Нант

Нант хотын сүлд

Нант (франц. Nantes ) — Францын баруун хэсэгт орших Армориканы өндөрлөгт Атлантын далайн эргээс 50 км зайд, францын хамгийн урт Луар (франц. Loire, лат. Liger) голын аман дээр орших боомт хот (коммун) юм. 2020 оны байдлаар 321 мянган (орчин тойронтой нийлээд 1 сая орчим) оршин суугчтай хот юм.

Спорт[засварлах | кодоор засварлах]

Нант нь Францын спортын лигүүдийн дээд дивизионд зургаан мэргэжлийн хөлбөмбөгийн клубтэй. Эдгээрээс хамгийн алдартай нь Нант хөлбөмбөгийн клуб бөгөөд хотын бэлгэдлийн нэг юм, Францын зургаан удаагийн аварга; Анри Мишель, Дидье Дешамп, Марсель Десайли, Клод Макелеле зэрэг одод тоглож байсан тул Нант багийн тоглогчид тод шар өнгийн хувцасныхаа төлөө тэднийг "Канарэ шувуу" (франц.​ le serin, англи. canary) гэж дууддаг байна.

Энэ хотод 1984 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, 1998 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2001 оны эрэгтэй гандболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2007 оны эмэгтэйчүүдийн гандболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2007 оны регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад томоохон олон улсын тэмцээнүүд зохиогдсон. Нант хотод хэд хэдэн удаа алдарт "Тур де Франс" дугуйн уралдааны зарим үе шатуудыг зохион байгуулж байсан.