Этиоп

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төр засаг Парламентийн засаглалтай холбооны бүгд найрамдах улс1
 -  Ерөнхийлөгч Гырма Уольде-Гиоргис
 -  Ерөнхий сайд Мелес Зенави
 -  Гадаргын ус (%) 0.7
Хүн ам
 -  Тооцоо () 75,067,000 
 -  Тооллого () 53,477,265 
ХХИ  0.406 (169)
Мөнгөний нэгж Бирр )
1Экономист сэтгүүлийн "Ардчиллын Индекс"-д Этиопыг "гибрид дэглэмтэй", нэг намын тогтолцоотой хэмээн бичсэн байдаг
22005 оны НҮБ-н тооцоогоор

Этиоп, албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс нь Дорно Африкт орших, далайгаас тусгаарлагдсан улс юм. Хойд талаараа Эритрей, баруун талаараа Судан, Өмнөд талаараа Кени, зүүн өмнөд талаараа Сомали, зүүн хойд талаараа Джибути орнуудтай тус тус хиллэдэг.

Этиоп нь дэлхийн хамгийн эртний орнуудын нэг бөгөөд хүн амаараа Африкт хоёрт ордог. Хүний эволюцийн судалгаанд маш хэрэгтэй олдворууд Этиопод олджээ. Сүүлийн үеийн судалгаагаар одоогийн Аддис-Абеба хотын орчмоос хүн төрөлхтөн дэлхийд тархсан хэмээгдэж байна.

Этиопын түүх нь улалмжлалт ёсоор МЭӨ 1000 онд, I Менелик хаанаар эхлэсэн гэгддэг. Этиоп улсын түүх ч гэсэн маш урт бөгөөд Аксумитын эзэнт гүрэн (4-р зуунд "Этиоп" нэртэй болсон) болон түүний өмнөх Дʿмт хаант улсаас (МЭӨ 1-р мянганы эхэн үед үүссэн) хойш тасралтгүй үргэлжилдэг. 18 болон 19-р зууны эхэн үеийн Земэнэ Месафинт ("Шүүгч/Ханхүү нарын эрин") гэгч доройтлын үеийн дараа 1855 онд хожмын II Теводрос эзэн хаан болсон Касса Хаилу улсыг нэгтгэж Этиопын шинэ үеийн түүхийг эхлүүлжээ. Этиоп нь тэр зууны сүүл хүртлээ одоогийн байдал хүртлээ тэлж, 1896 онд Адвагийн тулаанд Рас Маконнений удирдлага доор Италичуудыг ялж, өөрсдийгөө колоничлолоос аварчээ. 1936-с 1941 онд Муссолинигийн Итали улсад эзлэгдэж, Британий эзэнт гүрэн ба Этиопын хүчнээр чөлөөлөгджээ.

Этиоп нь Христосын шашин руу МЭ 4-р зуунд шилжсэн бөгөөд Армений дараа Христос руу шилжсэн хоёр дахь эртний орон болжээ. 1974 оноос хойш шашингүй болсон бөгөөд Исламын хамгийн эртний үеэс л Мусульмантан хүн ам ихтэй байжээ.

Этиоп нь түүхэн явцдаа харьцангуй тусгаарлагдмал, уулархаг орон байсан бөгөөд 20-р зууны дунд үе гэхэд олон улсын хамтын ажиллагааны чухал газар болжээ. 1923 онд Үндэстнүүдийн Лигийн гишүүн болж, 1942 онд Нэгдсэн Үндэстнүүдийн тунхагт гарын үсэг зурж, НҮБ-г үндэслэгч 51 орнуудын нэг болжээ.

НҮБ-н Африкийн Эдийн засгийн комиссын болон Африкийн Холбооны төв байрууд Аддис-Абебад байрладаг. Дэлхий даяар 55 орчим Этиопын элчин сайд, консул байрладаг.

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: ኢትዮጵያ