Микронезийн Холбооны Улс

Микронезийн Холбооны Улс
Federated States of Micronesia (Англи)
Уриа: "Peace, Unity, Liberty"
"Энх тайван, эв нэгдэл, эрх чөлөө"
Төрийн дуулал: "Patriots of Micronesia"
"Микронезийн эх орончид"
Location of Микронезийн Холбооны
НийслэлПаликир
6°55′N 158°11′E / 6.917°N 158.183°E / 6.917; 158.183
Томоохон townВэно[1]
Албан ёсны хэлАнгли хэл
Зөвшөөрөгдсөн нутгийн хэл
Угсаатны бүлгүүд
(2000)
Шашин
(2016)[2]
Ард түмний нэршилМикронезичууд
Төр засагХолбооны нам бус ардчилалтай тусгаар ассамблейн бүгд найрамдах улс
Вэсли Симина
Арен Палик
Хууль тогтоох байгууллагаКонгресс
Тусгаар тогтнол 
(АНУ-аас)
• Бүгд найрамдах улс тунхагласан
5 сарын 10, 1979
11 сарын 3, 1986
Газар нутаг
• Нийт
702 км2 (177)
• Усны эзлэх талбай (%)
бага
Хүн ам
• 2019 тооцоо
104,468[3] (181)
• Нягтаршил
158.1/км2 (75)
ДНБ (ХАЧТ)2019 тооцоо
• Нийт
$367 сая
• Нэг хүнд ноогдох
$3,584[4]
ДНБ (нэрлэсэн)2019 тооцоо
• Нийт
$383 сая
• Нэг хүнд ноогдох
$3,735[4]
ОТББИ (2013)40.1[5]
дундаж
ХХИ (2021) 0.628[6]
дундаж · 134
Мөнгөний нэгжАмерик доллар (USD)
Цагийн бүсUTC+10 - +11
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+691
ISO 3166 кодFM
Домэйн нэр.fm
Вэбсайт
FSMGov.org
  1. Төрийн болон хотын түвшинд хэрэглэгдэх бүс нутгийн хэл.

Микронезийн Холбооны Улс (Англи: Federated States of Micronesia) нь баруунаас зүүн тийш Яп, Чуук, Понпей, Косраэ гэсэн дөрвөн улсаас бүрдсэн холбооны, арлын улс юм. Баруун Номхон далайгаар тархсан, ойролцоогоор 702 км² нутаг дэвсгэр бүхий 607 арал дээр оршдог.

Тус улсын бүрэлдэхүүн дөрвөн улс нь бүгд нэг эсвэл хэд хэдэн гол галт уулын арлаа тойрон тогтсон атоллуудаас бүрэлдэнэ. Микронезийн Холбооны Улс нь Микронезийн бүс нутгийн Каролины арлуудад багтах арлууд дээр оршино.

Микронезийн Холбооны Улс нь Номхон далайн арлуудын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэр гэсэн нэрийн дор НҮБ-ээс Америкийн Нэгдсэн Улсын захиргаанд итгэмжлүүлсэн нутаг дэвсгэр байгаад 1979 оны 5 сарын 10-нд өөрийн засаг захиргаатай болж, улмаар 1986 оны 11 сарын 3-нд тусгаар тогтножээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

4000 орчим жилийн өмнөөс Микронезид хүн суурьшиж эхэлжээ. Анх бие даасан жижиг жижиг хэсгүүд байсан ч яваандаа Япад төвлөрсан, эдийн засаг, шашны эзэнт улс бий болсон аж.

Сувгуудын сүлжээгээр холбогдсон хиймэл арлуудаас тогтох Нан Мадолыг Номхон далайн Венец гэх нь бий. Понпейн арлын ойролцоо орших тус газар нь Понпейн 25,000 орчим хүн амыг нэгтгэн, МЭӨ 500 оноос 1500 он хүртэл буюу төвлөрсөн систем задрах хүртэл захирсан Сауделеур династийн улс төр, ёслол хүндэтгэлийн төв болон ашиглагддаг байв.

Европын аялагчдаас анх португалчууд Халуун Ногооны арлуудыг хайх замдаа нээж, дараа нь испаинчууд 16 зууны үед Каролины арлуудад хүрч, хяналтаа тогтоосон ч 1899 онд Германд заржээ. 1914 онд Японд эзлэгдэж, Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкчуудын хяналтад орсон тус бүс нутаг дайны дараа 1947 онд НҮБ-ын хяналт дор АНУ-ын Номхон далайн арлуудын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэр гэгдэх болжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы усан флот Трак Лагонд байрлаж байсан ба тус дайны тэнгисийн чухал тулаануудын нэг болох Хэйлстон ажиллагааны үеэр Японы маш олон усан онгоц, нисэх онгоц сүйрчээ.

1979 оны 5 сарын 5-нд Номхон далайн арлуудын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэр шинэ үндсэн хуультай болж, Микронезийн Холбооны Улс бий болоход Палау, Маршаллын арлууд, Хойд Марианы арлууд оролцоогүй аж. Улмаар АНУ-тай "Чөлөөт холбооны гэрээ" байгуулж, тэр нь 1986 оны 11 сарын 3-нд хүчин төгөлдөр болсноор албан ёсоор тусгаар тогтносон бөгөөд уг гэрээг 2004 онд шинэчилжээ.

Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]

Микронезийн Холбооны Улсын газрын зураг

Холбооны бүрэлдэхүүн дөрвөн улс:

Далбаа Улс Нийслэл Захирагч Газар нутаг Хүн ам[7] Нягтшил
км²[8] квадрат миль км² тутамд[7] кв. миль тутамд
Чуук Чуук Вэно Вэсли Симина 127 49.2 54,595 420 1088
Косраэ Косраэ Тофол Линдон Жэксон 110 42.6 9,686 66 170
Понпей Понпей Колониа Жон Эса 345 133.2 34,685 98 255
Яп Яп Колониа Себастьян Анефал 118 45.6 16,436 94 243

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Микронезийн Холбооны Улс нь Филиппиний зүүн талд орших Каролины арлуудын, 2900 км бүст сунан тогтсон 607 гаруй арал дээр оршино. Дөрвөн арлын бүлгээс тогтоно: Яп, Чуук (1990 оны 1 сар хүртэл Трак), Понпей (1984 оны 11 сар хүртэл Понапе), Косраэ (хуучнаар Кусайэ). Эдгээр нь тус Холбооны Улсын далбаан дээр дөрвөн одоор төлөөлөгддөг.

Албан ёсны долоон хэлтэй: англи, улит, волеай, яп, понпей, косраэ, чуук.

Зам тээвэр[засварлах | кодоор засварлах]

Микронезийн Холбооны Улс нь олон улсын нисэх онгоцны дөрвөн буудалтай:

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Summary Analysis of Key Indicators: from the FSM 2010 Census of Population and Housing (PDF). Palikir: Division of Statistics, Office of SBOC. p. 8. Archived (PDF) from the original on April 17, 2018. Retrieved 16 March 2018 – via Prism (SPC).
  2. "Religions in Federated States Of Micronesia | PEW-GRF". www.globalreligiousfutures.org. Archived from the original on July 3, 2020. Retrieved August 2, 2020.
  3. "NA – FSM Statistics". Archived from the original on September 28, 2020. Retrieved June 10, 2020.
  4. 4.0 4.1 "Report for Selected Countries and Subjects". www.imf.org. Archived from the original on June 12, 2020. Retrieved May 12, 2020.
  5. "GINI index". World Bank. Archived from the original on December 20, 2013. Retrieved 26 July 2013.
  6. "Human Development Report 2021/2022" (PDF) (in англи). United Nations Development Programme. 8 September 2022. Archived (PDF) from the original on 2022-10-09. Retrieved 16 October 2022.
  7. 7.0 7.1 "FSM government website - Population". Archived from the original on 2012-06-29. Retrieved 2011-03-12.
  8. "FSM government website - Geography". Archived from the original on 2016-03-04. Retrieved 2011-03-12.