Азербайжан үндэстэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Азербайжан үндэстэн
ᠠᠽᠸᠷᠪᠠᠶᠢᠵᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ
azərbaycanlılar, آذربایجانلیلار
Azerigirls.JPG
Бичгийн нэр олон тоо — азербайжанчууд
өөр нэр — азери (азеричууд)
Өнөөгийн байдал
Нутаг орон Дэлхий даяар — 25-30 сая. Үүнээс:
Иран Иран (ЛБНИУ) — 15.5 сая (2010)[1]
  • Дорно Азербайжан — 3 сая (багцаа)
  • Өрнө Азербайжан — 2 сая (багцаа)

Азербайжан Азербайжан (БНАзеУ) — 8,172,800 (2009)[2]
Турк Түрк (БНТУ) — 800 мянга (багцаа)[3]
Орос Орос (ОХУ) — 603,070 (2000)[4]

Гүрж Гүрж — 284,761 (2002)[5]
Хэл аялгуу төрөлх Азербайжан болон бусад хэл
Бичиг үсэг латин үсэг (умард)
араб үсэг (өмнөд)
Шүтлэг исламын шашин (90% шийт)
Төрөл холбоо
Ойр төрөл огуз (гагауз, турк, туркмен)
Хэл угсаа түрэг угсаатан (түрэг төрлийн хэл)
Дотроо айрум, афшар, баят, карадаг,
карапапах, кашкай, терекеме, шахсевен
Азербайжан хэлтний тархалт

Азербайжа́н (өөрөөр азери) — Азербайжан улсын үндсэн хүн ам болж, Иранд бас олон саяаар байдаг түрэг угсаат ард түмэн, 30 сая хүнтэй үндэстэн. Дурдсан хоёр улсаас гадна Турк, Орос, Америк, Гүрж улсад олон мянгаар байна. Төрөлх азербайжан хэл нь алтай язгуурын түрэг салбарын огуз бүлэгт хамаардаг.

Газар нутаг[засварлах]

Азербайжанчууд Уулын Карабах салан тусгаарласныг эс тооцвол Азербайжан орон даяар тархан суусан.

Иран улсын баруун хойд нутгийн Өрнө Азербайжан, Дорно Азербайжан, Ардебиль, Занжан, Хамадан, Казвин, Маркази муж болон улсын эдийн засгийн төв болсон Тегеран, Караж, Машхад хотод олноор байна.

Орос улсын Даг оронд байна. Дагестанд Дербент, Табасаран зэрэг азербайжан нутаг бий.

Дээр дурдсанаас гадна Гүрж, Америк, Канад, Герман, Украин, Ирак, Хасаг, Узбект цөөнгүй байна.

Хүн ам[засварлах]

Азербайжан үндэстэн хүн амын тоогоор Кавказ нутаг болон Азербайжандаа (91%) нэгдүгээр, Гүрж (6.5%) болон Иран (16%)-д хоёрдугаар их хувь эзэлдэг. Азербайжанд 8 сая 173 мянга, Иранд 11—15 сая хүн байна.

Орост 603 мянга, үүнээс Дагестанд 130 мянга, Гүржид 300 мянга, үүнээс Квемо-Картли мужид 225 мянга.

Шашин шүтлэг[засварлах]

Азербайжанчуудын 90% ислам шашны шийт дэгийг сахьдаг бол 10% мөн шашны суннит дэгийг барьдаг.

Хэл бичиг[засварлах]

Азербайжан хэлийг эрдэмтэд алтай язгуурын түрэг төрлийн хэл гээд турк, туркмен, гагаузын хамтаар огуз (баруун өмнөд) бүлэгт харьяалуулжээ. Азербайжан улсын хүн амын 98 хувь тус хэлээр ярьж, албан хэргээ хөтөлж байна. Иран, Иракт азербайжанаар, Азербайжан, Гүржид оросоор, Иранд персээр бас ярилцана.

Эртнээс хэлээ араб үсгээр бичиж ирсэн. XX зууны Азербайжанд латин—кириллатин болон шилжив.

Ген[засварлах]

Генийн нэгэн судалгаагаар азербайжанаас J2 гаплогрупп — 30.5%, G — 18%, R1b — 11%, J1 — 11% илэрчээ.[6]

Зураг[засварлах]

Лавлах холбоос[засварлах]