Зимбабве
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Уриа "Unity, Freedom, Work" (Англи) (Эв нэгдэл, эрх чөлөө, ажил хөдөлмөр) |
|
| Төрийн дуулал 'Simudzai Mureza wedu WeZimbabwe(Шона) Kalibusiswe Ilizwe leZimbabwe(Синдебеле) "Зимбабве орон ивээгдэг" |
|
| Нийслэл | Хараре |
| Албан ёсны хэл(нүүд) | Англи хэл |
| Засаглал | Бүгд найрамдах улс |
| - Ерөнхийлөгч | Роберт Мугабе |
| - Дэд ерөнхийлөгч | Жозеф Мсика, Жойс Мужуру |
| - Ерөнхий сайд | Морган Цвангирай |
| - Сенатын Ерөнхийлөгч | Эдна Мадзонгве |
| - Парламентийн дарга | Лавмор Моё |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Родези Британиас тусгаар тогтносноо зарласан | 1965 оны арваннэгдүгээр сарын 11 |
| - Зимбабве байгуулагдсан | 1980 оны дөрөвдүгээр сарын 18 |
| Газар нутаг | |
| - Нийт | 390,757 км² (60-д) |
| - Ус (%) | 1 |
| Хүн ам | |
| - 2008 оны тооцоо | 13,349,000 (68-д) |
| - Нягтшил | 33/км² (170-д) |
| ҮНБ | 200, оны тооцоо |
| - Нийт | $2.2 тэрбум (158-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | $188 (179-д) |
| ХХИ (2007 он) | 0.513 (151-д) – дунд |
| Мөнгөн тэмдэгт | Зимбабве доллар (ZWD) |
| Цагийн бүс | UTC+2 |
| - Зун | UTC+2 |
| Улсын домэйн нэр | .zw |
| Утасны код | +263 |
Бүгд Найрамдах Зимбабве Улс нь Африк тивийн өмнөд хэсэгт орших улс юм. Нийслэл хот нь Хараре. Ерөнхийлөгч Роберт Мугабе тус улсын удирдагч ажээ.
[Засварлах] Газарзүй
Зимбабве далайд гарцгүй, Замби, Ботсвана, Өмнөд Африк, Мозамбик улсуудаар хүрээлэгдэн оршино.
Зимбабвед дэлхийд алдартай Викториа хүрхрээ (Замбези мөрөн) болон эртний архитектурын дурсгалт газар Их Зимбабве (Энэ газрын нэрээр улсаа нэрлэсэн) байдаг.
[Засварлах] Түүх
Зимбабве нь Британийн колони байхдаа Родези гэгддэг байсан бөгөөд 1980 онд тусгаар тогтнохдоо эртний нэр болох "Зимбабве" нэрийг авчээ
[Засварлах] Түүх
Зимбабвегийн мөнгөний нэгж нь зимбабве доллар. Тус улсын эдийн засаг одоо хүнд нөхцөлд байна. Гадаад валютын нөөц маш бага болсон бөгөөд зимбабве долларын ханш асар их унасан. Саяхан зимбабве доллараас гурван тэгийг нь авч хаясан (жишээ нь нэг сая зимбабве доллар нэг мянган зимбабве доллар болсон гэсэн үг). Олон ажиглагчид үүнийг Мугабегийн Газрын шинэчлэлийн хөтөлбөртэй холбож үзэж байна.
- Хөдөө аж ахуй: Зимбабвегийн хүн амын олонхи нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг.
- Уул уурхай: Зэс, мөнгө, цагаан тугалга, нүүрс, никель, кобальт, алт, төмрийн хүдэр, асбест, хром олборлодог.
- Үйлдвэрлэл: Төмөр, ган, хүнсний бүтээгдхүүн, сүлжмэл эдлэл, шар айраг, мод, тавилга, тамхины үйлдвэрлэл бий.
- Бусад: Викториа хүрхрээг тойрсон аялал жуулчлал болон агнуурын жуулчлал хөгжсөн
| Африкийн орнууд |
|---|
| Алжир | Ангол | Бенин | Ботсвана | Буркино-Фасо | Бурунди | Габон | Гамби | Гана | Гвиней | Гвиней-Бисау | Джибути | Египет | Замби | Зимбабве | Кабо-Верде | Камерун | Кени | Коморын арлууд | БНКУ | БНАКУ | Кот д'Ивуар | Лесото | Либери | Ливи | Маврикий | Мавритани | Мадагаскар | Малави | Мали | Марокко | Мозамбик | Намиби | Нигер | Нигери | Өмнөд Африк | Руанда | Сан-Томе ба Принсип | Свазиланд | Сейшелийн арлууд | Сенегал | Сомали | Судан | Сьерра-Леоне | Танзани | Того | Тунис | Төв Африк | Уганда | Чад | Экваторын Гвиней | Эритрей | Этиоп |