Аддис-Абеба
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Аддис-Абеба ኣዲስ ኣበባ |
|
|
|
|
| Координат: | |
|---|---|
| Улс | |
| Тусгай хот | Аддис-Абеба |
| Түүх | |
| Байгуулагдсан | 1886 |
| Засаглал | |
| - Хотын захирагч | Кума Демекса |
| Газар нутаг | |
| - Нийт | 530.14 км² |
| Өндөр | 2355 м |
| Хүн ам | |
| - Нийт (2007) | 2,738,248 |
| - Нягтшил | 5165.1/км² |
| - Метрополи газар нутагт | 2,738,248 |
| Цагийн бүс | UTC+3 |
Аддис-Абеба (заримдаа Аддис-Абаба) нь Этиоп улсын нийслэл хот бөгөөд 1886 онд байгуулагдсан (Этиопын хэлнүүд: Амхар хэлээр Адис Абэба нь "шинэ цэцэг" гэсэн утгатай, оромо хэлээр Финфинээ гэнэ). Тус хотод Африкийн Холбооны төв оршдог. 2007 оны тооллогоор 2,738,248 хүн тус хотод амьдардаг бөгөөд Этиоп улсын хамгийн том хот нь юм[1]. Тусгай эрхт хотын статус нь Аддис-Абебаг хотын зэрэгцээ мужийн хэмжээнд тавьдаг. Тус хот нь өөрийн түүхэн, дипломат болон улс төрийн ач холбогдлоороо "Африкийн нийслэл" ч гэж нэрлэгддэг билээ[2]. 80 гаруй ялгаатай хэлээр ярилцдаг үндэстнээс бүрдэх тус орны өнцөг булан бүрээс ирсэн янз бүрийн шашин шүтдэг хүмүүсээс хотын иргэд бүрддэг.
Нийслэлээ барих газрыг Хатан хаан Тайту Бетул сонгож, түүний нөхөр, Эзэн хаан Менелик II 1886 онд тус хотын шавыг тавьжээ. Аддис-Абеба хот нь Энтото уулын хормойд оршино.
[Засварлах] Эшлэл
- ↑ Этиопын Статистикийн Төв Агентлаг. 2007 оны тооллого (pdf файл). 5 сарын 14, 2009-д авсан.
- ↑ Addis Ababa "regarded as the African capital".