Нидерланд
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Уриа "Je maintiendrai" (Франц) "Ik zal handhaven" (Голланд) "Би бат зогсоно" |
|
| Төрийн дуулал "Het Wilhelmus" |
|
| Нийслэл | Амстердам |
| Албан ёсны хэл(нүүд) | Голланд хэл |
| Засаглал | Парламентийн ардчилал ба Үндсэн Хуульт хаант засаг |
| - Хатан хаан | Беатрикс |
| - Ерөнхий сайд | Ян Петер Балкененде (Христийн Ардчилсан Уриалга) |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Тусгаар тогтносноо зарласан | 1581 оны долдугаар сарын 26 |
| - Хүлээн зөвшөөрөгдсөн | 1648 оны нэгдүгээр сарын 30 |
| Европын холбоонд элссэн | 1957 оны гуравдугаар сарын 25 |
| Газар нутаг | |
| - Нийт | 41,526 км² (135-д) |
| - Ус (%) | 18.41 |
| Хүн ам | |
| - 2008 оны тооцоо | 16,408,557 (61-д) |
| - Нягтшил | 395/км² (25-д) |
| ҮНБ | 2006 оны тооцоо |
| - Нийт | $670,929 тэрбум (16-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | $35,078 (10-д) |
| ХХИ (2005 он) | 0.953 (9-д) – өндөр |
| Мөнгөн тэмдэгт | Евро (EUR) |
| Цагийн бүс | UTC+1 |
| - Зун | UTC+2 |
| Улсын домэйн нэр | .nl |
| Утасны код | +31 |
Нидерланд нь Нидерланд болон Карибын тэнгист орших Нидерландын Антилын арлууд, Арубагаас бүрдэх Нидерландын Вант Улсын Европт орших хэсэг нь юм. Нидерланд нь Баруун Европын, парламентийн ардчилсан үндсэн хуульт хаант засагтай улс болно. Тус улс хойд болон баруун талаараа Хойд тэнгисээр хүрээлэгдсэн ба өмнө зүгт Бельги, зүүн зүгт Германтай тус тус хиллэдэг.
Нидерландыг Голланд гэж дууддаг нь буруу юм. Учир нь Хойд Голланд болон Өмнөд Голланд нь Нидерландын 12 мужийн хоёр нь л төдий юм. Нидерланд нь олон улсын тавцанд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Тус улс нь Европын Холбоо, НАТО, ЭЗХАХБ (OECD)-ыг үндэслэн байгуулагч гишүүдийн нэг юм. Түүнчлэн Киотогийн протоколд гарын үсэг зурсан. Нидерланд нь Бельги, Люксембургийн хамтаар Бенилюкс хэмээх эдийн засгийн холбоог бүрдүүлдэг. Тус улсад олон улсын таван шүүх байрладаг. Тухайлбал: Арбитрын байнгын шүүх, Олон улсын шүүх, Хуучин Югославын асуудлаархи олон улсын эрүүгийн шүүх, Олон улсын эрүүгийн шүүх, Ливаны асуудлаархи тусгай шүүх байрладаг. Эхний дөрвөн шүүх нь ЕХ-ны эрүүгийн цагдаагийн агентлаг болох Европолын хамт Гаагад байрладаг. Тийм учраас тус хотыг "дэлхийн хууль зүйн нийслэл" гэж нэрлэдэг ажээ."[1]
Нидерланд нь газарзүйн хувьд нам дор байрлалтай улс бөгөөд нийт нутаг дэвсгэрийнх нь 27% болон хүн амынх нь 60% далайн түвшнээс доор байдаг.[2][3] Ихээхэн нутаг дэвсгэрээ газрын нөхөн сэргээлтээр бий болгосон. Нидерландын ихээхэн хэсгийг Европын гурван томоохон голын адаг бүрдүүлдэг ба тэдгээр гол салаануудынхаа хамтаар Райн-Мойз-Шелдтийн дельта гэгддэг. Тус улсын зүүн өмнөд хэсэг дэх Арденнийн нуруу болон мөсөн галвын мөсөн голоор үүссэн төв хэсгийн намхан толгодыг тооцохгүй бол нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь маш хавтгай.
Нидерланд нь хүн ам шигүү суусан улс. Уламжлалт салхин тээрэм, алтанзул, бяслаг, модон ултай шаахай, гауда вааран эдлэл, унадаг дугуй, уламжлалт үнэт зүйл, сонгодог хүлцлээрээ алдартай. Хуучны парламентийн ардчилсан улс болох Нидерланд сүүлийн жилүүдэд мансууруулах бодис, биеэ үнэлэх явдал, ижил хүйстний гэрлэх эрх, эвтанази зэрэгт орчин үеийн либерал бодлого баримтлах болсон.
[Засварлах] Засаг захиргааны хуваарь
|
[Засварлах] Лавлах материал
- ↑ van Krieken, Peter J.; David McKay (2005). The Hague: Legal Capital of the World. Cambridge University Press. ISBN 9067041858. , "1990-ээд онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бутрос Бутрос-Гали Гаагыг дэлхийн хууль зүйн нийслэл гэж нэрлэж эхэлсэн"
- ↑ The Netherlands: The land » Relief. Encyclopædia Britannica. 2008-08-25-д авсан.
- ↑ Rosenberg, Matt. Polders and Dykes of the Netherlands. About.com : Geography. 2008-08-23-д авсан.
- ↑ Regionale Kerncijfers Nederland (Dutch). Statistics Netherlands (2007). 2007-10-13-д авсан.
- ↑ Bevolking per regio naar leeftijd, geslacht en burgerlijke staat (Dutch). Statistics Netherlands (2007). 2007-10-13-д авсан.
[Засварлах] Гадаад холбоос
- About the Netherlands -- Dutch Ministry of Foreign Affairs
- Overheid.nl - official Dutch government portal
- Government.nl - official Dutch government web site
- Загвар:Statoids
- CIA - The World Factbook -- Netherlands
- CBS - Key figures from the Dutch bureau of statistics
- Загвар:Wikitravel
- Local news and features on the Netherlands,Expatica
- Holland.com - English website of the Netherlands tourist office
| Европын орнууд |
|---|
| Австри | Азербайжан1 | Албани | Андорра | Армен2 | Беларусь | Бельги | Болгар | Босни-Герцеговин | Ватикан | Герман | Грек | Гүрж1 | Дани3 | Ирланд | Исланд | Испани1 | Итали1 | Казахстан1 | Кипр2 | Косово5 | Орос1 | Латви | Литва | Лихтенштейн | Люксембург | Македон4 | Мальта | Молдав | Монако | Монтенегро | Нидерланд3 | Норвеги3 | Нэгдсэн Вант Улс | Польш | Португал3 | Румын | Сан-Марино | Серби | Словак | Словени | Турк1 | Унгар | Украйн | Финлянд | Франц1 | Хорват | Чех | Швейцари | Швед | Эстон |
| 1 Европоос гадна нутаг дэвсгэртэй. 2 Тэр чигээрээ Баруун Азид орших ч Европтой соёл-улс төрийн холбоотой. 3 Европоос гадна харъяат нутаг дэвсгэр буюу түүнтэй ойролцоо нутагтай. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Сербиэс тусгаар тогтносноо зарласан ба НҮБ-ын 50 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |