Унгар
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Төрийн дуулал 'Himnusz ("Isten, áldd meg a magyart") "Төрийн дуулал" ("Бурхан минь, унгарчуудыг ивээгээч") |
|
| Нийслэл | Будапешт |
| Албан ёсны хэл(нүүд) | Унгар хэл (Magyar) |
| Засаглал | Парламентийн бүгд найрамдах улс |
| - Ерөнхийлөгч | Ласло Шоём |
| - Ерөнхий сайд | Ференц Жюрчань |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Унгар байгуулагдсан | 896 он |
| - Вант улсын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн | 1000 оны арванхоёрдугаар сар |
| - Одоогийн 3-р бүгд найрамдах улс | 1989 оны аравдугаар сарын 23 |
| Европын холбоонд элссэн | 2004 оны тавдугаар сарын 1 |
| Газар нутаг | |
| - Нийт | 93,030 км² (109-д) |
| - Ус (%) | 0.74 |
| Хүн ам | |
| - 2008 оны хоёрдугаар сар оны тооцоо | 10,041,000 (79-д) |
| - 2001 оны тооллого | 10,198,315 |
| - Нягтшил | 109/км² (94-д) |
| ҮНБ | 2008 оны тооцоо |
| - Нийт | $198.7 тэрбум (43-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | $19,800 (39-д) |
| ХХИ (2007 он) | 0.874 (36-д) – өндөр |
| Мөнгөн тэмдэгт | Унгар форинт (HUF) |
| Цагийн бүс | UTC+1 |
| - Зун | UTC+2 |
| Улсын домэйн нэр | .hu |
| Утасны код | +36 |
Унгар буюу Мажар албан ёсоор Бүгд Найрамдах Унгар Улс (Magyar Köztársaság) нь Төв Европын Карпатын сав газарт орших далайд гарцгүй улс юм. Тус улс Австри, Словак, Украйн, Румын, Серби, Хорват, Словентай хиллэдэг. Нийслэл нь Будапешт хот. Унгар ЭЗХАХБ (OECD), НАТО, Европын Холбооны гишүүн бөгөөд Шенгений хэлэлцээрт нэгдсэн улс юм. Албан ёсны хэл нь фин-угор хэлний бүлд хамаарах унгар хэл (мөн мажаар хэл ч гэдэг). Энэ нь Энэтхэг-Европ хэлний айд багтдаггүй Европын Холбооны дөрвөн албан ёсны хэлний нэг нь юм.
Кельт (МЭӨ 450 оноос хойш) болон Ромын (МЭӨ IX-IV зуун) үеэс хойш IX зууны сүүл үед мажаарчуудын удирдагч Арпаад Унгар улсыг үндэслэн байгуулсан бөгөөд түүний гуч Иштван 1000 онд Ромоос илгээсэн титмийг зүүн хаан ширээнд суужээ. Унгарын Вант Улс дундаа бага сага тасалдалтай 946 жилийн турш оршин тогтносон. Зарим үед тус улс Өрнөдийн соёлын төвүүдийн нэг гэж тооцогдож байлаа. Энэ үеийн дараа коммунист эрин (1947-1989) залгаж авсан бөгөөд энэ үед гарсан 1956 оны Унгарын хувьсгал, 1989 онд Австритай залгаа хилээ нээсэн нь Зөвлөлтийн эвслийн бутралыг түргэсгэсэн зэрэг нь олон улсын анхаарлыг татсан юм. Одоо тус улс нь парламентийн бүгд найрамдах засаглалтай (1989 оноос хойш). Өнөөдөр Унгар улс өндөр орлоготой эдийн засаг[1] болсон бөгөд зарим эдийн засгийн үзүүлэлтээрээ бүсдээ тэргүүлдэг[2]. Тус улсын одоогийн зорилго нь ОУВС-гийн стандартаар (тус улсын ХХИ[3] дэлхийд 36-д орох бөгөөд улам бүр өссөөр байгаа билээ) хөгжингүй улс болоход оршино.
Унгар нь сүүлийн арван жилд дэлхийн хамгийн их жуулчид очдог 15 газрын нэг байсан[4][5]. Нийслэл Будапешт хот нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг гэж тооцогддог[6][7]. Тус улсад дэлхийн хоёрдахь том халуун нуур Хэвиц нуур, Төв Европын хамгийн том нуур Балатон нуур, Европ дахь хамгийн том байгалийн хээр байдаг.
[Засварлах] Лавлах материал
- ↑ World Bank Country Classification, 2007
- ↑ PowerPoint bemutató
- ↑ Microsoft Word - NHDP_HU_NSRF_en_r1.doc
- ↑ Index - Miért menjünk Magyarországra? Miért menjünk Szlovákiába?
- ↑ http://www.mth.gov.hu/download.php?ctag=download&docID=185
- ↑ http://whc.unesco.org/archive/advisory_body_evaluation/400bis.pdf
- ↑ Будапешт Дунай мөрний эрэг, Буда цайз, Андрасси өргөн чөлөөний хамт Дэлхийн өвд бүртгэгдсэн - Зураг, мэдээлэл, аялал жуулчлалын сурвалжлагууд
[Засварлах] Гадаад холбоос
- Official site of the National Assembly
- hungary.hu
- History of Hungary: Primary Documents
- History of Hungary – The Corvinus Library
- In The Land of Hagar - The Jews of Hungary – A Virtual Exhibition
- Translation of Hungarian literary works - a database
- Загвар:Dmoz
- Agricultural land use profile
| Европын орнууд |
|---|
| Австри | Азербайжан1 | Албани | Андорра | Армен2 | Беларусь | Бельги | Болгар | Босни-Герцеговин | Ватикан | Герман | Грек | Гүрж1 | Дани3 | Ирланд | Исланд | Испани1 | Итали1 | Казахстан1 | Кипр2 | Косово5 | Орос1 | Латви | Литва | Лихтенштейн | Люксембург | Македон4 | Мальта | Молдав | Монако | Монтенегро | Нидерланд3 | Норвеги3 | Нэгдсэн Вант Улс | Польш | Португал3 | Румын | Сан-Марино | Серби | Словак | Словени | Турк1 | Унгар | Украйн | Финлянд | Франц1 | Хорват | Чех | Швейцари | Швед | Эстон |
| 1 Европоос гадна нутаг дэвсгэртэй. 2 Тэр чигээрээ Баруун Азид орших ч Европтой соёл-улс төрийн холбоотой. 3 Европоос гадна харъяат нутаг дэвсгэр буюу түүнтэй ойролцоо нутагтай. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Сербиэс тусгаар тогтносноо зарласан ба НҮБ-ын 50 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |