Баруун-Урт
| албан ёсны, гэвч жирийн сумтай харьцуулшгүй Баруун-Урт сум |
|
|---|---|
| Улс орон | |
| Аймаг | |
| Сум | Баруун-Урт |
| Баг (9) | 1-9 дугаартай 9 баг |
| Газар нутаг | 52.83 км² |
| Газрын байц | д.т.д. 981 м |
| Хүн ам (тоол.) | 2010 онд 16,130 хүнА [1] |
| Хүн ам (тооц.) | 2012 онд ▲17,463 хүн [2] |
| Нягт сийрэг | 2012 онд 330.55 хүн/км² |
| Цугаараа | Баруун-Урт сумынхан |
| А Зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Гадаадын харъяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй. | |
| албан бус, гэвч доторх цөм хэсгээрээ Баруун-Урт хот |
|
|---|---|
|
Баруун-Уртын Сүхбаатарын талбай дахь Сүхбаатарын хөшөө |
|
|
|
|
| Солбицол: 46°40′58.54″N 113°16′43.06″E / Expression error: Unexpected < operator. Expression error: Unexpected < operator. | |
| Улс орон | |
| Аймаг | |
| Сум | Баруун-Урт |
| Хот | Баруун-Урт |
| Хүн ам (тооц.) | 2012 онд ▲14,917 хүнБ [2] |
| Цугаараа | Баруун-Уртынхан |
| Цагийн бүс | Чойбалсангийн цаг (НЗНЦ+8) |
| Утасны дуг. | +976 1512 |
| Б Хөдөө бус, харин аймгийн төвд суудаг хүний тоо. | |
Баруун-Урт — Монгол Улсын хорин нэгдүгээр олон хүн амтай хот, Сүхбаатар аймгийн төв. Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд адил нэртэй сум гэгдэнэ.
Улаанбаатараас 556 км, Сайншандаас 350 км, Өндөрхаанаас 230 км, Чойбалсангаас 190 км зайд байрладаг. Аймагт арилжааны 3 банк, ШУТИС-ийн салбар сургууль зэрэг 260 орчим аж ахуйн нэгж, албан байгууллага ажиллаж байна.
Баруун-Урт сумын газар нутаг нь 59 км², нягтшил нь 265 хүн/км²(2008). Сүхбаатар сумаар хүрээлэгддэг.
Хотоос хойд зүгт 13 км-ын зайд Төмөртийн Овоогийн Цайрын уурхай байдаг
Агуулга |
[засварлах] Түүх
1943 онд аймгийн төв Баруун-Урт хэмээх бяцхан голын хөвөөнд шилжин суурьшсанаас эхлэн тэр голын нэрээр нэрлэгдэх болжээ. АИХ-ын тэргүүлэгчдийн 1957 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар зарлигаар аймгийн төвд 4 хоринтой хороо захиргааны нэгжийг байгуулж бие даасан үйл ажиллагааны эхлэлийг тавьсан бөгөөд улмаар 1965 онд Баруун-Урт хот гэж нэрлэн хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа болгон эрх үүргийг нь өргөтгөсөн байна. 1992 онд Баруун-Урт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа нь сумын зохион байгуулалтад шилжиж сумын засаг дарга, тамгын газар, 9 багтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. УИХ-аас 1994 онд баталсан Монгол улсын хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Баруун-Урт нь аймгийн зэрэглэлтэй хотын статустай болж сумын засаг дарга хотын захирагчаар давхар томилогдож, тамгын газрын дэргэд хотын захирагчийн алба байгуулагдан хот тохижилт, дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцан ажиллаж байна.
[засварлах] Эрчим хүч
Баруун-Урт сум Дорнодын Чойбалсан хотоос эрчим хүчний найдвартай эх үүсвэрт 2000 онд холбогдсон бөгөөд үйлдвэр, аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэндийн 130 гаруй байгууллага, аж ахуйн нэгж төвлөрөн ажиллаж байна.
[засварлах] Хүн ам
| 1959 тооц. |
1969 тоол. |
1979 тоол. |
1989 тоол. |
1994 тооц. |
2000 тоол. |
2006 тооц. |
2008 тооц. |
|---|---|---|---|---|---|---|---|
| 6,000 | 8,000 | 11,600 | 16,100 | 17,289 | 15,133 | 12,000 | 12,994 |
[засварлах] Зүүлт
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (сум, дүүргээр)
- ↑ 2.0 2.1 Сүхбаатар аймгийн статистикийн хэлтэс. Эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга. 2012 он.
- ↑ National Statistical Office[1]
- ↑ National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
- ↑ GeoHive: Global Statistics, [2]
- ↑ Population Statistics: historical demography [3]
- ↑ [4]
- ↑ Сүхбаатар аймаг: Статистикийн мэдээлэл 2008
| Сүхбаатар аймгийн арван гурван сум | |
|---|---|
| Асгат · Баруун-Урт · Баяндэлгэр · Дарьганга · Мөнххаан · Наран · Онгон Сүхбаатар · Түвшинширээ · Түмэнцогт · Уулбаян · Халзан · Эрдэнэцагаан |
|
| Монгол Улсын томоохон хот суурин (29) | ||||||
|---|---|---|---|---|---|---|
|