Амстердам
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Амстердам Amsterdam |
|||||
Кайзерсграхт шөнө |
|||||
|
|||||
| Хоч нэр: "Мокум, Умардын Венец, Дамско" | |||||
| Уриа: "Heldhaftig, Vastberaden, Barmhartig (Баатарлаг, Шийдэмгий, Энэрэнгүй)" |
|||||
| Координат: | |||||
|---|---|---|---|---|---|
| Улс | |||||
| Муж | Хойд Голланд | ||||
| Бороу | 15 | ||||
| Засаглал | |||||
| - Мэйр | Жоб Кохен | ||||
| - Алдерман (хотын зөвлөгөөний гишүүд) | Лодевик Ассчер Каролиен Гехрелс Тиерд Херрема Маартен ван Поелгест Марийке Вос |
||||
| - Нарийн бичгийн дарга | Эрик Геррицен | ||||
| Газар нутаг | |||||
| - Нийт | 219 км² | ||||
| Өндөр | 2 м | ||||
| Хүн ам | |||||
| - Нийт (2006.1.1) | 751,757 | ||||
| - Нягтшил | 4,459/км² | ||||
| - Метрополи газар нутагт | 6,659,300 | ||||
| Цагийн бүс | UTC+1 | ||||
| - Зун | UTC+2 | ||||
| Шуудангийн хаяг | 1011 – 1109 | ||||
| Утасны код | 020 | ||||
| Вэб хуудас: www.amsterdam.nl | |||||
Амстердам (Голланд хэл: Amsderdam) нь Нидерландын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Энэ хот нь Хойд Голланд мужид, улсын баруун хэсэгт оршино. Амстердамын хүн ам нь 2008 оны байдлаар 747,290 байсан бөгөөд энэ нь 6.7 сая хүн амтай, Рандстад гэгч Европын 6 дахь том метрополи газар нутгийг бүрдүүлнэ.
Амстердамын нэр нь Amstel dam буюу "Амстел гол дээрх далан" гэдгээс гаралтай. 12-р зуунд загасны аж ахуй эрхэлдэг жижиг хэмжээний тосгон болж байгуулагдсан бөгөөд Нидерландын Алтан Эриний үед дэлхийн хамгийн чухал боомтуудын нэг болжээ. Энэ үед Амстердам нь санхүү, алмаазын тэргүүлэгч төв байсан байна. 19 болон 20-р зуунуудад хот нь нилээд ихээр өсөн тэлжээ.
Амстердам хот нь Нидерланд улсын санхүү, соёл урлагийн төв нь юм. Олон байгууллага, банкуудын төвүүд энд байрлана. Евронекстын хэсэг Амстердамын хөрөнгийн бирж нь хотын төвд байрладаг. Түүхэн суваг каналууд, улсын музей (Rijksmuseum), Ван Гогийн музей, Анна Франкын байшин, улаан гэрлийн дүүрэг болон олон хар тамхины кафенууд нь жил бүр 4.2 сая жуулчныг татдаг.
[Засварлах] Гадаад холбоос
- Amsterdam.nl - Хотын засгийн газрын албан ёсны сайт (Нидерланд)
- I amsterdam - Гадаадын иргэдэд зориулагдсан портал сайт
- The Amsterdam Site - Аялал жуулчлалын албан ёсны сайт