Угсаатан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Угсаатны нийтлэг (Угсаатан) гэвэл өөртөө хүмүүсийн анхны нийтлэг болох ураг, овог, аймаг, ястан, үндэстнийг бас багтаасан өргөн хүрээний ойлголт болно.

Овог — Ургийн холбогдлоос овог бий болдог. Овог нь гарал үүсэл, хэл яриа, зан заншил, соёл, аж байдлын нийтлэг шинжтэй цусан төрлийн холбоо бүхий бүлэг юм.

АймагӨмчийн ялгаа гарсан үеэс овогтой адил аймаг задардаг байна. Аймаг нь овгийг бодвол хэдэн зуугаас хэдэн мянган хүн, хэд хэдэн овгоос бүрдсэн хүмүүсийн томоохон нийтлэг юм. Аймаг нь овгийн дээрх шинжүүдийг хадгалсан байхаас гадна овгоос ялгагдах гол зүйл нь тодорхой харъяалсан нутаг дэвсгэртэй байх ёстой ажээ. Орчин цагийн засаг захиргааны нэгж аймагтай андуурч болохгүй.

Хадмал
Монгол үсгээр Yasutan.PNG
буриад кирилл. яһатан
монгол кирилл. ястан

Ястан — Овог, аймаг нь нийгмийн үүргийн зөвхөн заримыг биелүүлдгээс ястны нийтлэг тодордог. Ястан нь нийтлэг хэл, сэтгэл зүйн онцлог, заншил, зан төрх, уламжлалаар бэхжсэн, аж төрөх ёс, соёлын онцлогоор хэлхэлдэж холбогдсон байдаг.

Өөр нэг тодорхойлтоор ястан нь овгийн байгуулал задарсны дараах түүхэн явцад бүрэлдсэн нийтлэг байдалт хүмүүсийн бүлэг.[1][2]

Үндэстэн — Ястан хоорондын худалдаа арилжаа болон бусад дутагдлыг нөхөж бүрэлдэх үндэстэн. Үндэстэн гэдэг бол хэл, газар нутаг, эдийн засаг, соёлын нийтлэг байдалтай угсаатны нийтлэг юм. Үндэстэнд тухайн нутагт амьдарч буй үндэстний төлөөлөгчдөөс гадна өөр үндэстэн ястны нутагт амьдарч байгаа төлөөлөгчид нь ч бас багтана. Үндэстэн бүр бие даан хөгжих хандлагатай байдаг. Эдийн засаг, амьжиргааны үр ашгийн тулд үндэстэн ойртох хандлага бий болдог.

Эх сурвалж [засварлах]

Wiktionary
Wiktionary: Угсаатан – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Commons
Commons: Угсаатан - зураг, дуу, бусад юмс