Иран

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
جمهوری اسلامی ايران
Jomhūrī-ye Eslāmī-ye Īrān
Жомхури-е Эслами-е Иран

Исламын Бүгд Найрамдах Иран Улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
Esteqlāl, āzādī, jomhūrī-ye eslāmī (Перс хэл)

"Тусгаар тогтнол, эрх чөлөө, Исламын орон"

Төрийн дуулал
Sorūd-e Mellī-e Īrān (Иран улсын төрийн дуулал)
Байршил
Нийслэл Тегеран
Албан ёсны хэл(нүүд) Перс хэл
Орон нутгийн Азери, Курд хэл
Засаглал Исламын Бүгд Найрамдах Улс
- Дээд удирдагч Аётолла Али Хаменеи
- Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Мидиа МЭӨ 625 он
- Сафавид династи (дахин байгуулагдсан) 1508 оны 5 сар
- Исламын Бүгд Найрамдах Улс байгуулагдсан 1979 оны 4 сарын 1
Газар нутаг
- Нийт 1,648,195 км² (18-д)
- Ус (%) 0.7
Хүн ам
- 2007 оны тооцоо 70,472,846 (17-д)
- 2007 оны тооллого 70,472,846
- Нягтшил 42/км² (163-д)
ҮНБ 2007 оны тооцоо
- Нийт $852.6 тэрбум (15-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $12,300 (65-д)
ХХИ (2007 он) 0.759 (94-д) – дунд
Мөнгөн тэмдэгт Иран риал (ريال) (IRR)
Цагийн бүс UTC+3:30
- Зун UTC+4:30
Улсын домэйн нэр .ir
Утасны код +98

Иран (Перс хэл:ايران), албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Иран Улс (Перс хэл: جمهوری اسلامی ايران), хуучнаар (1935 он хүртэл) Перс нь Евразийн төвд орших Персийн булангийн зүүн хойд хэсэгт орших улс юм. Иран гэсэн нэр нь Ари гэсэн үгтэй адил үндэстэй бөгөөд "Аричуудын нутаг" гэсэн утгатай.

Иран нь 1,648,195 км² газар нутагтай, үүгээрээ 18-д ордог бөгөөд хүн ам нь 70 сая гаруй. Евразийн төв хэсэгт орших тул геостратегийн хувьд чухал орон юм. Хойд талаараа Армен, Азербайжан, Туркменистан орнууд болон Каспийн тэнгис; зүүн талаараа Афганистан, Пакистан; өмнөд талаараа Персийн булан, Оманы булан; баруун талаараа Турк, Ирак улсуудтай хиллэдэг. Нийслэл Тегеран хот нь Ираны хамгийн том хот бөгөөд улс төр, соёл урлаг, худалдаа, аж үйлдвэрийн төв болдог. Иран бол газрын тос, байгалийн хий ихтэй бөгөөд үүгээрээ тухайн бүс нутагтаа нөлөөтэй байдаг.

Иранд дэлхийн хамгийн эртний иргэншлүүдийн нэг байдаг бөгөөд МЭӨ 4000 оны үеийн суурин газар олджээ. МЭӨ 625 онд анх Мидичүүд Ираныг нэгтгэж улс болгосон байна. Тэднийг залгамжилж 1000 гаруй жилийн турш Ахеменид, Партиа, Сассанид гэсэн Ираны гурван династи захирч байв. Олон зууны турш харийн дарлал, богино хугацаагаар л захирсан династинуудын дараа 1551 онд Сефевид династи Ираныг дахин нэгтгэж, тусгаар тогтнуулжээ. Энэ династи нь Исламын шашны Шийт урсгалыг дэмжиж байсан бөгөөд энэ нь Исламын түүхэнд маш чухал үйл явдал болсон байна. 1501 оноос 1979 оны Ираны хувьсгал хүртэл Иран нь бараг тасралтгүй хугацаагаар шах буюу эзэн хаанаар удирдуулсан хаант улс байжээ. 1979 оны 4 сарын 1-нд Иран нь албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Улс болсон ажээ.

Иран улс нь НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн (Non-Aligned Movement), Исламын зөвөлгөөний байгууллага (Organization of the Islamic Conference), ОПЕК гэсэн байгууллагуудыг үүсгэхэд оролцсон, анхны гишүүдийн нь нэг юм. 1979 оны Үндсэн Хууль дээр нь тулгуурласан Ираны улс төрийн систем нь олон тооны, төвөгтэй бүтэц бүхий удирдах албуудаас бүрдэнэ. Төрийн тэргүүн нь Дээд удирдагч (Supreme Leader). Албан ёсны шашин нь Исламын шашны Шийт урсгал бөгөөд албан ёсны хэл нь Перс хэл.

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: ایران - зураг, медиа материалууд


Хувийн хэрэгсэлүүд
Бусад хэлээр