Дунд Ази

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Дундад Ази» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Дунд Ази
Central Asia (orthographic projection).svg
Нутаг дэвсгэр 4,003,400 км²
Хүн ам 64,746,854 хүн
Нягтшил 15 хүн/км²
Нутгийнхан Дунд Азийнхан
Улс орон Flag of Tajikistan.svg Тажик
Flag of Turkmenistan.svg Туркмен
Узбек улс Узбек
Хасаг Хасаг
Хиргис улс Хиргис
Газар газрын хэл
орос, тажик, түркмен,
узбек, хасаг, хиргис

Дунд (дундад) Ази (хуучнаар Өрнө Туркестан, Оросын Туркестан) — Төв Азийн баруун хагас.

Дунд Ази  (англ.)

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Тажик, Туркмен, Узбек, Хасаг, Хиргис таван улсын нутгийг Дунд Ази хэмээн хамтатгана. Зөвлөлт Холбоот Улсын үед Хасагаас бусад дөрвийг албаны хэлээр «Дунд Азийн эдийн засгийн район» гэдэг байв.

Дунд Азид Устюрт, Тураны нам доор газар, Тургайн тэгш өндөрлөг, Шар нуруу, Копетдаг, Памир-Алай, Тянь-Шань (Тэнгэр уул), Зүүнгарын Алатау, Саур, Тарвагатайн нуруу, Каракум, Кызылкум цөл, Арал тэнгис байдаг.

Орос, Монголоос ялгаатай нь англи хэлэнд ийм нэр томьёо байхгүй. НҮБ-ын шинэ бүсчлэлээр Монгол улс Central Asia (үгчилвэл Төв Ази)-ийн гадна үлдсэн. Гэвч олон жил Төв Азийн орон гэгдэж явсан, соёл, газар зүйн бодит холбоо нөхцлөөр Төв Азийн орон мөн бөгөөд Central Asia-г «Дунд Ази» гэж ялгадаг хэвээрээ байна.

Дунд Ази бол урьдын түүхэнд торгоны замын зангилаа ба нүүдлийн иргэншил хөгжиж асан газар юм.

Улс орон[засварлах | edit source]

Улс орон Газар нутаг
(км2)
Хүн ам
(2012)
Нягт
хүн/км2
ДНБ
нэрлэсэн
үнэ, сая $
Нэг хүнд
ноогдох
ДНБ, $
Нийслэл Албан хэл
Flag of Tajikistan.svg Тажик 143,100 8,052,512[1] 55.9 7,592 903 Душанбе тажик, орос
Flag of Turkmenistan.svg Туркмен 488,100 5,171,943[2] 10.5 33,679 5,330 Ашхабад туркмен хэл
Узбек улс Узбек 447,400 30,185,000[3] 67.5 51,168 1,867 Ташкент узбек хэл
Хасаг Хасаг 2,724,900 17,948,816[4] 6.3 196,419 12,456 Астана хасаг, орос
Хиргис улс Хиргис 199,900 5,604,212[5] 27.8 6,473 1,152 Бишкек хиргис, орос

Нэмэр[засварлах | edit source]

Лавлах холбоос[засварлах | edit source]

  1. The World Factbook. 14 November 2014-д хандсан.
  2. The World Factbook. 14 November 2014-д хандсан.
  3. The World Factbook. 14 November 2014-д хандсан.
  4. The World Factbook. 14 November 2014-д хандсан.
  5. The World Factbook. 14 November 2014-д хандсан.