Ром

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Энэ өгүүлэл нь Ром хотын тухай болно. Эртний Ром гүрний тухай үзэхийг хүсвэл Эртний Ром өгүүллийг үзнэ үү.
Ром
Comune di Roma
Ром хот
Колизей
Ром-н далбаа
Ром-н сүлд
Туг Сүлд
Хоч нэр: "Үүрдийн хот (The Eternal City)"
Уриа: "Senātus Populusque Rōmānus
Сенат болон Ромын ард түмэн (Латин)
"

Ром-н байршил
Итали дахь байршил

Солбицол: 41°54′N 12°30′E
Улс Flag of Italy.svg Итали
Бүс Лазио
Муж Ром
Түүх  
Байгуулагдсан МЭӨ 753 оны 4 сарын 21
Засаглал  
 - Мэйр Жианни Алеманно
Газар нутаг  
 - Нийт 1,285 км²
Өндөр +20 м
Хүн ам  
 - Нийт (2006.12) 2,705,603
 - Нягтрал 2,105.5/км²
 - Метрополи газар нутагт 4,013,057
Цагийн бүс UTC+1
 - Зун   UTC+2
Шуудангийн хаяг 00121-ээс 00199
Утасны код 06
Цахим сүлжээ: comune.roma.it

Ром (итал. Roma, лат. Roma) нь Италийн нийслэл бөгөөд газар нутаг, хүн ам хоёулангаар нь хамгийн том хот нь юм. Мөн Лазио бүсийн төв нь юм. Метрополи газар нутаг нь 4 сая орчим хүн амтай. Ром нь Италийн хойгийн баруун-төвд орших бөгөөд энэ газарт Аниэнэ гол Тибертэй холбогддог.

Ром нь Caput Mundi (Дэлхийн нийслэл), la Città Eterna (Үүрдийн хот), Limen Apostolorum (Апостл буюу Шавь нарын босго), la città dei sette colli (Долоон гүвээний хот) эсвэл зүгээр л l'Urbe (Хот) гэсэн хоч нэрүүдтэй. Олон зуун жилийн туршид барууны соёл иргэншлийн төв байсан бөгөөд Католик сүмийн төв байрладаг газар юм.

Ром хот дотор тусгаар тогтносон Ватикан хот улс оршдог.

Өнөөгийн Ром хот нь орчин үеийн бөгөөд олон үндэстэн амьдардаг газар юм. Европын холбоонд аялал жуулчдынхаа тоогоор гуравт ордог бөгөөд соёл урлаг, улс төрийн нөлөө ихтэй хот юм. Фиумичино дахь олон улсын нисэх буудал нь Италидаа хамгийн томд тооцогддог бөгөөд Италийн хамгийн том 100 компанийн төвүүд байрладаг. Мөн Enel, ENI, Telecom Italia гэсэн дэлхийн хамгийн том 100 компанийн гурвынх нь төвүүд байдаг.

Ром хот нь дэлхийн хоёрдугаар дайнд харьцангуй бага өртсөн цөөн хотуудын нэг учраас төв хэсэг нь сэргэн мандалтын үеийн болон барроко маягийн үзэмжтэй. Ром хотын түүхэн төв хэсэг нь Дэлхийн өв хэмээн ЮНЕСКО-гоор тэмдэглэгджээ.

Хотын мэйр нь Жианни Алеманно

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Roma - зураг, дуу, бусад юмс

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр