Маршаллын арлууд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Republic of the Marshall Islands
Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс
Төрийн_далбаа [[Image:|110px|Сүлд тэмдэг]]
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
Jepilpilin Ke Ejukaan
Төрийн дуулал
Маршаллын арлууд үүрд мөнх
Байршил
Нийслэл Мажуро
Албан ёсны хэл(нүүд) Маршалл, англи
Засаглал Парламентийн Бүгд Найрамдах
- Ерөнхийлөгч Кессай Х.Нөүт
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- АНУ-аас 1986 оны 10 сарын 21
Газар нутаг
- Нийт 181 км.кв км² (213-д)
- Ус (%) 11,5%
Хүн ам
- 2005 оны тооцоо 61,963 (186-д)
- Нягтшил 326/км² ()
ҮНБ 2001 оны тооцоо
- Нийт 115 сая ам. доллар (220-д)
- 1 хүнд оногдох ҮНБ 2,900 ам. доллар (195-д)
Мөнгөн тэмдэгт Америк доллар ($ (USD))
Цагийн бүс UTC+12
Улсын домэйн нэр .mh
Утасны код +692

Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс (англ. Marshall Islands) нь Номхон далайд орших арал улс. Микронезийн Холбооны Улсын зүүн талд, Кирибати улсын хойд талд оршино.

Агуулга

[засварлах] Улсын нэр

Маршалл хэмээх нэр нь тэр хавийн далайн судалгааг анхлан хийсэн Жон Маршаллын нэртэй холбоотой. 1788 онд Английн Зүүн Энэтхэг компани нь Австралийн Шинэ Өмнөд Уэльст байсан ахмад Жон Маршалл болон Томас Гильберт нарын усан онгоцоор Гуандунь хүртэл цай зөөлгүүлэхийн хамтаар усан зам орчмынхоо далайг судлах даалгавар өгчээ. Тийнхүү хоёр ахмадын удирдсан хөлөг онгоцууд хожим Маршаллын арлууд болон Гильбертийн арлууд гэж нэрлэгдэх болсон тэр хавийн арлуудыг судалсан бөлгөө.

[засварлах] Он дараалал

Дэлгэрэнгүйг Маршаллын арлуудын түүх өгүүллээс үзнэ үү.

[засварлах] Улс төр

Төрийн тэргүүн болох ерөнхийлөгч нь засгийн газраа тэргүүлдэг бөгөөд парламентийн гишүүд дундаасаа сонгодог байна. Бүрэн эрхийн нь хугацаа 4 жил. Мөн засгийн газрын гишүүд нь ч парламентийн гишүүд дундаас томилогддог.

Парламент нь нэг танхим, 33 суудалтай. Бүх ард түмний сонгуулиар 4 жил тутам шинэчлэгдэн сонгогдоно.

[засварлах] Засаг захиргааны нэгж

Маршаллын арлууд нь засаг захиргааны 24 нэгжид хуваагддаг.

Мөн Америкийн цэргийн бааз байрладаг Кважалейн аралд энгийн иргэд нэвтрэх эрхгүй.

Түүнээс гадна Маршаллын арлууд нь Уэйк арлыг эзэмших эрхтэй хэмээдэг боловч сүүлийн 100 гаруй жил Америкийн хяналтад буй тус арлыг Маршаллын арлуудын эзэмшлийнх гэж хүлээн зөвшөөрдөг улс бараг үгүй.

[засварлах] Газарзүй

Маршаллын арлуудын газрын зураг

[засварлах] Эдийн засаг

ОУВС болон Дэлхийн Банкны гишүүн. Экспортыг гол бараа нь копра болон загас боловч гадаад худалдаа нь алдагдалтай.

Өдгөө АНУ-ын тусламжийг хүртэн эдийн засгийн үндсэн дэд бүтцийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, загас агнуур, аялал жуулчлалыг хөгжүүлж буй.

[засварлах] Хүн ам

Оршин суугчид нь Микронезийн Канака үндэстэн.

Албан ёсны хэл нь Маршалл хэл болон англи хэл.

Хүн амын ихэнх нь Христийн шашны протестант урсгалыг шүтдэг.

[засварлах] Соёл

Баярын өдрүүд
Сар өдөр Баярын нэр Англи нэр Тайлбар
1 сарын 1 Шинэ жил New Years Day
3 сарын 1 Цөмийн туршилтад нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр Nuclear Victims' Day
5 сарын 1 Улс байгуулагдсаны баяр Constitution Day
7-р сарын эхний Даваа гариг Загасчдын өдөр Fisherman's Day Спортын загас агнуурын тэмцээн болно
9-р сары эхний Баасан гариг Хөдөлмөрчдийн өдөр Rijerbal Day (Worker's Day)
9-р сарын сүүлчийн Баасан гариг Manit Day (Customs Day)
11 сарын 17 Ерөнхийлөгчийн өдөр President's Day
11-р сарын 3 дахь Пүрэв гариг Талархлын өдөр Kamolol Day (Thanksgiving Day)
12-р сарын эхний Даваа гариг Эвангелийн өдөр Gospel Day
12 сарын 25 Зул сарын баяр Christmas Day

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр