Ром аймаг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Итали улсын газрын зураг дахь Лацио муж (улбар шар+улаан), түүн доторх Ром аймгийн (улаан) байршил

Ром аймаг (итал. Provincia di Roma) — Итали улсын 110 аймаг, түүн дотроо Лацио мужид харьяалагдах 5 аймгийн нэг. Аймаг (provincia) гэх засаг захиргааны нэгжийг Италийн хувьд муж (region), суурин (commune) хоёрын дундах нэгж гэж ойлгоно.

5,352 км² (Лацио нутгийн 31.0%) нутагтай энэ аймагт 2010 онд 4,184,293 (Лацио мужийн 71.5%, Италийн аймгуудаас хамгийн олон) хүн амьдарч байсан. Аймгийн төв нь Ром.

Ром аймаг дотроо 121 суурин (commune) болж хуваагддагаас томоохныг жагсаав:

Нэр / Нэрийдлэг (Орос / Монгол) Итали нэр Хүн амын тоо
1 Ром (монгол) Roma 2,744,941
2 Гуидония-Монтечельо Guidonia Montecelio 83,039
3 Фьюмичино Fiumicino 69,329
4 Помеция Pomezia 60,438
5 Тиволи Tivoli 56,300
6 Анцио Anzio 54,238
7 Веллетри Velletri 53,215
8 Чивитавеккья Civitavecchia 52,203
9 Неттуно Nettuno 47,055
10 Ардея Ardea 41,889