Науру

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Координат: 0°31′38″S 166°56′12″E / 0.527288°S 166.936724°E / -0.527288; 166.936724

Republic of Nauru
Ripublik Naoero

Бүгд Найрамдах Науру Улс
Төрийн_далбаа [[Image:|110px|Сүлд тэмдэг]]
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
God's Will First
(Бурханы хүсэл эн тэргүүн)
Төрийн дуулал
Nauru Bwiema
Байршил
Нийслэл Ярен (de facto)[a]
Албан ёсны хэл(нүүд) Англи, науру
Засаглал Бүгд Найрамдах
- Ерөнхийлөгч Маркус Стифен
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Австрали, Шинэ Зеланд, Британийн оролцсон НҮБ-ийн захиргаанаас тусгаар тогтносон 1968 оны 1 сарын 31
Газар нутаг
- Нийт 21 км² (225-д)
- Ус (%) 0.57
Хүн ам
- 2009 он оны тооцоо 14,019[1] (216-д)
- 2006 оны 12 сар оны тооллого 9,275
- Нягтшил 476.2/км² (23-д)
ҮНБ 2006 оны тооцоо
- Нийт $36.9 сая[2] (192-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $2,500 ('06 оны тооцоо.)[2] - $5,000('05 оны тооцоо.)[1] (135-141-д)
Мөнгөн тэмдэгт Голдуу Австрали доллар (AUD)
Цагийн бүс UTC+12
Улсын домэйн нэр .nr
Утасны код +674

Науру (англ. Nauru), албан ёсоор Бүгд Найрамдах Науру Улс нь Өмнөд Номхон далайн Микронезид орших арлын улс юм. Науруд хамгийн ойр орших арал болох Кирибатигийн Банаба арал нь Науругаас зүүн тийш 300 км-ийн зайд оршино. Науру нь дэлхийн хамгийн жижигхэн, арлын улс бөгөөд дөнгөж 21 хавтгай дөрвөлжин километр (8.1 хавтгай дөрвөлжин миль)[1] газар нутагтай.

Микронези, полинезийн уугуул оршин суугчидтай Науру арал нь 19-р зууны сүүлчээр Германы эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж, түүний колони гэгдэж байлаа. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Науру нь Үндэстний Лигийн мандат дор Австрали, Шинэ Зеланд, Нэгдсэн Вант Улсаар удирдуулах болсон. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Науруг Японы арми эзэлсэн бөгөөд дайн дууссаны дараа өмнөх захиргаандаа буцаж очсон аж[3]. Науру улс тусгаар тогтнолоо 1968 онд олж авсан.

20-р зууны эхний хагасын турш Науру нь "ханган нийлүүлэгч орон" гэгдэж байв. Фосфоритоос бүрдсэн тус арал нь "Номхон далайн фосфат" компани 1907 онд олборлолт хийж эхэлснээр фосфатын гол экспортлогч орон болсон бөгөөд Британийн Фосфатын Комисс 1919 онд байгуулагдаж, Науруг тусгаар тогтносны дараа ч фосфатын бизнесийг хяналтдаа байлгаж байв. Тус арлын фосфатын нөөц 1980-аад онд дуусах хүртэл Науру нь Науру Фосфат Корпораци буюу уул уурхайгаас бүрэн хамааралтай улс байлаа. Уул уурхай ид цэцэглэж байсан 1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр Науру нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд тэргүүлж байсан гэдэг. Фосфатын нөөцөө барж, байгаль орчноо сүйтгүүлсэн тус арлын орны ирээдүй тун бүрхэг байв. Орлого олохын тулд засгийн газар нь янз бүрийн стандарт бус арга хэмжээ авч байсан бөгөөд 1990-ээд он гэхэд бараг татваргүй улс, хууль бус мөнгө угаах үйл ажиллагааны төв болоод байв.

Мөн 2005 оны 12 сараас 2006 оны 9 сар хүртэл тус арлын цорын ганц агаарын гүүр болдог Айр Науру компани үйл ажиллагаагаа зогсоосноор гадаад ертөнцөөс бараг тусгаарлагдаж, хөлөг онгоцоор л холбогдож байв. Тус компани Тайванийн мөнгөн тусламжаар Аур Эйрлайн гэсэн нэрээр үйл ажиллагаагаа сэргээсэн юм. Арал дээр Науругийн олон улсын нисэх онгоцны буудал хэмээх ганц нисэх онгоцны буудал бий.

[засварлах] Эшлэл

  1. 1.0 1.1 1.2 Central Intelligence Agency (2009). Nauru. The World Factbook. 23 January 2010-д хандсан.
  2. 2.0 2.1 Country Economic Report: Nauru. Азийн Хөгжлийн Банк.
  3. Historia - Nauru - Onet.pl - WIEM Lajt. Lajt.onet.pl. 2010-06-22-д хандсан.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр