Панамын суваг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Панамын сувгийн схем зураг

Панамын суваг нь Төв Америкийн Панамын хоолойг сэтлэн, Атлантын болон Номхон далайг холбосон, 77 км урттай суваг юм. Уг сувгийг байгуулснаар усан онгоц Өмнөд Америкийг тойрон хөвөх шаардлагагүй болжээ. Панамын сувгийг байгуулах төслийг анх 1880 онд Францууд эхлүүлсэн боловч амжилтгүй болж, Америкууд уг төслийг үргэлжлүүлэн, 1914 онд сувгийн нээлтийг хийсэн байна. Уг төсөл үргэлжлэх хугацаанд нийт 27,500 ажилчин тахал, холер зэрэг халдварт өвчин, мөн хөрсний гулсалтаас болж нас барсан байдаг.

Суваг нээлтээ хийснээс хойш, олон улсын усан тээврийн нэг гол зам болсон бөгөөд жилд дунджаар 14,000 усан онгоц, 205 сая тонн ачаа тээвэрлэдэг байна. 2002 оны байдлаар нийтдээ 800,000 усан онгоц уг сувгаар дамжин өнгөрчээ[1].


[Засварлах] Ишлэл

  1. The Panama Canal. Global Perspectives. 2007-09-03-д авсан.

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Panama Canal - зураг, медиа материалууд

Хувийн хэрэгсэлүүд