Атлантын далай

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дэлхийн далайнууд
Атлантын далай
Danmark O, Fohn Fjord, Renodde.70°N 26°W (76566707).jpg

Атлантын далай - Номхон далайн удаах хоёрдугаар том далай. 91,6 сая км² талбайд, дэлхийн далайн усны 25% болох 329.7 сая км³ эзлэхүүнтэй. Дундаж гүн - 3736 м, гүнзгийдээ - 8742 метр (Пуэрто Рикогийн хонхор).

Грек домогийн Атлас (Аталанта) гэх дүрээс юм уу Атлантида гэх домгийн арлын нэрийн аль нэгнээс үүсэж нэрлэгджээ.

Тус далай нь S хэлбэрээр хойноос урагш чиглэсэн байрлалаар оршдог. Экваторын шугамаар Умард ба Өмнөд Атлантын далай болж хуваагдана. Баруун талаараа Америк тив, зүүн талаараа Европ болон Африкаар хашигдаж, Номхон далайтай хойд талаараа Умард мөсөн далайгаар, өмнө талаараа Дрейкийн гарцаар холбогдоно. Мөн Хойд ба Өмнөд Америкийн хооронд байгуулсан Панамын сувгаар Номхон далайтай холбогдоно.

Манай гаригийн гадаргуун 20%-ыг эзлэх Атлантын далай нь хэмжээгээрээ зөвхөн Номхон далайн дараа ордог. Ойролцоох тэнгисүүдийг хамруулвал 106,400,000 км², хамруулахгүй бол 82,400,000 км² талбай эзлэнэ.


Мөн үзэх[засварлах]