Нигери

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Republik Nijeriya
Republic ndi Naigeria
Republik Federaal bu Niiseriya
Orílẹ̀-èdè Olómìnira Àpapọ̀ Naìjírìà
جمهورية نيجيريا

Холбооны Бүгд Найрамдах Нигери Улс
Төрийн_далбаа [[Image:|110px|Сүлд тэмдэг]]
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
"Unity and Faith, Peace and Progress"
"Эв нэгдэл, итгэл бишрэл, энхтайван, хөгжил дэвшил"
Төрийн дуулал
Arise, O Compatriots
Байршил
Нийслэл Абужа
Албан ёсны хэл(нүүд) Англи, Хауса, Игбо, Ёруба
Засаглал Ерөнхийлөгчийн засаглалтай холбооны бүгд найрамдах улс
- Ерөнхийлөгч Умару Яр'Адуа
- Дэд ерөнхийлөгч Гүдлак Жонатан
- Сенатын ерөнхийлөгч Дэвид Марк
- Төлөөлөгчдийн танхимын спикер Димежи Банколе
- Ерөнхий шүүгч Идрис Кутиги
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Их Британиас тусгаарлаж, хүлээн зөвшөөрөгдсөн 1960 оны 10 сарын 1
- Бүгд Найрамдах Улсыг тунхагласан 1963 оны 10 сарын 1
Газар нутаг
- Нийт 923,768 км² (32-д)
- Ус (%) 1.4
Хүн ам
- 2007 оны тооцоо 148,000,000[1] (8-д)
- Нягтшил 145/км² (71-д)
ҮНБ 2008 оны тооцоо
- Нийт $315.401 тэрбум[2] ()
- 1 хүнд оногдох ҮНБ $2,134[2] ()
ХХИ (2007 он) 0.499 (154-д) – нам
Мөнгөн тэмдэгт Нигери найра (₦) (NGN)
Цагийн бүс UTC+1
Улсын домэйн нэр .ng
Утасны код +234

Нигери (Англи хэл: Nigeria), албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Нигери Улс (Англи хэл: Federal Republic of Nigeria), нь 36 муж улс, нэг Холбооны Нийслэлийн Нутаг дэвсгэрээс тогтох, үндсэн хуульт холбоот улс юм. Тус улс нь Баруун Африкт, баруун талаараа Бенин, зүүн талаараа Чад, Камерун, хойд талаараа Нигер улсуудтай хиллэнэ. Өмнө талд нь Атлантын далайн нэг хэсэг болох Гвинейн булан оршино. Нийслэл нь Абужа хот. Тус улсын хамгийн том бөгөөд нөлөө бүхий 3 үндэстэн нь Хауса, Игбо, Ёруба болно.

Нигери хэмээх нэр нь тус улсын нутгаар урсах Нигер мөрний нэрээс гаралтай бөгөөд Нигер, ареа (талбай) гэсэн үгсийг нийлүүлэн бүтээжээ. Уг нэрийг хожим Британийн колонийн захирагч Барон Лугардын эхнэр болсон Флора Шау 19-р зууны сүүлчээр бодож олсон гэдэг.

Нигери нь Африк тивийн хамгийн их хүн амтай улс бөгөөд дэлхийд 8-д жагсана. 148 сая иргэнтэй тус улс нь хамгийн их хүн амтай 'хар' улс юм. Бүс нутагтаа нөлөө бүхий тус улс нь "Next 11" буюу эдийн засгаар дэлхийг тэргүүлэх дараагийн 11 улсын тоонд нэрлэгдсэн бөгөөд Британийн хамтын нөхөрлөлийн гишүүн юм. Нигеригийн эдийн засаг нь Олон Улсын Валютын Сангийн тооцоогоор 2008 онд 9% байсан бөгөөд 2009 онд 8.3% байх төлөвтэй байгаа нь[3][4][5][6] тус улсыг дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэгэнд зүй ёсоор оруулж байгаа юм.

[Засварлах] Эшлэл

Хувийн хэрэгсэлүүд
Бусад хэлээр