Далайд гарцгүй улс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Дэлхий дээрх далайд гарцгүй улсууд. Давхар далайд гарцгүй улсуудыг улаанаар тэмдэглэв.

Далайд гарцгүй улс гэж эргэн тойрон нь газрын хилээр хүрээлэгдсэн, далайд шууд гарцгүй улсыг хэлнэ. Өдгөө дэлхий дээр Монгол улсыг оролцуулаад 43 далайд гарцгүй улс бий.

Агуулга

[Засварлах] Далайд гарцгүй орнуудын жагсаалт

[Засварлах] Түүх

Газарзүйн хувьд далайд гарцгүй орнууд нь ашиггүй гэгдэж ирсэн. Учир нь далайд гарцгүй орнуудын хувьд загас агнуур зэрэг далайн баялгийг ашигладаг салбарууд хөгжих үндэсгүй гэдгээс гадна гадаад худалдаанд чухал байр суурь эзэлдэг далайн тээвэр эрхлэн явуулах боломжгүй болно. Хүн төрөлхтөн далайн эрэг орчмын газар нутгуудад төвлөрч амьдрах хандлагатай байдаг тул далайд гарцгүй улсууд хүн ам цөөн байх нь олон. Иймээс улс орнууд далайд гарцтай болохын төлөө өөр хоорондоо тэмцэлдэж иржээ.

[Засварлах] Далайд гарцгүй орнуудад үзүүлэх хөнгөлөлтүүд

Далайн хуулийн тухай НҮБ-ийн конвенц ёсоор далайд гарцгүй орнууд бусад улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх татвар төлөлгүйгээр далайд гарах эрхтэй байдаг. Мөн НҮБ нь хөгжиж буй далайд гарцгүй орнуудад үзүүлэх тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлдэг.

[Засварлах] Давхар далайд гарцгүй орнууд

Газраар хиллэдэг бүх орон нь мөн адил далайд гарцгүй улс байдаг орныг давхар далайд гарцгүй орон (Англи хэл: doubly landlocked country) гэнэ. Ийм орнууд далайд гарахын тулд зайлшгүй 2 улсаар дайрах болно. Одоо дэлхий дээр ийм улс хоёрхон байдаг нь Лихтенштейн, Узбекистан юм. Гэхдээ Лихтенштейн нь Дунай мөрнөөр, Узбекистан нь Каспийн тэнгисээс татсан сувгаар дамжин далайд гардаг.

[Засварлах] Бараг далайд гарцгүй орнууд

Дараах орнуудын далайд гарах гарц нь маш богинохон тул бараг далайд гарцгүй орнууд гэж нэрлэгддэг байна.

[Засварлах] Гадаад холбоос

Хувийн хэрэгсэлүүд