Зимбабве доллар
| Зимбабве доллар | |
| ISO 4217 код | ZWL |
|---|---|
| Хэрэглэгч(ид) | Байхгүй (хуучин |
| Ханш уналт | 231 000 000% (official, July 08) 89.7 × 1021% (HHIZ, 14 Nov 08) 6.5 × 10108% (Forbes Asia, 22 Dec 08) |
| Эх сурвалж | [1] |
| Доод нэгж | |
| 1/100 | Цент |
| Тэмдэглэгээ | $ |
| Зоос | байхгүй |
| Цаасан дэвсгэрт | $1, $5, $10, $20, $50, $100, $500 |
| Төв банк | Зимбабвегийн Нөөцийн Банк |
| Вэбсайт | www.rbz.co.zw |
| Энэ инфобокст энэхүү мөнгөн тэмдэгтийг хэрэглэхгүй болохоос өмнөх сүүлийн статусыг харуулав. | |
Зимбабве доллар (англ. Zimbabwean dollar, $, бусад доллараас ялгахын тулд Z$) нь 1980 оноос 2009 оны 4 сарын 12-ныг хүртэл Зимбабве улсын мөнгөний нэгж байв.
1980 онд анх Родези долларыг халж хэрэглээнд нэвтрэхдээ дэлхийн хамгийн өндөр ханштай мөнгөний нэгж байсан хэдий ч улс төрийн алдаатай бодлогын улмаас хэт инфляцид нэрвэгдэж, дэлхийн хамгийн ханш муутай мөнгөний нэгж болон хувирчээ. Инфляцийг хяналтдаа авахын тулд 2006, 2008, 2009 онд гурван ч удаа мөнгөний шинэтгэл явуулсан хэдий ч амжилтгүй болж, Зимбабвегийн Нөөцийн Банк 2009 оны 1 сараас гадаад валютаар төлбөр тооцоо хийхийг хуулиар зөвшөөрөн, улмаар 2009 оны 4 сарын 12-нд Зимбабве доллар хэрэглээнээс хасагджээ.[2]
Өдгөө Өмнөд Африк ранд, Ботсвана пула, фунт стерлинг, америк долларыг Зимбабве дахь гүйлгээнд өргөн хэрэглэж буй бөгөөд Зимбабвегийн засгийн газар тус улсын аж үйлдвэр сэргэсэн нөхцөлд л Зимбабве долларыг дахин хэрэглээнд нэвтрүүлнэ гэж төлөвлөж байгаа юм.[3]
[засварлах] Зүүлт
- ↑ Зимбабве доллар 2009 оны 4 сарын 12-нд хэрэглээнээс хасагдсанаас хойш Евро, америк доллар, фунт стерлинг, Өмнөд Африк ранд, Ботсвана пула хууль ёсоор хэрэглэгдэж буй. Засгийн газар бүх гүйлгээгээ ам. доллараар хийж байна.
[засварлах] Эшлэл
- ↑ http://cato.org/zimbabwe [http://www.forbes.com/forbes/2008/1222/106.html Hanke S.H., "The Printing Press", Forbes Asia, 22 Dec 2008. BBC News (2008-08-19). 2010-01-07-д хандсан.
- ↑ 12 April 2009 (2009-04-12). Zimbabwe Suspends Use of Own Currency | News | English. Voanews.com. 2010-01-07-д хандсан.
- ↑ "Zimbabwe dollar 'not back soon'", BBC News, 2009-04-12. 2009-10-02-нд авсан.
[засварлах] Гадны холбоос
| Commons: Зимбабвегийн мөнгө - зураг, дуу, бусад юмс |