Суматрын бар

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Суматрын бар
Panthera tigris sumatran subspecies.jpg
Байгаль хамгааллын статус
Status iucn3.1 CR.svg
Нэн ховор (IUCN) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Төрөл: Panthera
Зүйл: Бар
Дэд зүйл: Суматрын бар
Латин нэршил
Panthera tigris sumatrae
Покок 1929
Тархалтын зураг
Тархалтын зураг


Суматрын бар (Panthera tigris sumatrae) Индонезийн Суматра арал дээр тархсан барын дэд зүйл. Зэрлэгээрээ 400-500 толгой байдаг нь арлын үндэсний паркуудад голдуу тархсан. Сүүлийн үеийн генетикийн судалгаагаар Суматрын барыг эх газрын бусад бүх дэд зүйлээс ялгах генетикийн тэмдэглэгээнүүдийг илрүүлсэн.[2]

[Засварлах] Шинж чанар

Суматрын бар одоо байгаа барын бүх дэд зүйлээс хамгийн жижиг биетэй нь. Эрэгчний дундаж урт толгойноос сүүл хүртэл 234 см, жин 136 кг. Эмэгчин нь 198 см урт, 91 кг жинтэй. Судал нь бусад дэд зүйлийнхээс нарийн, ялангуяа эрэгчин нь илүү зогдортой. Жижиг биетэй тул тропикийн ширэнгэн ойгоор хурдан шалмаг хөдөлдөг. Хурууных нь завсраар хальстай тул маш хурдан сэлдэг. Туруутан олзоо ус руу туудгаараа алдартай. Ялангуяа олз нь удаан сэлдэг амьтан бол ус руу туудаг ажээ.

Суматрын бар том биетэй туруутан, тухайлбал зэрлэг гахай, тапир, буга зэрэг амьтан барихаас гадна, жижиг усны шувуу, загас барьдаг. Түүнчлэн орангутан барих ч тохиолдол бий. Гэхдээ орангутан газар дээр буух нь ховор тул баранд бараг баригддаггүй.

[Засварлах] Эшлэл

  1. Загвар:IUCN2006 Database entry includes a brief justification of why this subspecies is critically endangered and the criteria used.
  2. Cracraft J., Feinstein J., Vaughn J., Helm-Bychowski K. (1998). "Sorting out tigers (Panthera tigris) Mitochondrial sequences, nuclear inserts, systematics, and conservation genetics". Animal Conservation 1: 139–150. DOI:10.1111/j.1469-1795.1998.tb00021.x.

[Засварлах] Гадны холбоос

Commons
Commons: Panthera tigris sumatrae - зураг, медиа материалууд
Хувийн хэрэгсэлүүд