Түрэг
Түрэг нь Евразийн дунд болон хойд хэсгээр тархан суурьшсан Түрэг хэлний бүлэгт багтах хэлүүдээр ярилцдаг үндэстэн болон угсаатнуудын өргөн хүрээ юм.
Эдүгээ энэ хүрээнд 70 сая Турк, 22-30 сая Азери үндэстэн, 28 сая Өзбек, 13.8 сая Казах, 8 сая Туркмен үндэстэнүүд болон 9 сая Уйгур, 7 сая Татар угсаатан зэрэг нийт 162 сая гаруй хүн ард багтдаг.
[засварлах] Түүх
Эрт цагаас Алтайн нурууны болон Азийн цөлүүдээр МЭӨ 1 мянган жилийн өмнөөс бүрэлдэж үүссэн. Нүүдэлчин амьдрал, газар тариалан, мал аж ахуй болон төмрийн олборлолтыг эрхэлдэг байжээ. Түрэг соёл хойд Евразийн нүүдэлчин орнуудын соёлтой салшгүй холбоотой. Түрэгүүдийн нэрт судлаач Л. Н. Гумилёв Хүннү нарыг скифүүдийн амьдрах аж төрхийг үргэлжлүүлдэг байсан хэмээн үздэг байжээ.
Түрэгүүд түрэг ард түмнүүдийн хэлээр ярьдаг.
Дэлхийн бусад орнуудтай адилаар түрэгүүд бусад ард түмэнтэй цус холилдсон. Түрэг хэлээр ярьдаг орчин үеийн олон үндэстэн түрэг соёл болон түрэг хэл Евразийн орнуудад нөлөө үзүүлсэнээс болоод үүсцгээсэн гэдэг. Тийм учраас цусан түрэгүүд (эртний түрэгүүдийн хойч үе) болон түрэг хэлтнүүдийг (түрэг хэлтэй Евразийн орнуууд) ялгаж салгах хэрэгтэй. Одоогийн байдлаар түрэгүүд Дундад болон Төв Ази, Кавказ, Өмнөд болон Зүүн Европт болон бүр цаашаагаа Оросын Зүүн хавиар ч байдаг. Цөөн тооны түрэгүүд Баруун Европ, Америк болон Хятадад суурьшцгаадаг.
Түрэгүүдийн түүхэн нута бол Төв Ази (Алтайн нуруу). Удаан хугацааны турш түрэгүүд болон монголчууд зэрэгцэж амьдарсан ба бие биенийхээ хэлийг мэддэг байжээ. Дундад Зууны үед түрэгүүд баруун руу нүүж эхэлсэн юм.
Даяарчлалын ачаар болон бусад орнуудтай цус холилдсоны үр дүнд түрэг ард түмэн түүхэн нутгаасаа хальсан юм. Орчин үеийн түрэгүүд дэлхийн өндөр хөгжилтэй орон болох АНУ, Франц, Герман, Канад, Скандинавын орнууд, Австрали болон Шинэ Зеландад амьдардгаас гадна Иран, Орос, Ирак, Хятадад амьдарцгаадаг ажээ.
Евразид Түрэг хэлтэй ард түмэн ихээр байдаг (гэхдээ эртний түрэгүүдтэй цус нэгтэн биш, хэлийг нь л өвлөж авсан). Дэлхий дээрхи түрэг туургатнуудын тоо одоогийн байдлаар 150 сая хүний тоонд хүрдэг ажээ.