Нигер
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Уриа "Fraternité, Travail, Progrès" "Ах дүүсийн барилдлага, ажил хөдөлмөр, дэвшил" |
|
| Төрийн дуулал La Nigérienne |
|
| Нийслэл | Ниамей |
| Албан ёсны хэл(нүүд) | Франц (Албан ёсны) Хауса, Фулфульде, Гурманче, Канури, Зарма, Туарег хэл ("үндэсний хэл") |
| Засаглал | Парламентийн ардчилсан бүгд найрамдах улс |
| - Ерөнхийлөгч | Танджа Мамаду |
| - Ерөнхий сайд | Сейни Умару |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Францаас тусгаар тогтносон | 1960 оны 8 сарын 3 |
| Газар нутаг | |
| - Нийт | 1,267,000 км² (22-д) |
| - Ус (%) | 0.02 |
| Хүн ам | |
| - 2008 оны 7 сар оны тооцоо | 13,272,679[1] (-д) |
| - Нягтшил | /км² (-д) |
| ҮНБ | 2008 оны тооцоо |
| - Нийт | $10.164 тэрбум[2] (-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | $738[2] (-д) |
| ХХИ (2007 он) | 0.374 (174-д) – нам |
| Мөнгөн тэмдэгт | Баруун Африкийн франк (XOF) |
| Цагийн бүс | UTC+1 |
| Улсын домэйн нэр | .ne |
| Утасны код | +227 |
Нигер (Франц хэл: Niger), албан ёсоор Бүгд Найрамдах Нигер Улс, нь Баруун Африкт орших Нигер мөрний нэрээр нэрлэгдсэн, далайд гарцгүй орон юм. Өмнө талаараа Нигери, Бенин, баруун талаараа Буркина-Фасо, Мали, хойд талаараа Алжир, Ливи, зүүн талаараа Чад улсуудтай хиллэнэ. 1,270,000 км² орчим буюу Баруун Африкийн хамгийн том газар нутагтай тус улсын 13,300,000 орчим хүн ам нь нутгийн өмнөд болон баруун хэсгээр төвлөрөн амьдарна. Нийслэл нь Ниамей.
Нигер нь дэлхийн хамгийн ядуу, хөгжил дорой орнуудын нэг бөгөөд нутаг дэвсгэрийн 80% гаруй нь Сахарын цөлөөр бүрхэгдэж, үлдсэн нутагт нь ч тогтмол ган гачиг, цөлжилтийн аюул нүүрлээд буй. Эдийн засаг нь арай үржил шимтэй өмнөд нутгаар эрхлэх газар тариалан болон ураны хүдэр зэрэг түүхий эдийн экспортод тулгуурлана. Тус улсын хөгжлийг далайд гарцгүй байршил, хүн амын боловсролын түвшин, дэд бүтэц, эрүүлийг хамгаалах, байгаль орчны хөнөөл саатуулсаар байна.
Тусгаар тогтносноосоо хойш 5 үндсэн хууль, 3 цэргийнхний засаглалын нүүрийг үзсэний эцэст 1999 онд олон намын систем бүхий ардчилсан сонгуулиар сонгогдсон засгийн газар төрийн эрхийг барьж байна. Ард иргэдийн дийлэнх нь Исламын шашныг шүтдэг. Нигерийн хүн амын ихэнх нь хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд дээд боловсрол олж авах нөхцөл хомс байдаг билээ.
[Засварлах] Эшлэл
| Африкийн орнууд |
|---|
| Алжир | Ангол | Бенин | Ботсвана | Буркино-Фасо | Бурунди | Габон | Гамби | Гана | Гвиней | Гвиней-Бисау | Джибути | Египет | Замби | Зимбабве | Кабо-Верде | Камерун | Кени | Коморын арлууд | БНКУ | БНАКУ | Кот д'Ивуар | Лесото | Либери | Ливи | Маврикий | Мавритани | Мадагаскар | Малави | Мали | Марокко | Мозамбик | Намиби | Нигер | Нигери | Өмнөд Африк | Руанда | Сан-Томе ба Принсип | Свазиланд | Сейшелийн арлууд | Сенегал | Сомали | Судан | Сьерра-Леоне | Танзани | Того | Тунис | Төв Африк | Уганда | Чад | Экваторын Гвиней | Эритрей | Этиоп |
| Исламын шашинт улсуудын байгууллага (OIC) |
|---|
| Азербайжан | Алжир | АНЭУ | Афганистан | Бангладеш | Бахрейн | Бенин | Бруней | Буркина Фасо | Габон | Гайана | Гамби | Гвиней | Гвиней Биссау | Египет | Жибути | Зааны ясан эрэг | Индонез | Ирак | Иран | Йемен | Йордан | Казахстан | Камерун | Катар | Комор | Кувейт | Кыргызстан | Ливан | Ливи | Мавритани | Малайз | Мали | Мальдив | Марокко | Мозамбик | Нигер | Нигери | Оман | Пакистан | Палестин | Саудын Араб | Сенегал | Сири | Сомали | Судан | Суринам | Сьерра-Леоне | Тажикистан | Того | Тунис | Турк | Туркменистан | Уганда | Узбекистан | Чад |