Ирланд
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Төрийн дуулал Amhrán na bhFiann (Цэрэг нарын дуу) |
|
| Нийслэл | Дублин |
| Албан ёсны хэл(нүүд) | Ирланд хэл, Англи хэл |
| Засаглал | Бүгд найрамдах улс ба Парламентийн засаглалтай ардчилал |
| - Ерөнхийлөгч | Мэри Макэлис |
| - Ерөнхий сайд (Taoiseach) | Брайан Коуэн |
| - Дэд ерөнхий сайд (Tánaiste) | Мэри Коуглан |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Их Британиас тусгаарласан | 1916 оны 4 сарын 24 |
| - Баталгаажсан | 1919 оны 1 сарын 21 |
| - Хүлээн зөвшөөрөгдсөн | 1922 оны 12 сарын 6 |
| - Одоогийн Үндсэн Хууль | 1937 оны 12 сарын 29 |
| Европын холбоонд элссэн | 1973 оны 1 сарын 1 |
| Газар нутаг | |
| - Нийт | 70,273 км² (120-д) |
| - Ус (%) | 2.00 |
| Хүн ам | |
| - 2007 оны тооцоо | 4,339,000 (121-д) |
| - 2006 оны тооллого | 4,239,848 |
| - Нягтшил | 60.3/км² (139-д) |
| ҮНБ | 2006 оны тооцоо |
| - Нийт | $177.2 тэрбум (50-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | $45,600 (8-д) |
| ХХИ (2005 он) | 0.959 (5-д) – өндөр |
| Мөнгөн тэмдэгт | Евро (€)1 (EUR) |
| Цагийн бүс | UTC |
| - Зун | UTC+1 |
| Улсын домэйн нэр | .ie2 |
| Утасны код | +353 |
| 11999 оны өмнө: Ирланд фунт 2Мөн Европын Холбооны .eu-г хэрэглэнэ. |
|
Ирланд (Ирланд хэл: Éire, Англи хэл: Ireland), албан ёсоор Бүгд Найрамдах Ирланд Улс нь баруун хойд Европт орших улс юм. Өнөөгийн Ирланд Улс нь Ирланд арлын зургааны тав хэсгийг эзлэх бөгөөд анх 1921 оны 5 сарын 3-нд хуваагджээ. Хойд талаараа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хэсэг Умард Ирландтай хиллэдэг бөгөөд баруун талд нь Атлантын далай, зүүн талд нь Ирландын тэнгис оршино. Хууль зүйн хувьд Бүгд Найрамдах Ирланд Улс (Ирланд хэл: Poblacht na hÉireann) гэдэг нь улсынх нь тодорхойлолт боловч нэр нь Ирланд юм.
20-р зууны эхэн үед Ирланд нь Ирландын Чөлөөт Улсын залгамжлагч орон болсон юм. Баруун Европын хамгийн ядуу орнуудын нэг байсан бөгөөд гадаадад гарах явдал их байжээ. 1950-аад оны сүүлээр протекционист эдийн засаг нь нээгдсэнээр 1973 онд Ирланд нь Европын Нэгдэлд (одоо Европын Холбоо) элссэн байна. 1980-аад оны сүүлчээр эдийн засгийн хямралаас болж эдийн засгийн шинэчлэл хийхэд хүргэжээ. Үр дүнд нь Ирланд нь бусад Европын Холбооны орнуудтай харьцуулбал татвар, зохицуулалтыг ихэд багасгажээ.
Өнөө үед бол Ирландыг эдийн засгийн чөлөөт байдлаар Эдийн засгийн эрх чөлөөний индекс гуравт жагсаасан байна. Энэ либерал хөдөлгөөний үр дүнд Ирланд нь дэлхийн хамгийн хурдацтай өсч буй, хамгийн баян, хөгжилтэй, энх амгалан орнуудын тоонд багтаж байна. Ирландын 1 хүнд оногдох ҮНБ нь тавд, худалдан авах чадварын паритет (PPP)-г тооцвол наймд, Хүний хөгжлийн индекст тавд бичигдэж байна. Мөн амьдралын чанараараа Economist Intelligence Unit-н индекст нэгд, Дэлхийн энх тайвны индекст дөрөвт бичигджээ. Эдгээрээс гадна Ирланд нь боловсролын систем, улс төрийн чөлөөт байдал, иргэний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө зэргээрээ ч өндөрт жагсдаг. Сүйрсэн орнуудын индекст доороосоо дөрөвт бичигдсэн нь цөөн тооны "тогтвортой" орнуудад тооцогдож байна. Ирландын хүн амын 10 орчим хувийг цагаач нар эзлэдэг. Хүн ам нь Европт хамгийн хурдацтай өсч буйд тооцогддог бөгөөд жилд 2.5%-р өсч байна.
Ирланд нь Европын холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), НҮБ зэрэг байгууллагуудын гишүүн юм. Ирланд нь төвийг сахисан байр суурийнхаа үр дүнд НАТО-гийн гишүүн биш боловч НҮБ-н зохион байгуулсан Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог.
[Засварлах] Гадаад холбоос
| Commons: Ireland - Éire - зураг, медиа материалууд |
| Европын орнууд |
|---|
| Австри | Азербайжан1 | Албани | Андорра | Армен2 | Беларусь | Бельги | Болгар | Босни-Герцеговин | Ватикан | Герман | Грек | Гүрж1 | Дани3 | Ирланд | Исланд | Испани1 | Итали1 | Казахстан1 | Кипр2 | Косово5 | Орос1 | Латви | Литва | Лихтенштейн | Люксембург | Македон4 | Мальта | Молдав | Монако | Монтенегро | Нидерланд3 | Норвеги3 | Нэгдсэн Вант Улс | Польш | Португал3 | Румын | Сан-Марино | Серби | Словак | Словени | Турк1 | Унгар | Украйн | Финлянд | Франц1 | Хорват | Чех | Швейцари | Швед | Эстон |
| 1 Европоос гадна нутаг дэвсгэртэй. 2 Тэр чигээрээ Баруун Азид орших ч Европтой соёл-улс төрийн холбоотой. 3 Европоос гадна харъяат нутаг дэвсгэр буюу түүнтэй ойролцоо нутагтай. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Сербиэс тусгаар тогтносноо зарласан ба НҮБ-ын 50 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |
