Их Карл

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
KAROLVS IMP AVG (Karolus imperator augustus) хэмээх бичигтэй Их Карлын зоос

Их Карл (англ. Charlemagne; лат. Carolus Magnus эсвэл Karolus Magnus) (742 оны 4-р сарын 2 – 814 оны 1-р сарын 28) 768 оноос эхлэн насан эцэслэтлээ Франкчуудын хаан байлаа. Тэрээр Франкын хаант улсыг өргөжүүлж, Баруун болон Төв Европын ихээхэн хэсгийг нэгтгэсэн Франкын Эзэнт Улсыг байгуулсан юм. Тэрээр хаанчлах хугацаандаа Италийг дайлсан бөгөөд 800 оны 12-р сарын 25-нд Ромын Пап III Лео түүнийг Константинопльд төвлөрсөн Византийн Эзэн хаантай эн зэрэгцүүлэн Император Август (лат. 'Imperator Augustus') хэмээн өргөмжилжээ. Түүний хаанчлал Каролингийн сэргэн мандалттай холбоотой бөгөөд энэ үед Католик сүм хийдээр дамжин урлаг, шашин, соёл сэргэн хөгжсөн юм. Гадаадад аян дайн хийж, дотооддоо шинэтгэл явуулснаар Баруун Европ, Дундад Зууныг тодорхойлоход хувь нэмрээ оруулжээ. Түүнийг Франц, Герман, Ариун Ромын Эзэнт Улсын хаадын жагсаалтад I Карл гэж тэмдэглэдэг.

Намхан Нуруут Пипин хаан, Лаоны Бертрада хоёрын хүү болон мэндэлсэн Карл эцгийнхээ хаан ширээг залгамжлан авч, дүү I Карломаны хамт төрийн эрхийг барьжээ. Карломан Их Карлтай муудалцсан боловч 771 онд Карломан гэнэт нас барснаар дайн дэгдээгүй өнгөрсөн. Их Карл Ромын Папын талаар эцгийнхээ баримталж байсан бодлогыг үргэлжлүүлж, Италид ломбардуудыг төрийн эрхээс зайлуулж, Испаниас хаант улс руу нь өнгөлзөж байсан сарацинчуудтай тулалдаж, Ромын Папын хамгаалагч болжээ. Эдгээр аян дайны үеэр Роланд баатрын дуулалд бичигдэн үлдсэн Ронсесваллесийн тулалдаанд (778) насандаа үзээгүй муухай ялагдал хүлээсэн юм. Зүүнтээ байх аймгуудын эсрэг, ялангуяа Саксончуудын эсрэг аян дайн хийсэн бөгөөд сунжирсан удаан дайны эцэст тэднийг өөрийн харъяанд оруулжээ. Тэднийг хүчээр Христийн шашинд оруулснаар өөрийн эзэнт улсад нэгтгэж, хожмын Оттогийн династи бий болох замыг тавьжээ.

Өнөөдөр түүнийг Франц, Германы хаант ёсыг үндэслэгч төдийгүй, Европын эцэг гэдэг билээ. Ромчуудаас хойш анх удаа Баруун Европын ихэнх хэсгийг Их Карлын эзэнт улс нэгтгэж чадсан бөгөөд Каролингийн сэргэн мандалт Европын нийтлэг төрхийг бүрдүүлэхэд түлхэц өгсөн юм.[1]

Эшлэл[засварлах]

  1. Riché, Preface xviii, Pierre Riché reflects: {{cquote|. . . he enjoyed an exceptional destiny, and by the length of his reign, by his conquests, legislation and legendary stature, he also profoundly marked the history of western Europe.

Ном зүй[засварлах]

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Carolus Magnus
Commons
Викимедиа дуу дүрсний сан: Charlemagne