Хаант засаг
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
██ Хэмжээгүй эрхт хаант засагтай улс
██ Хууль тогтоох эрхтэй Үндсэн хуульт хаант засагтай улс
██ Хууль тогтоох эрх парламентат шилжсэн Үндсэн хуульт хаант засагтай улс
██ Их Британийн ван нэр төдий тэргүүн байх хамтын нөхөрлөлийн гишүүн улс
██ Улсын хэмжээнд бус орон нутагт хаант засаг тогтож буй улс
Хаант засаг — улсыг засах эрх мэдэл ганц хүний мэдэлд байх төрийн хэлбэр. Удирдагч ганц хүн нь хаан, ван, бэйс, гүн, эзэн хаан, султан, эмир гэх мэт цолтой байж, өв залгамжлан засагладаг.
Хэлбэрүүд [засварлах]
Эрх мэдлийн хязгаарлалтаар [засварлах]
- Хэмжээгүй эрхт хаант засаг — хааны эрх хязгаарлаагүй хаант засаг. Одоогийн АНЭУ, Катар, Оман, Саудын Араб улсын төрийн хэлбэр ийм байдаг.
- Үндсэн хуульт хаант засаг — хааны эрх үндсэн хууль, уламжлал, бичигдээгүй ёсын дагуу хязгаарлагдсан хаант засаг. Дотроо хосолмол хаант засаг (одоогийн Марокко, Йордан, Кувейт, зарим тайлбарын дагуу Лихтенштейн, Монакогийн төрийн хэлбэр), парламентын хаант засаг (одоогийн Их Британи, Дани, Шведийнх шиг) гэж хоёр янз байдаг.