Хотон (ястан)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Энэ ястныг бусад Хотонгоос ялган таниарай.

Хотон ястан нь Увс нуурын баруун урд талаар нутагладаг. Хотончууд нь түрэг гаралтай монгол ястан юм. Лалын шашинтай ч тэдний шашны ёсонд Монголын буддын шашны нөлөө нэвтэрсэн байдаг. Хотон ястан голдуу Увс аймгийн Тариалан сум, Наранбулаг сум, Улаангом хотод голчлон суурьшжээ.[1] Анх Галдан Бошигт тэднийг уйгурын нутгаас 17-р зууны сүүлээр тариа тариулахаар авчиржээ.

Хотон нэрийг янз бүрээр тайлбарладаг. Үүнд- Хотон нь анх Дөрвөдийн ноёдын албат болж ирсэн учир эрчүүл нь гадагш гарахдаа хатан (эм) хүний хувцас өмсөн зүсээ буруулж явснаас тэгж нэрлэсэн гэх, бас анх 20 орчим эмэгтэйчүүд баригдаж ирсэн тул тэдний удам нь хатан (хотон)гэгдэх болсон гэдэг. Мөн хаад ноёдын гэрийг тойрон хот маягаар байрлан сууж байснаас тийм нэртэй болсон гэлцэнэ. Хотонгууд нь угтаа Казахын Жантекей овгийн дотор байдаг Казбек ясны 20-иод айл Дөрвөдийн зарц болсон бөгөөд анх 7 айл ирсэн нь 7 овог болсон гэдэг. Бас эрт үед хотон гэдэг нь "одон" гэсэн түрэг үгээс хувирч ирсэн бөгөөд Исламын сүмийн орой дээрх "нар сар"-ыг "сүлд од" хэмээх тул энэхүү агуулгаас болж Исламын шашныг шүтдэг хүмүүсийг хотон гэж нэрийджээ гэж зарим судлаачид тайлбарлажээ.

Хотон хүний тоо[засварлах]

Хотон хүний тоо, Монгол Улсын хүн амд эзлэх хувь (%)[1]
хүн амын тоологын дагуу
1956 % 1963 % 1969 % 1979 % 1989 % 2000 % 2007
тооц.[2]
% 2009 %
2 603 0,31 2 874 0,28 4 056 0,34 4 380 0,28 6 076 0,31 9 014 0,38 6 904 0,27 10 249 0,38

Зүүлт[засварлах]