Мавритан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
(Мавритани-с шууд холбогдсон)
Харайх: Удирдах, Хайлт
Исламын Бүгд Найрамдах Мавритан Улс
الجمهورية الإسلامية الموريتانية (араб.)‎
République Islamique de Mauritanie (фр.)‎
Далбаа Сүлд
Уриа: شرف إخاء عد (араб.)
("Нэр төр, Ах дүүгийн
барилдлага, Шударга ёс")
Дуулал: "Мавритан улсын дуулал"
Нийслэл
(ихийн их хот)
Нуакшот
Албан ёсны хэл Араб1
Франц1 (чухамдаа)‎
Төрийн хэлбэр ба засаг баригч Ерөнхийлөгчийн бүгд найрамдах
 -  Ерөнхийлөгч Мохаммед ульд Абдель Азиз
 -  Ерөнхий сайд Мулайе ульд Мохамед Лагдаф
Тусгаар Тогтнол
 -  Францаас 1960 оны 11 сарын 28 
Нутаг дэвсгэр
 -  Талбай 1,030,700 км2 (29)
 -  Үүнээс: Ус (%) 0.03
Хүн ам
 -  Тооцоо (2005) 3,069,000[1] (135)
 -  Тооллого (1988) 1,864,236[2] 
 -  Нягтрал 3.2 хүн/км2 
ДНБ (ХАЧ) 2011 оны тооцоо
 -  Нийт $7.075 тэрбум[3] (147)
 -  Нэг хүнд $2,173[3] (145)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт $4.402 тэрбум[3] (151)
 -  Нэг хүнд $1,352[3] (143)
ОТББИ (2000) 39 (дундаж
ХХИ (2011) 0.453[4] (доогуур) (159)
Мөнгөн тэмдэгт Мавритан угия (MRO)
Цагийн бүс +0
Замын хөдөлгөөн баруун
Интернетийн АДН .mr
Утасны дугаар 222
1 Үндсэн хуулийн 6-р зүйлд Араб, Фула, Сонинке, Волоф бүгд улсын хэл ба Араб хэл нь албан ёсны хэл болно гэж заажээ. Нийтээр заншсан Франц хэл үнэн хэрэгтээ давхар албан ёсны хэл болдог.

Мавритан (араб. موريتانيا, Mūrītāniyā), албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Мавритан Улс нь Өрнө Африкт орших улс юм. Баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгдэж, баруун хойд талаараа Баруун Сахартай, зүүн хойд талаараа Алжир, зүүн, зүүн өмнөд талаараа Мали, баруун өмнөд талаараа Сенегалтай хил залгана.

Энэхүү 1,030,700 км² нутаг дэвсгэртэй дэлхий 29-р том оронд 3 сая 69 мянган хүн амьдардаг. Хүн амын олонх нь Мавричууд, зонхилох шашин шүтлэг нь Ислам (Лал). Тус улсын нэр эртний берберийн Мавретан улсаас гаралтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот болох Нуакшот хот Атлантын далайн эрэгт байрладаг.

2008 оны 8 сарын 6-нд тус улсын иргэний засгийн газар генерал Мохамед Улд Абдель Азизийн удирдсан цэргийнхний төрийн эргэлтээр эрх мэдлээ алдсан. Ирэх 6-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд генерал Мохамед Улд Абдель Азиз цэргийн албан тушаалаа өгөөд байгаа.

[засварлах] Эшлэл

  1. Department of Economic and Social Affairs Population Division (2009). "World Population Prospects, Table A.1" (PDF). Retrieved on 12 March 2009.
  2. Mauritania : Location, Map, Area, Capital, Population, Religion, Language – Country Information. 6 August 2008-д хандсан.
  3. 3.0 3.1 3.2 3.3 Mauritania. International Monetary Fund. 21 April 2011-д хандсан.
  4. Human Development Report 2011. United Nations. 2011-11-02-д хандсан.
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр