Монголын Ардчилсан Нам

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
«Ан» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Ан (салаа утга)»-аас олж болно.

Ардчилсан Нам нь Монголын улс төрийн намуудын нэг. Өдгөөгийн Ардчилсан нам нь 2000 оны 12 сарын 6-нд Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг гэсэн улс төрийн 6 хүчний нэгдлийн үр дүнд байгуулагдсан.

Тус нам нь 2000 оны УИХ-ын сонгуульд Ногоон Намтай эвсэн оролцсон ч ганцхан суудалтай хоцорсон бөгөөд 2004 оны сонгуульд Эх Орон-Ардчилсан Шинэ Социалист Нам (өнөөгийн Эх Орон Нам)-тай "Эх орон-Ардчилал" эвсэл байгуулан оролцож 76 суудлын 34-ийг авсан. Гэхдээ сонгуулийн өмнө намаасаа нэр дэвших эрх авч чадаагүй 3 гишүүн нь ард түмний итгэлийг хүлээн сонгогдсон хэдий ч намаасаа хөөгдсөн. Эрх баригч МАХН-тай бараг тэнцүү суудалтай болсон тул зөвшилцсөний үндсэн дээр 2, 2 жилээр хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаа хувааж барихаар тохиролцож гэрээ байгуулсан. Ийнхүү их эвслийн засгийн газар байгуулагдаж, ерөнхий сайдаар тус намын Ц.Элбэгдорж сонгогдсон. 2005 оны 5 сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхсайханы нэрийг дэвшүүлсэн боловч намын зүгээс дэмжлэг үзүүлээгүйгээр барахгүй үндсэндээ эсрэг сурталчилгаа явуулснаар ялагдал хүлээсэн.

Эх орон-Ардчилал эвсэл задарснаар тус намын парламент дахь гишүүдийн ихэнх нь засгийн газраа хадгалж үлдэхийн тулд МАХН-ын бүлэгт элсэн орж, урвагчид хэмээн цоллуулж байсан нь ч нэмэр болсонгүй, Элбэгдоржийн засгийн газар 2005 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. Үүний дараа намын бүлгээ байгуулсан боловч Үндсэн Хуулийн Цэц тэр талаар үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан тул Ардчилсан Намын Зөвлөл гэдэг нэрээр 26 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байсан.

2008 онд болсон сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хуралд 27 суудал эзэлж байв.

2012 оны Улсын Их Хурлын сонгуульд 31 суудал авч, хамгийн олон суудалтай нам болсон бөгөөд тус намын дарга Н.Алтанхуяг 2012 оны 8 сараас Монгол Улсын Ерөнхий Сайдаар ажиллаж байна.

Дарга нар[засварлах]

Мөн үзэх[засварлах]