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооллого (2011) | 19,042,936 [1] (59) | ||||
| - | Нягт сийрэг | 80 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧТ) | 2011 оны тооцоо | |||||
| - | Бүгд | $267.151 тэрбум[2] | ||||
| - | Нэг хүнд | $14,029[2] | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2011 оны тооцоо | |||||
| - | Бүгд | $189.776 тэрбум[2] | ||||
| - | Нэг хүнд | $8,862[2] | ||||
| ОТББИ (2008) | 32[3] (дундаж) | |||||
| ХХИ (2011) | ▲ 0.781[4] (сайн) (50) | |||||
| Мөнгөний нэгж | Румын лев (RON) | |||||
| Цагийн бүс | ДЕЦ (НЗНЦ+2) | |||||
| - | Зуны цаг | ДЕЗЦ (НЗНЦ+3) | ||||
| Домэйн нэр | .ro1 | |||||
| Утасны томьёо | +40 | |||||
| 1Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ. | ||||||
Румын нь Зүүн Европт орших улс юм. Баруун урд талаараа Серби, баруун талаараа Унгар, хойд талаараа Украйн, зүүн хойд талаараа Молдав, өмнө талаараа Болгар улсуудтай хиллэх бөгөөд зүүн талаараа Хар тэнгис ээр хүрээлэгдэнэ. Нийслэл нь Бухарест хот.
Зүүн Европын слав гаралтай улсууд дунд орших Ром гаралтай улс бөгөөд цорын ганц албан ёсны хэл нь румын хэл юм. Үнэн алдартны шашны нөлөө ихтэй.
Төрийн далбаа нь Чадын төрийн далбаатай андуурагдах тохиолдол их байдаг ч Румыны төрийн далбааны цэнхэр өнгө нь арай бүдэг юм. 1989 онд ардчилсан системд шилжих хүртэл төрийн далбааны голд нь тэр үеийн төрийн сүлд нь дүрслэгдсэн байдаг байв.
Агуулга |
Нэршил [засварлах]
Албан ёсны нэр нь румын хэлээр Romвnia, монгол хэлээр Румын гэдэг.
Уг нэр нь "Ромчуудын нутаг" хэмээх утгатай. Хуучин нэрүүдийг нь доор оруулав:
Түүх [засварлах]
Мөн Молдавын түүхийг үзнэ үү.
Эрт цагт дакичууд Румыны нутагт оршин суудаг байв. Улмаар Ромын эзэнт гүрний мэдэлд багтсанаар Румын хэмээх нэр үүсчээ.
Засаг захиргааны хуваарь [засварлах]
Румын нь засаг захиргааны хувьд 41 муж болон нийслэл Бухарестад хуваагдана.
Газарзүй [засварлах]
Серби, Болгар улстай хиллэх хил нь ерөнхийдөө Дунай мөрний дагуу байдаг. Молдавтай хиллэх хил болох Прут гол нь Дунай мөрөнтэй нийлж, Хар тэнгист цутгана. Дунай мөрний адаг дельт нь тусгай хамгаалалттай.
Румыны нутгийн 34%-ийг уулс, 33%-ийг толгод, 33%-ийг тал газар эзэлнэ. Тус улсын төвд Карпатын нуруу Трансильваний тэгш өндөрлөгөөр хүрээлэгдэн оршино. Карпатын нуруунд далайн түвшнээс дээш 2,000 м-ээс өндөр 14 оргил бий. Хамгийн өндөр Молдовяну оргил нь 2,544 м өндөр юм.
Хүн ам [засварлах]
Оршин суугчдын 89% нь румын, 6% нь мажар, 2% нь цыган үндэстэн болно. Мөн серб, украйн, герман, турк, татар, словак, болгар, орос, еврейчүүд цөөн тоотой бий. Румынчууд нь эртний даки болон шилжин суурьшсан цыгануудын цус холилдож үүссэн гэж үздэг ч хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бий. Мажаруудын ихэнх нь Унгартай газар нутгийн маргаантай Трансильванид амьдардаг.
Чаушескугийн засаглалын үед төрөлтийг дэмжих бодлого баримталж, Балканы хойгийн хамгийн их хүн амтай улс болсон ч зах зээлийн системд шилжсэний дараа хүүхдээ өсгөж хүчрэхгүй болсон эцэг эхчүүд хүүхдээ хаях үзэгдэл их гарсан билээ.
Дэлхийн өв [засварлах]
Румыны нутагт ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 6, байгалийн өв 1 бий.
-
Дунай мөрний дельт - (1991)
-
Хорезу сүм - (1993)
-
Sвrbi Josani.jpg
Марамреш бүсийн модон сүмүүд - (1999)
-
Сигисоарагийн түүхэн бүс нутаг - (1999)
Эшлэл [засварлах]
- ↑ 1.0 1.1 Romanian 2011 census (Румын). www.edrc.ro. 2010-02-22-д хандсан.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 Romania. International Monetary Fund. 20 April 2012-д хандсан.
- ↑ CIA – The World Factbook – Field Listing :: Distribution of family income – Gini index. Central Intelligence Agency. 31 December 2010-д хандсан.
- ↑ Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан.
Гадаад холбоосууд [засварлах]
| Commons: Romвnia - зураг, дуу, бусад юмс |
- Засгийн газар
- Ерөнхий мэдээлэл
- Country Profile from BBC News
- Romania information from the United States Department of State
- Portals to the World from the United States Library of Congress
- Romania at UCB Libraries GovPubs
- Эдийн засаг болон хууль
- Exchange Rates – from the National Bank of Romania
- Romanian Law and Miscellaneous - English
- Соёл урлаг ба түүх
- Chronology of Romania from the World History Database
- ICI.ro - A comprehensive site about Romania
- Treasures of the national library of Romania
- Жуулчлал
| Европын орнууд |
|---|
| Австри · Азербайжан1 · Албани · Андорра · Армен2 · Беларусь · Бельги · Болгар · Босни ба Херцеговина · Ватикан · Герман · Грек · Гүрж1 · Дани3 · Ирланд · Исланд · Испани1 · Итали1 · Казахстан1 · Кипр2 · Косово5 · Орос1 · Латви · Литва · Лихтенштейн · Люксембург · Македон4 · Мальта · Молдав · Монако · Монтенегро · Нидерланд3 · Норвеги3 · Нэгдсэн Вант Улс · Польш · Португал3 · Румын · Сан-Марино · Серби · Словак · Словен · Турк1 · Унгар · Украйн · Финланд · Франц1 · Хорват · Чех · Швейцари · Швед · Эстон |
| 1 Европ тивд оршдоггүй нутаг дэвсгэртэй. 2Нутаг нь бүхэлдээ Баруун Азид орших ч Европтой соёл, улс төрийн хамааралтай. 3 Европоос алслагдсан харъяат нутаг дэвсгэртэй. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Серби улсаас салж, тусгаар тогтносноо зарлан тунхагласан бөгөөд одоогоор НҮБ-ын 69 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |