Улаангом
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Улаангом нь Увс аймгийн төв юм. Увс нуурын хотгорын баруун урд захад, Хархираа уулын бэлд оршдог. Мөн ОХУ-ын хилийн ойролцоо оршдог. Газар нутаг нь 34 км2 бөгөөд Улаанбаатараас 1336 км зайтай газарт оршино.
Улаангом нь Монгол улсын хамгийн нам цэгүүдийн нэг болох д.т.д 939 м өндөрт оршино. Хүн ам нь 26,319 (2000 оны тооллого), 23,000 (2006 оны тооцоо[1]). Чандмань ба Улиасны Хэв гэсэн 2 хэсэгт хуваагддаг.
ОХУ-ын Тува улсын консул Улаангомд байдаг ба Увс аймгийн төлөөлөгч Тувагийн нийслэл Кызыл хотод байдаг.
Агуулга |
[Засварлах] Нэр
Улаангом гэдэг нэрийн тухайд гэвэл тус хотын дэргэдэх Чандмань уулыг "Чандмань улаан", " Улаан уул" гэж нэрлэсээр ирсэн бөгөөд уг уул үнэхээр улаавтар өнгийн чулуунаас тогтсон тэр орчимдоо улаан өнгийн хайрган хөрстэй юм. Yүнээс үзэхэд тус хотын улаан гэдэг нэр нь энэ уулын өнгөтэй холбоотой нь эргэлзээгүй. Ойрад аялгуунд өндөр уулын бэл, нам дор, тал газрыг "гом" гэж нэрлэдэг юм.Мөн Гом гэдэг нь шороо гэсэн утгатай үг гэж тайлбарласан нь ч бий.
[Засварлах] Соёл урлаг
Аймгийн засгийн газрын ордны өмнө байдаг Юмжаагийн Цэдэнбалын хөшөө гэх зэрэг коммунизмын үеийн хөшөө дурсгалууд их байдаг. Боловсролын ба соёл урлагийн байгууллагууд ба эвлэлүүд хотод элбэг байдаг. Их сургуулийн салбар, коллеж, 5 дунд сургууль байдаг.
[Засварлах] Түүх
Улаангом нь 1686 онд байгуулагдсан гэж үздэг. 1871 онд Дэчинравжаалин хийд нэртэйгээр Улаангом хийдийн суурь тавигдсан. 1600-гаад оны сүүлээр одоогийн Улаангом хотын орчимд үр тарианы тариалан байсан гэсэн түүхэн баримт бий.
[Засварлах] Тээвэр
Улаангом нь ОХУ-ын хил хүртэл, замаар холбогдсон байдаг бөгөөд эрчим хүчээ ОХУ-аас авдаг. 1 нисэх буудалтай (ULO) ба Улаанбаатар хот руу Аэро Монголиа, Изинис Аэрвэйз компаниудаар байнгын нислэгтэй. Улаангомоос Улаанбаатар руух нислэгээс өөр нислэг байлаггүй.
[Засварлах] Уур амьсгал
Улаангом нь Монголын хамгийн хүйтэн нутгийн нэг юм. Өвөл −45° C хүрдэг бол зун +40° C гаруй градус болтлоо халдаг.2009 оны оны 01 сард шөнөдөө 46° хүрч хүйтэрлээ.
[Засварлах] Ишлэл
| Увс | |
|---|---|
| Баруунтуруун сум | Бөхмөрөн сум | Давст сум | Завхан сум | Зүүнговь сум | Зүүнхангай сум | Малчин сум | Наранбулаг сум | Өлгий сум | Өмнөговь сум | Өндөрхангай сум | Сагил сум | Тариалан сум | Тэс сум | Түргэн сум | Улаангом сум | Ховд сум | Хяргас сум | Цагаанхайрхан сум Аймгийн төв: Улаангом |
|