Наполеон I Бонапарт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
I Наполеон
Францын эзэн хаан; Италийн хаан,
Швейцарийн холбооны зуучлагч,
Райны холбооны хамгаалагч
Jacques-Louis David 017.jpg
Эзэн хаан Наполеон Түйлерт судалгаа хийж байхдаа, Жак-Луй Давид, 1812
Хаанчлал 1804 оны 3-р сарын 20–1814 оны 4-р сарын 6
1815 оны 3-р сарын 1–1815 оны 6-р сарын 22
Хаан ширээнд
суусан
1804 оны 12-р сарын 2
Бүтэн нэр Наполеон Бонапарт
Франц Napoleon Bonaparte
Төрсөн 1769 оны 8-р сарын 15
Төрсөн газар Францын Корсик арлын Ажаччио
Нас барсан 1821 оны 5-р сарын 5
Нас барсан газар Гэгээн Елена арлын Лонгвүүд
Оршуулсан Парисын Лөзанвалиде
Өмнөх хаан Францын консул (Францын анхдугаар бүгд найрамдах улсын гүйцэтгэх засаглал; Наполеон анхных нь консул байлаа)
Өмнөх хаан: Францын хаан XVI Луй (1793 онд нас барсан)
Дараагийн хаан XVIII Луй (де-факто)
II Наполеон (де-юре)
Бага Хатад Жозефин дө Бохарнэ
Австрийн Мари Луйз
Хааны удам II Наполеон
Хааны овог Бонапарт
Эцэг Карло Буонапарте
Эх Летициа Рамолино

Хожим Эзэн хаан I Наполеон гэгдэх болсон Наполеон Бонапарт (Франц хэл: Napoléon Bonaparte; 1769 оны 8-р сарын 15 – 1821 оны 5-р сарын 5) Европын түүхэнд хамгийн их нөлөөлсөн, Францын цэрэг, улс төрийн зүтгэлтэн юм.

Корсикт төрж, эх газрын Францад их бууны офицер болон бэлтгэгдсэн Наполеон Францын анхдугаар бүгд найрамдах улсын үед алдар хүнд олж авсан ба Францын эсрэг Анхдугаар ба Хоёрдугаар эвслийн эсрэг дайны ажиллагааг амжилттай удирдсан. 1799 онд Бонапарт төрийн эргэлт зохион байгуулж, өөрийгөө анхны консулаар томилж, таван жилийн дараа өөрийгөө Францын Эзэн хаанаар өргөмжилжээ. XIX зууны эхний арван жилд тэрээр Францын анхдугаар эзэнт улсын армийг Европын томоохон гүрнүүдийн эсрэг хөдөлгөж, Аустерлицийн тулалдаан зэрэг олон тулалдаанд дараалсан ялалтууд байгуулж Европын эх газарт ноёлов. Тэрээр өргөн эвсэл байгуулж, анд нөхөд, ах дүү нараа Европын бусад улсуудад эрх баригчаар томилох замаар Францын нөлөөллийн хүрээг тогтоожээ.

1812 онд Оросыг дайлсан нь Наполеоны хувь тавиланд эргэлт гаргав. Түүний Их Арми (Франц хэл: Grande Armée) дайны явцад сүйрч, дахин хэзээ ч бүрэн сэргээгүй юм. 1813 онд Зургадугаар эвсэл Наполеоны цэргийг Лайпцигт бутцохиж, дараа жил нь Эвсэл Франц руу довтолж, Наполеоныг хаан ширээнээсээ буухад хүргэсэн бөгөөд түүнийг Элба аралд цөлжээ. Нэг жил хүрэхгүй хугацааны дараа Наполеон Элбагаас оргож, эргэж эрх мэдлээ олж авсан боловч 1815 оны 6-р сард Ватерлоогийн тулалдаанд ялагджээ. Наполеон амьдралынхаа сүүлийн зургаан жилийг Гэгээн Еленагийн арал дээр Британийн хяналт дор өнгөрөөж, тэндээ нас нөгцжээ. Задлан шинжилгээгээр түүнийг ходоодны хорт хавдраар өнгөрсөн гэж дүгнэсэн боловч Стен Форсхуфвуд болон бусад эрдэмтэд түүнийг хүнцлээр хордуулж алсан гэж үздэг.

Наполеон шинэчлэн байгуулсан Францын армиар томоохон ялалтууд байгуулж, янз бүрийн эх сурвалжаас тактикаа боловсруулдаг байлаа. Түүний цэргийн ажиллагааг дэлхий даяар цэргийн академиудад судалдаг бөгөөд түүхэнд тодорсон хамгийн аугаа их жанжнуудын нэг гэж тооцогддог. Өрсөлдөгч, дайснууддаа дарангуйлагч гэж үзэгддэг байсан боловч Наполеон Баруун Европын ихэнх улс орны захиргаа, шүүх засаглалын үндэс болсон Наполеоны кодыг гаргаснаараа дурсагддаг юм.

[Засварлах] Эшлэл

[Засварлах] Гадны холбоос

Хувийн хэрэгсэлүүд