Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Шүрэн Тэнгисийн Арлуудын Нутаг Дэвсгэрт (Англи хэл: Coral Sea Islands Territory) Австралийн Квийнслэнд муж улсаас зүүн хойд зүгт Шүрэн тэнгист орших, их төлөв эзгүй, жижиг, тропикийн арлууд болон шүрэн арлууд ордог. Цорын ганц хүн амьдардаг арал нь Виллис арал юм. Нутаг дэвсгэр нь Их Шүрэн Хаалтын гадна хөвөөнөөс зүүн ба өмнө тийш сунасан нийт 780,000 км² талбайг хамардаг бөгөөд Хералдс Бийкон арал, Осприй шүрэн арал, Виллис бүлэг арал болон бусад арван таван шүрэн арал/арлын бүлгийг багтаадаг.[1]