Франц хэл

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт

Франц хэл (français, [fʁɑ̃sɛ] гэж дуудагдана) бол дэлхий дээр 54 орны хүн амын дийлэнх хэсэг буюу нийт 350 орчим сая хүн өөрийн төрөлх болон хоёрдогч хэл гэж үздэг,[7] томоохон хэл юм. Энэ хэлээр яригчдын олонхи нь Франц, Канад, Бельги, Швейцари улсуудад амьдардаг.

Франц хэл бол испани, португали, итали, каталан, румын зэрэг роман хэлний бүлгийн бусад хэлнүүдийн адил Ромын эзэнт гүрний үеийн латин хэлнээс гаралтай байна. Энэ хэлний хөгжилд Ромын эзэмшлийн Галл мужийн уугуул оршин суугчдын кельт гарлын хэл, мөн Ромын дараах үеийн Франкийн байлдан дагуулагчдын ярилцдаг байсан герман хэлний нөлөө багагүй үүрэг гүйцэтгэжээ.

Франц хэлийг 31 оронд төрийн албан ёсны хэл гэж үздэг бөгөөд тэдгээр орнууд франц хэлээр La Francophonie гэж нэрлэдэг франц хэлт орнуудын нөхөрлөлийг бүрдүүлдэг. Мөн Нэгдсэн Үндэсний Байгууллага болон цөөнгүй тооны олон улсын байгууллагын албан ёсны хэлэнд тооцогддог.

Хувийн хэрэгсэлүүд
Бусад хэлээр