Афганистан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Исламын Бүгд Найрамдах Афган Улс
дари персээр جمهوری اسلامی افغانستان →
Jomhūrī-ye Eslāmī-ye Afġānestān
паштунаар د افغانستان اسلامي جمهوریت →
Da Afġānistān Islāmī Jomhoriyat
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
паштунаар Millī Surūd → «Төрийн дуулал»

Нийслэл + их Кабул
Албан хэл Паштун хэл, Дари Перс
Ард түмэн 
(2004 он)
42% - Паштун үндэстэн
27% - Тажик үндэстэн
  9% - Хазара үндэстэн
  9% - Узбек үндэстэн
  4% - Аймак ястан
10% - бус ард түмэн
Цуг хэлэгдэх нь Афганийхан
Төр засаг Ислам төрийн шашинт,
ерөнхийлөгчийн бүгд
найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Хамид Карзай
 -  Дэд ерөнхийлөгч Мохаммад Фахим
 -  Дэд ерөнхийлөгч Карим Халили
Улсын хурал «Улсын Зөвлөл»
 -  Дээд танхим «Буурлуудын Хурал»
 -  Доод танхим «Олон түмний Хурал»
Түүх
 -  1747 он Дуррани улс үүссэн 
 -  1919-08-19 Их Британиас тусгаарласан 
Дэвсгэр газар
 -  Бүхэлдээ 647,500 км2 (41)
 -  Гадаргын ус (%) маш бага
Хүн ам
 -  Тооцоо (2011) 29,835,392 (42)
 -  Тооллого (1979) 15.5 сая[1] 
 -  Нягт сийрэг 43.5 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Бүгд $30.012 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $966[2] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Бүгд $17.885 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $575[2] 
ОТББИ (2008) 29[3] (бага
ХХИ (2011) 0.398[4] (муу) (172)
Мөнгөний нэгж Афганы афгани (AFN)
Цагийн бүс НЗНЦ+4:30
Домэйн нэр .af
Утасны томьёо +93

Исламийн Бүгд Найрамдах Афганистан Улс (пашт. د افغانستان اسلا مي جمهوریت Da Afġānistān Islāmī Jomhoriyat, перс. جمهوری اسلامی افغانستان Jomhūrī-ye Eslāmī-ye Afġānistān) нь далайд гарцгүй Төв Ази, Өмнөд Ази, Баруун Азийн заагт орших улс юм. Афганистан нь өмнөд ба зүүн талаараа Пакистан, баруун талаараа Иран, хойд талаараа Туркменистан, Узбекистан, Тажикистан, зүүн хойд талаараа Хятад улсууд болон Кашмирын маргаантай газар нутагтай хиллэнэ. Афганистан гэдэг нь "Афгануудын нутаг" гэсэн утгатай үг юм.

Афганистан нь соёл урлагын хувьд холилдсон улс бөгөөд зүүн, баруун нутгуудыг холбосон газарт оршдог, худалдаа нүүдлийн эртний чухал цэг юм. Мөн өмнөд, төв, баруун өмнөд азийг холбосон геостратегийн хувьд чухал газар юм. Урт удаан түүхийнх нь явцад энэ газарт олон эзлэн түрэмгийлэгчид ирсэн бөгөөд мөн уугуул иргэд нь орчмын газар нутгийг эзлэж өөрсдийн эзэнт гүрнүүдийг бий болгож байжээ. 1747 онд Ахмед Шах Дуррани Дурранийн эзэнт гүрнийг байгуулсан бөгөөд нийслэл нь Кандахарт байв. Хожим нь нийслэлийг Кабул руу нүүлгэсэн ба ихэнх газар нь орчин тойронд нь байсан улсуудад шилжжээ. 19-р зууны сүүл үед Британийн Энэтхэгийг эзэнт гүрэн болон Оросын эзэнт гүрний хооронд болсон "Их Тоглоом"-д Афганистан нь дундын улс болж байв. 1919 оны 8 сарын 19-нд буюу Англи-Афганы гуравдугаар дайны дараа Афганистан нь гадаад харилцаагаараа Нэгдсэн Вант Улс буюу Британиас бүрэн тусгаар тогтножээ.

1970-аад оны сүүл үеэс Афганистанд иргэний дайн үргэлжилсэн бөгөөд үүнд 1979 оны ЗХУ-ын довтолгоо болон 2001 оны АНУ-ын ахласан, Талибаны засаглалыг унагаасан довтолгоонуудад гадаадын улс орнууд ч оролцож байна. 2001 оны сүүлчээр НҮБ-ын аюулгүйн зөвлөл Аюулгүйн байдлыг хангах олон улсын тусламжийн хүчинг (International Security Assistance Force, ISAF) баталжээ. Энэ хүчин нь Ерөнхийлөгч Хамид Карзайн засгийн газарт хуулийн хэрэгжилт, дэд бүтцийг сайжруулахад тусалцаа үзүүлэх зорилготой, НАТО-ын цэргүүдээс бүтсэн хүчин юм. 2005 онд удаан хугацааны хамтын ажиллагааны төлөөх хэлэлцээрт АНУ, Афганистан улсууд нь гарын үсэг зуржээ. Афганистаны сэргээн байгуулалтын төлөө дэлхийн орнууд олон тэрбум доллар олгож байна.

Эх үүсвэр [засварлах]

  1. Chapter 2. The Society and Its Environment (PDF). Afghanistan Country Study 105–06. Illinois Institute of Technology. October 12, 2010-д хандсан.
  2. 2.0 2.1 2.2 2.3 Afghanistan. International Monetary Fund. October 8, 2011-д хандсан.
  3. Gini Index. World Bank. March 2, 2011-д хандсан.
  4. http://hdr.undp.org/en/media/HDR_2011_EN_Table1.pdf

Гадаад холбоос [засварлах]

Commons
Commons: أفغانستان - зураг, дуу, бусад юмс