Узбек үндэстэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Узбек үндэстэн
Oʻzbeklar, Ўзбеклар
Shaybani.jpg
Alisher Usmanov podium 2013 Fencing WCH SMS-IN t204812.jpg
Hamza Niyazi.jpg
RKasimdzhanov12.jpg
Sharipov.jpg
Зульфия.jpg
Бичгийн нэр ганц тоо — узбек (узб. oʻzbek)
олон тоо — узбекүүд
бусад хэлбэр — үзбек, өзбек, өзбег
Өнөөгийн байдал
Нутаг орон Дэлхий даяар — 30 сая (тооцоо). Үүнээс:
Узбек улс Узбек (БНУзбУ)23,929,309 (2013)[1]

Афганистан Афган (ЛБНАУ) — 2,799,726 (2013)[2]
Flag of Tajikistan.svg Тажик (БНТажУ) — 1,210,236 (2013)[3]
Хиргис улс Хиргис (БНХирУ) — 980,000 (2010)[4]

Хасаг Хасаг (БНХасУ) — 490,000 (2010)[5]
Орос Орос (ОХУ) — 299,862 (2002) [6]
Туркменистан Туркмен (БНТуркмУ) — 260,000 (тооц.) [7]
Хэл бичиг төрөлх узбек хэл, оршин байгаа улсын хэл
Шүтлэг олонх нь ислам шашны суннит дэгтэй
Төрөл холбоо
Ойр төрөл эртний харлуг ба одооны уйгур үндэстэн
Хэл угсаа түрэг угсаатан (түрэг төрлийн хэлтэн)

Узбек үндэстэн (олон тоонд узбекүүд) — Дунд Азийн Узбек улсын үндсэн хүн ам бөгөөд эргэн тойрны Афган, Тажик, Хиргис, Хасаг, Туркмен улсад хэдэн бумаар оршин сууж байгаа түрэг угсаатан буюу түрэг төрлийн хэлтэй ард түмэн, 30 сая хүн амтай үндэстэн. Узбекүүд XV зуунаас баттай тодорч ялгарсан.

Нэр[засварлах | edit source]

«Узбек (өзбек, үзбек, өзбег)» гэсэн үгийн баттай тайлбар байхгүй. Зүчийн улсын 1313–1341 оны Узбек ханы нэрээс үүссэн үү,[8] өз (өөртөө) - бек (эзэн) гэсэн түрэг нийлэмж байсан уу гэх хоёр үндсэн таамаг байгаа.

Үндэс гарвал[засварлах | edit source]

Шинжилгээ[засварлах | edit source]

Узбекүүд кавказ төрхтөн болон монгол төрхтний завсрын, холимог төрхтэй байдаг. Узбек улсын баруун нутгаар монгол, төв хэсгээр дунд азийн, зүүн хэсгээр кавказ төрх давамгайлжээ. Ямартай ч узбекүүд уйгур, дунгантай ойр төрлийнх гэсэн генийн судалгаа байна.[9]

Хэл бичиг[засварлах | edit source]

Узбекүүд узбек хэлтэй. Узбек хэл алтай язгуурын түрэг төрлийн хэл юм. Түүн дотроо харлуг бүлэгт мөхсөн цагаадай хэл (узбек хэлний өвөг), одооны уйгур хэлний хамтаар харьяалагддаг. Умард аялгуу, өмнөд аялгуу, туркментэй ойр хорезм аялгуу, хасагтай ойр кыпчак аман аялгуу гэж үндсэн дөрвөн янзын яриатай. VII—X зуунд хамаарагдах түрэг бичгийн дурсгалаас харлугийг тодорхойлсон. Тэр үед рун үсэгтэй байв. IX зуунаас Дунд Азийн иран, түрэг угсаатан даяараа ислам шашинтай болохын зэрэгцээ араб үсгээр бичдэг болсон.

Зөвлөлт Холбоот Улсад 1923 онд узбек цагаан толгойг хэл, авиа зүйтэй уялдуулан зассан ба 1928-1940 онд латин үсэг, 1940 оноос кирилл үсэг хэрэглэдэг болжээ. Бүгд Найрамдах Узбек Улс тусгаар тогтносны дараа 1992 онд цаашид латин үсгээр бичиж байх шийдвэр гарч, 2005 оноос дунд сургуульд зааж эхлэв.

Харин Тажик, Хиргисийн узбекүүд кирилээр, Афганы узбекүүд араб үсгээр хэлээ тэмдэглэдэг.

Иш баримт[засварлах | edit source]

  1. Population: 28,661,637 (July 2013 est.) [Uzbeks = 80%]. Central Intelligence Agency (CIA). The World Factbook. 10 June 2013-д хандсан.
  2. Afghan Population: 31,108,077 (July 2013 est.) [Uzbeks = 9%]. Central Intelligence Agency (CIA). The World Factbook. 10 June 2013-д хандсан.
  3. Population: 7,910,041 (July 2013 est.) [Uzbeks = 15.3%]. Central Intelligence Agency (CIA). The World Factbook. 10 June 2013-д хандсан.
  4. CIA World Factbook – Kyrgyzstan
  5. Ethnic groups in Kazakhstan, official estimation 2010-01-01 based on National Census 2009
  6. (Орос хэл) Russia Census 2002
  7. CIA World Factbook – Turkmenistan
  8. Findley, Carter Vaughn (2005). The Turks in World History. Oxford University Press. p. 104.
  9. Tatjana Zerjal et al. (2002). "A Genetic Landscape Reshaped by Recent Events: Y-Chromosomal Insights into Central Asia". The American Journal of Human Genetics 71 (3): 466–482. DOI:10.1086/342096.