Барбадос

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Барбадос
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: "Бахархал, аж үйлдвэр"
Төр засаг Парламентын ардчилсан, үндсэн хуульт хаант засаглал
 -  Хатан хаан II Элизабет
 -  Ерөнхий захирагч Клиффорд Хазбэндс
 -  Ерөнхий сайд Фрюндел Стюарт
 -  Гадаргын ус (%) маш бага
Хүн ам
 -  Тооцоо () 284,589[1] 
 -  Тооллого () 250,012 
ХХИ  0.903 (37)
Мөнгөний нэгж Барбадос доллар ($) )

Барбадос (англ. Barbados) нь Бага Антиллын арлууд дээр орших арлын улс бөгөөд уртаараа 34 км, өргөнөөрөө 23 км, нийт 431 км² газар нутагтай. Хойд Атлантын далайн баруун хэсэгт, Карибын тэнгис, Виндвард арлуудаас зүүн тийш 100 км зайд оршино;[2] Сент-Винсент ба Гренадинаас зүүн тийш 168 км, Венесуэлээс зүүн хойш 400 км зайтай. Барбадос нь Атлантын хурриканы бүслүүрийн гадна оршдог юм.

Португалчуудын эзэмшилд Os Barbados гэсэн нэрээр байсан тус арал 1625 онд Английн мэдэлд орж, улмаар Британийн колони болжээ.[3] Арал дээр багцаагаар 275,338 хүн оршин суудаг,[4] тэдгээрийн 80,000 нь хамгийн том хот бөгөөд нийслэл болох Брижтаун болон түүний ойр орчимд амьдардаг байна.[5] 1966 онд тусгаар тогтнолоо олсон Барбадос улс Британийн Хамтын Нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд төрийн тэргүүн нь Нэгдсэн Вант Улсын хатан хаан II Элизабет юм.[6] Барбадос нь Карибын бүс нутагт аялал жуулчлалаараа алдартай бөгөөд хамгийн өндөр хөгжсөн улс нь билээ. Тус улсын ХХИ нь 0.903 гэсэн үзүүлэлттэй бөгөөд баруун хагас бөмбөрцөгт орших, өндөр үзүүлэлттэй хэдхэн улсын нэг юм (бусад нь Канад, АНУ, Ирланд, Португал, Исланд).[7][8]

Эшлэл[засварлах]

  1. Barbados: People. World Factbook of CIA
  2. Chapter 4 - The Windward Islands and Barbados - U.S. Library of Congress
  3. Secretariat. Barbados - History. Commonwealth of Nations.
  4. Staff (2008). Latest Socio-Economic Indicators. Barbados Statistical Service.
  5. Staff (2008). Places of interest - BRIDGETOWN. Government of Barbados.
  6. HRM Queen Elizabeth II (2010). History and present government - Barbados. The Royal Household. 10 May 2010-д хандсан.
  7. Staff writer (25 March 2010). BARBADOS: Latest figures show tourism is the lead foreign exchange earner. Caribbean Media Corporation. Caribbean Daily News. 10 May 2010-д хандсан.
  8. Staff writer. "Barbados country profile", British Broadcasting Corporation. 10 May 2010-нд авсан.