Бар

Сибирийн бар
Энэтхэгийн Бандхавгархын үндэсний парк дахь Бенгалын бар (P. tigris tigris).
Энэтхэгийн Бандхавгархын үндэсний парк дахь Бенгалын бар (P. tigris tigris).
Ховордолтын зэрэглэл

Ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Төрөл: Panthera
Зүйл: Бар
Латин нэр
Panthera tigris
Карл Линней, 1758
Барын урьд өмнө тархаж байсан нутаг (бүдэг шар) ба 2006 оны байдлаар (ногоон).[1]
Барын урьд өмнө тархаж байсан нутаг (бүдэг шар) ба 2006 оны байдлаар (ногоон).[1]
Ижил утгатай нэршил
Felis tigris Карл Линней, 1758

Tigris striatus Николай Северцов, 1858

Tigris regalis Жон Эдвард Грэй, 1867

Бар (Panthera tigris) Мийнхэн овгийн зүйл; бөгөөд Panthera төрлийн дөрвөн "том муурнууд" дундаа хамгийн том биетэй нь.[2] Зүүн ба өмнөд Азийн ихээхэн хэсэгт тархсан, дээд хэсгийн махчин бөгөөд жинхэнэ махан идэштэн юм. Биеийн нийт урт нь 4 метр хүрдэг, жин нь 300 килограм татдаг том биетэй дэд зүйл нь мийнхэн овгийн хамгийн том биетэй сөнөсөн зүйлүүдтэй дүйцэхүйц хэмжээтэй юм.[3][4] Том бие, хүч чадлаас гадна цайвраас улаавтар улбар шар үсэн дээгүүр нь гарсан босоо хар судлуудаар барыг танина. Хэвлий нь арай цайвар өнгөтэй. Хамгийн том биетэй дэд зүйл нь Сибирийн бар.

Дасан зохицох чадвар ихтэй тул Сибирийн тайгаас авахуулаад, өргөн тал, тропикийн намаг балчигт хүртэл тархан амьдардаг. Сүргийнхээ хэрэгцээг хангахуйц томоохон нутаг дэвсгэрийг эзлэн амьдардаг. Үүний зэрэгцээ дэлхийд хамгийн их хүн амын нягтшилтай нутагт тархсан байдаг тул хүнтэй ихэд зөрчилдөн тэмцэлддэг. Орчин үеийн барын есөн дэд зүйлээс гурав нь сөнөсөн бөгөөд үлдсэн зургаа нь ховордсон буюу нэн ховордсон амьтанд тооцогддог. Гол шууд шалтгаанууд нь амьдрах орчныг устгах, хэсэгчлэн таслах, агнах зэрэгтэй холбоотой. Бар дээр үед Месопотам, Кавказаас авахуулаад Өмнөд ба Зүүн Ази хүртэл тархаж байсан бөгөөд тоо толгой нь эрс хорогдсон ажээ. Үлдсэн бүх дэд зүйлийн барыг албан ёсоор хамгаалалтад авсан боловч хулгайн ан, амьдрах орчныг устгах зэрэг аюул байсаар байна. Мөн зарим улсын амьтны хүрээлэнд арслантай эрлийзжүүлэн liger буюу барслан хэмээх амьтанг гаргаж авсан бөгөөд биеийн хэмжээгээр эцэг эхээсээ хавьгүй том, бие гүйцсэн шар үхрийн чинээ болдог ажээ.


Бар дэлхийн хамгийн алдартай, амархан танигддаг амьтны зүйлийн нэг юм. Эртний домог, ардын аман зохиолд их туссанаас гадна орчин үеийн кино, уран зохиолд ч дүрслэгдсээр байгаа юм. Бар олон улсын төрийн далбаа, сүлдэд орж, спортын багуудын сахиус амьтан болж, Азийн хэд хэдэн улсын үндэсний бэлэг тэмдэг болсон.

Дэд зүйлүүд[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Save The Tiger Fund | Wild Tiger Conservation". Archived from the original on 2011-02-26. Retrieved 2009-02-26.
  2. "Encyclopaedia Britannica Online - Tiger (Panthera tigris)". Retrieved 25 September 2007. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (help)
  3. Cat Specialist Group (Memento 22. Хоёрдугаар сар 2008 цахим архивт).
  4. "BBC Wildfacts – Tiger". Archived from the original on 2012-12-05. Retrieved 2009-02-26.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Бар – Викимедиа дуу дүрсний сан