I Иштван

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гэгээн I Иштван
Унгарын номлогч хаан
StefanIHongarije.jpeg
Хаанчлал 1001 – 1038
Хаан ширээнд
суусан
1000 оны 12 сарын 25/ 1001 оны 1 сарын 1
Төрсөн ? 967 - 975
Төрсөн газар Эстергом, Унгарын Вант Улс
Нас барсан 1038 оны 8 сарын 15 (62-71 насалсан)
Нас барсан газар Эстергом буюу Секесфехервар
Оршуулсан Секесфехервар, Унгар
Өмнөх хаан өөрөө Их Хунтайж байсан
Дараагийн хаан I Петер
Хань Баварийн Жизель
Хааны удам Гэгээн Имре
Эцэг Геза
Эх Трансильванийн Саролт

(Гэгээн) I Иштван (унг/маж. I. (Szent) István, лат. Sanctus Stephanus; Эстергом, 967/969/975 – 1038 оны 8 сарын 15, Эстергом[1][2][3] буюу Секесфехервар, Унгар) нь Унгаруудын Их Хунтайж (997–1000) бөгөөд Унгарын анхны хаан (1000–1038) байв. Тэрээр амьдралынхаа туршид Карпатын тэгш өндөрлөгт Унгарын ноёрхлыг тогтоож, тус бүс нутагт Христийн шашныг дэлгэрүүлсэн бөгөөд Унгарын вант улсыг үндэслэгч гэгддэг. Ромын пап VII Грегори түүнийг хүү Имре болон хамба Ксанадын Геллерт нарын хамтаар 1083 оны 8 сарын 20-нд адислаж, "Гэгээн" цол хайрласан бөгөөд I Иштван нь Унгарын хамгийн нэр хүндтэй гэгээнтнүүдийн нэг болсон юм. Түүний төрсөн өдрийг унгарчууд улс байгуулагдсан баярын өдөр болгон тэмдэглэдэг аж.

Эшлэл[засварлах]