Франц

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Франц Улс
République française
Далбаа Сүлд
Уриа: Эрх чөлөө, Тэгш эрх, Нөхөрлөл
(Liberté, Égalité, Fraternité)
Дуулал: Марселийн дуулал
(La Marseillaise)
Нийслэл
(ихийн их хот)
Парис
Албан ёсны хэл Франц
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл олон хэл бий.
Угсаатны
бүтэц
 (2007)
91.5% Францын иргэд (үүнээс 25% орчим нь франц бус гаралтай), 8.5% гадаадад төрсөн цагаачид
Төрийн хэлбэр ба засаг баригч Хагас Ерөнхийлөгчийн бүгд найрамдах
 -  Ерөнхийлөгч Франсуа Олланд
 -  Ерөнхий сайд Жан-Марк Эйро
Хууль тогтоох байгууллага Парламент
 -  Дээд танхим Үндэсний их хурал (Сенат)
 -  Доод танхим Үндэсний чуулган
Түүхэн зангилаа
 -  Вердуны гэрээ 843 он 
 -  Одоогийн үндсэн хууль 1958 оны 10 сарын 5 
Нутаг дэвсгэр
 -  Талбай 674,843 км2 (41)
Хүн ам
 -  Тооцоо (2011) 65,821,885 (20)
 -  Нягтрал 116 хүн/км2 
ДНБ (ХАЧ) 2011 оны тооцоо
 -  Нийт $2.216 их наяд (9)
 -  Нэг хүнд $35,048 (24)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт $2.808 их наяд (5)
 -  Нэг хүнд $44,400 (20)
ОТББИ (2008) 32.7 
ХХИ (2010) 0.872[1] (дээд) (14)
Мөнгөн тэмдэгт Евро (EUR)
Цагийн бүс +1
Замын хөдөлгөөн баруун
Интернетийн АДН .fr
Утасны дугаар 33

Франц (фр. France), албан ёсоор Бүгд Найрамдах Франц Улс (фр. République française) нь голдуу Баруун Европд орших улс юм. Европ дахь эх газрын Францаас гадна бусад тивүүд, арлуудад газар нутагтай. Эх газрын Франц нь Газрын тэнгисээс Ла Маншийн хоолой, Умард тэнгис хүртэл, Рейн мөрнөөс Атлантын далай хүртэл тус тус үргэлжилнэ. Францчууд эх орноо геометрийн дүрсээс нь шалгаалж L’Hexagone буюу "6 өнцөгт" хэмээн нэрлэх нь олонтаа. Франц нь Хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь нэгдмэл. Нийслэл нь Парис хот.

Эх газрын Франц нь Бельги, Люксембург, Герман, Швейцари, Итали, Монако, Андорра, Испани улсуудтай хиллэдэг. Мөн Францын газар нутаг болох Франц Гвиана нь Бразил, Суринам улсуудтай, Сэйнт-Мартин нь Нидерландын Антилийн арлуудтай тус тус хил залгана. Ла-Маншийн хоолой доорх Чаннель туннелаар (Channel Tunnel) Британитай залгадаг.

17-р зууны сүүл үеэс 19-р зууны эхэн үе хүртэл Франц нь дэлхийн хамгийн хүчирхэг орнуудын тоонд тооцогдож байв. 18, 19-р зуунд Франц нь баруун Африк, зүүн өмнөд Азид, маш том колонийн гүрнийг байгуулж чадсан бөгөөд тухайн нутгуудын соёл урлаг, улс төрд ихээхэн нөлөөлжээ. Франц нь өндөр хөгжилтэй орон бөгөөд эдийн засаг нь номинал ҮНБ-р дэлхийд зургаад, худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ-ээр наймд жагсдаг. Мөн жил бүр 82 сая гадаадын жуулчдыг хүлээн авдаг (бизнесийн зорилгоор ирсэн хүмүүсийг тооцсон, гэхдээ 24 цагаас доош байсан хүмүүсийг тооцоогүй), жуулчдынхаа тоогоор тэргүүлдэг. Франц нь Европын холбоог анх байгуулсан орнуудын нэг бөгөөд гишүүн орнуудаас хамгийн их нутаг дэвсгэртэй. Мөн НҮБ-ыг байгуулсан орнуудын нэг бөгөөд Франкониофи, Их Найм, Латин холбоо зэрэг байгууллагуудын гишүүн. Үүнээс гадна НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд цөмийн зэвсэгтэй орон юм.

Агуулга

[засварлах] Газар нутаг

Эх газрын Францын газрын гадаргын гуравны хоёрыг тэгш тал эзэлнэ. Үлдэх хэсэгт нь Альпын нуруу (Баруун Европын хамгийн том нуруу), Пиренейн уулс, Юра, Төв өндөрлөг, Восжийн толгод зэрэг уул нурууд байна. Далайд 4 гарцтай: Ла Манш, Хойд тэнгис, Атлантын далай, Газар Дундын Тэнгис. Франц улс 5500 км эрэг хавийн газар нутагтай.

[засварлах] Уур амьсгал

Уур амьсгалын гурван төлөвтэй:

  • баруун хэсэгтээ далайн уур амьсгалтай
  • өмнө зүгт Газар Дундын Тэнгисийн уур амьсгалтай
  • төв ба зүүн хэсгээрээ эх газрын уур амьсгалын шинж давамгайлдаг.

[засварлах] Байгаль орчин

Хөдөө аж ахуй ба ойн үйлдвэрийн 48 сая га талбайгаас 82% нь томоохон хотуудад бий.

Франц улсад 136 нэр төрөл модны эфирийн тос гаргаж авч байгаа нь Европын орнуудын хувьд онцгой тохиолдол юм. Франц улс байгалийнхаа нөөц өвийг хадгалан хамгаалахын тулд төрөөс дараах газруудыг бий болгожээ. Үүнд:

  • Байгалийн нөөц газар 132
  • Биологийн хамгаалалтай бүс нутаг 463
  • Далайн эрэг хавийг хамгаалах байгууллага 389 газрыг хамгаалалтад авчээ.

Газар нутгийн 7%-тай тэнцэх хэмжээний талбай бүхий 35 дархан цаазтай газар байгуулсан. Байгаль орчныг хамгаалахад 22,1 тэрбум евро зарцуулсан ба оршин суугч бүрээс 378 евро буюу 2480 франк гаргасан. Нийт төсвийн дөрөвны гурвыг бохир ус, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг. Олон улсын хэмжээнд НҮБ-аас гаргасан байгаль цаг уур, цөлжилтийн тухай гэрээ, хэлцэлийн ихэнхэд нь Франц улс идэвхтэй оролцсоор ирсэн.

[засварлах] Хүн ам

Нийт хүн ам нь 2008 оны байдлаар 64,473,140, үүнээс эх газрын Францад 61,875,822. Нягтшил нь 1 км.кв. газарт 114 хүн. Франц улсад 150000-аас дээш оршин суугчидтай 52 томоохон хот суурин газар бий. Хамгийн олон оршин суугчидтай хотууд (2000 оны байдлаар):

[засварлах] Засаг захиргааны бүтэц

Франц улс нь 22 бүс нутаг, 96 мужид хуваагдана. Далайн чанадын 4 муж нь:

[засварлах] Ишлэл

  1. Human Development Report 2010 (PDF). United Nations (2010). 5 November 2010-д хандсан.

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: France - зураг, дуу, бусад юмс
Ерөнхий
  • France, from the BBC
  • France, from the Encyclopжdia Britannica
  • France at UCB Libraries GovPubs
Эдийн засаг
Засгийн газар
Соёл урлаг
Аялал жуулчлал
  • FranceGuide - Official website of the French Government Tourist Office

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр