Сент-Китс ба Невис

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сент-Китс ба Невис Холбоот Улс
Federation of Saint Kitts and Nevis
Төрийн далбаа Төрийн сүлд
Нийслэл 
(их хот)
Бастер
Албан хэл Англи хэл
Ард түмэн  90.4% - Хар арьстан
  9.6% - бус арьстан
Төр засаг Үндсэн хуульт бүгд
хаант засагтай
 -  Хатан ван II Элизабет
 -  Амбан захирагч Эдмунд Лоуренс
 -  Ерөнхий сайд Дензил Дуглас
Их Британиас тусгаар тогтносон
 -  1983-09-19 Тусгаар тогтносон 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 261 км2 (186/194)
Хүн ам
 -  Тооцоо (2009) 52,402 (187/194)
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $895 сая 
 -  Нэг хүнд $15,573 
Мөнгөний нэгж Дорно Карибын доллар (XCD)
Цагийн бүс НЗНЦ-4
Утасны томьёо +1 869

Сент-Китс ба Невис (аль эсвэл Сент-Киттс ба Невис, алдарч гээгдээгүй бүтэн нэрээрээ бол Сент-Кристофер ба Невис; англ. Saint Kitts and Nevis; орос. Сент-Китс и Невис) — Карибын тэнгисийн Салхитын бүлэг арлын дунд байх улсынхаа нэрэнд дурдагдах хоёр арлын дээр оршдог, 1983 онд Их Британиас тусгаар тогтносон, хүн амын тоо (51,300), газар нутгийн хэмжээ (261 км2) алинаар нь ч бодсон Америк тивийн хамгийн жижиг улс орон. Эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй ба аялал жуулчлал. Чихрийн нишингэ, хөвөн, хүнсний ногоо, наргил мод тариалж, загас агнадаг. Гадаад орнуудад чихэр, бурам, хөвөн, давс гаргасаар ирсэн. Христофер Колумбын мөрөөр 1625 оноос Англи эзэмшиж эхэлсэн. Франц авахыг санаархсан ч бүтээгүй. 1974 онд Карибын хамтын нийгэмлэгт элсэн орж, 1983 оны 9-р сард тусгаар тогтнож, НҮБ-д элссэн. Британийн хамтын нөхөрлөлд багтдаг орон мөн тул тус улсын төрийг амбан захирагчаар дамжуулан II Элизабет хатан нэр төдий барьдаг.

Хүмүүс[засварлах]