Албани

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Republika e Shqipлrisл
Албанийн Бүгд Найрамдах Улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
'Ti, Shqipëri, më jep nder, më jep emrin Shqiptar
Албани чи надад нэр төр өгсөн, чи надад Албани хүн гэдэг нэрийг өгсөн
Төрийн дуулал
'Himni i Flamurit
("Далбааны сүлд дуу")
Байршил
Нийслэл Тирана
Албан ёсны хэл(нүүд) Албани хэл1
Засаглал Парламентийн бүгд найрамдах засаглал
- Ерөнхийлөгч Бамир Топи
- Ерөнхий сайд Сали Бериша
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Османы эзэнт гүрнээс тусгаар тогтносон 1912 оны 11 сарын 28
- Италиас де факто тусгаарласан 1944 оны 10 сар
Газар нутаг
- Нийт 28748 км² (139-д)
- Ус (%) 4.7
Хүн ам
- 2010 оны тооцоо 3,659,616[1] (129-д)
- Нягтшил 111.1/км² (63-д)
ҮНБ 2010 оны тооцоо
- Нийт $22.823 тэрбум[2] (110-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $7,163 (97-д)
ХХИ (2007 он) 0.818 (70-д) – өндөр
Мөнгөн тэмдэгт Лек (ALL)
Цагийн бүс UTC+2
Улсын домэйн нэр .al
Утасны код +355
1 Грек, македон болон бусад орон нутгийн хэлнүүд засгийн газраас үндэстний цөөнхийн хэлнүүд гэж хүлээн зөвшөөрөгдсөн.

Албанийн Бүгд Найрамдах Улс буюу Албани (Албани хэл: Republika e Shqipлrise) нь Зүүн Европын Балканы хойгийн баруун өмнөд хэсэгт орших бүгд найрамдах улс юм. Нийслэл нь Тирана.

Баруун талд нь Адриатын тэнгис, баруун өмнө талд нь Ионий тэнгис цэлийж, хойд талаараа Монтенегро, зүүн талаараа Бүгд Найрамдах Македон Улс, Косово[3], өмнө талаараа Гректэй хиллэдэг. Мөн Итали улстай Отрантогийн хоолойгоор 72 км зайтай тусгаарлагддаг.

Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Аюулгүй Байдлын Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөл, Дэлхийн Худалдааны Байгууллага, Газар Дундын Тэнгисийн Холбооны гишүүн. Мөн Европын Холбоонд элсэхээр нэр нь дэвшигдээд байгаа, Умард Атлантын Цэргийн Эвсэлд элсэх урилгыг 2008 оны 4 сард хүлээн авсан[4] орон юм. Тус улс нь албан ёсоор 2009 онд, НАТО-гийн 60 жилийн ойн үеэр 26 улсын цэргийн эвсэлд нэгдэн орох бөгөөд Балканы хойг, Ирак[5][6], Афганистан, Чад[7] дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй.

Албани нь парламентийн ардчилсан тогтолцоотой, шилжилтийн үеийн эдийн засаг бүхий орон болно. Нийслэл Тиранадаа нийт 3.5 сая хүн амын нь 895,000 нь төвлөрч оршин суудаг, санхүүгийн төв хот нь юм.[8] Чөлөөт зах зээл рүү шилжиж буй тус орон нь гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа эрчим хүч, зам тээврийн дэд бүтцийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нээлттэй болгож буй.

Османы эзэнт гүрэнд хамаарч ирсэн түүхэн шалтгааны улмаас хүн амын олонхи нь исламын шашин шүтдэг ч үнэн алдартны шашин, католик шүтлэгтэн ч элбэг.

Агуулга

[засварлах] Нэршил

Албани хэлээр улсын нэр болох Shqipлrise нь "Бүргэдийн орон" гэсэн утгатай бөгөөд албаничууд өөрсдийгөө бүргэдээс гаралтай гэж үздэг аж. Харин Албани гэдэг нь латин хэлний albus буюу цагаан гэдэг үгнээс гаралтай. Энэ нь шохойн чулуу элбэг байдгаас газар нь цайран харагддаг гэдгээс улбаатай юм байна.

[засварлах] Түүх

Гол өгүүлэл: Албанийн түүх

[засварлах] Засаг захиргааны хуваарь

Албанийн газрын зураг

Тус улс нь 12 муж, 36 дүүрэг, 351 коммунд хуваагдана.

[засварлах] Эшлэл

  1. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/al.html
  2. Albania. International Monetary Fund. 21 April 2010-д хандсан.
  3. Косовог НҮБ Сербийн муж гэж үздэг ч НҮБ-ын гишүүн 50 улс тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрдөг.
  4. Albania membership Nato. NATO.
  5. Croatia, Albania sign NATO membership accords. USA Today.
  6. U.S. Supports Albania for NATO Membership. America.gov - Telling America's Story.
  7. The official site of the Government of Albania (PDF).
  8. tirana.gov.al дахь хүн амын статистик

[засварлах] Холбоос

[засварлах] Холбоос

Засгийн газар
Аялал жуулчлал
Бусад
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр