Алжир

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
الجمهورية الجزائرية الديمقراطية الشعبية
Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
من الشعب و للشعب (Хүмүүсээс болон хүмүүст)
Төрийн дуулал
Кассаман (Тангараг)
Байршил
Нийслэл Алжир
Албан ёсны хэл(нүүд) Араб
Бербер, Франц (орон нутгийн)
Засаглал Ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс
- Ерөнхийлөгч Абделазиз Боутефлика
- Ерөнхий сайд Ахмед Уяхья
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Хаммадид династи 1014-с
- Оттоман гүрний захиргаа 1516-с
- Францын захиргаа 1830-с
- Францаас тусгаар тогтносон 1962 оны 7 сарын 5
Газар нутаг
- Нийт 2,381,740 км² (11-д)
- Ус (%) маш бага
Хүн ам
- 2007 оны тооцоо 33,333,216 (35-д)
- 1998 оны тооллого 29,100,867
- Нягтшил 14/км² (196-д)
ҮНБ 2006 оны тооцоо
- Нийт $253.4 тэрбум (38-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $8,100 (88-д)
ХХИ (2007 он) 0.733 (104-д) – дунд
Мөнгөн тэмдэгт Алжир динар (DZD)
Цагийн бүс UTC+1
Улсын домэйн нэр .dz
Утасны код +

Алжир(Араб: الجزائر, Al Jaza'ir (IPA:ɛlʤɛˈzɛːʔir), Бербер: Algeria in Tifinagh.svg, Dzayer), албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс нь хойд Африкт орших улс юм. Газар нутгаараа тивдээ хоёрт, дэлхийд 11-т жагсдаг. Зүүн хойд талаараа Тунис, зүүн талаараа Ливи, зүүн өмнөд талаараа Нигер, баруун өмнөд талаараа Мали, Мавритани, баруун хойд талаараа Марокко улсуудтай тус тус хиллэнэ. Баруун талд нь маргаантай газар нутаг болох Баруун Сахар орших бөгөөд хойд талд нь Газар дундын тэнгис байрлана.

Алжир нь НҮБ, Африкийн холбоо, ОПЕК зэрэг байгууллагуудын гишүүн орон юм. Мөн Магрибийн Араб холбоог байгууллахад их хувь нэмэр үзүүлсэн. Алжир нь үндсэн хуулиндаа Ислам, Араб, ба Амазиг (Бербер) улс гэж тодорхойлогдсон байдаг.

Агуулга

[Засварлах] Нэрийн гарал

Тус улсын нэр нь Алжир хотын нэрээс гаралтай. Харин хотын нэр нь jazā’ir banī mazghanā (арабаар "(Берберийн аймаг) Аит Мазганнагийн арлууд" гэсэн үг) гэх хотын хуучин нэрний товчилсон хэлбэр Al-jazā’ir гэсэн үгнээс гаралтай. Дундад зууны эхэн үеийн газарзүйчид al-Idrisi болон Yaqut al-Hamawi гэж бичсэн байдаг.

Сонгодог үед Алжирын хойд нутгийг Нумиди гэдэг байсан бөгөөд өнөөгийн Тунисын баруун нутаг, Мароккогийн зүүн нутаг хамрагддаг байжээ.

[Засварлах] Түүх

[Засварлах] Эртний түүх

Алжирийн Тамугади дахь Ромын Тражаны хаалга

Берберүүд дор хаяж МЭӨ 10000 оноос Алжирт нутаглаж байжээ.[1][2][3][4][5][6][7] МЭӨ 1000 оноос хойш карфагэнчүүд эргийн дагуу суурин байгуулж эхэлсэн. Берберүүд Пүнийн дайнаар үүссэн боломжийг ашиглан Карфагэнээс тусгаар тогтнож, берберийн хаант улсууд үүсч эхэлжээ. Эднээс хамгийн алдартай нь Нумиди юм.

Гэвч МЭӨ 200 онд берберүүд дахин эзлэгдэв. Энэ удаад Ромын бүгд найрамдах улс тэднийг харьяандаа оруулжээ. Баруун Ромын эзэнт улс задран унахад берберүүд олон газар дахин тусгаар тогтносон улсаа байгуулсан бол үлдсэн хэсэгт нь вандалууд хяналтаа тогтоож, Византийн эзэн хаан I Юстинианы цэрэгт цохигдон хөөгдөх хүртлээ тэндээ байжээ. Византийн эзэнт гүрэн улмаар тус орны зүүн хэсгийг VIII зуунд арабчууд ирэх хүртэл хатуу чанга гарын дор барьж байв.

[Засварлах] Дундад зуун

Хоёр салбар болох Санхаджа болон Заната нь цаашаа олон аймагт хуваагдаж байсан бөгөөд Магрибийн бүс бүр хэд хэдэн аймгаас бүрдэж байв.[8][9] Дундад зууны үед берберийн хэд хэдэн династи үүсэн гарч ирж байлаа.[8][10]

[Засварлах] Лалын шашин нэвтэрсэн нь

Алжирын их мечет

Лалын шашинт арабын армиуд Алжирыг байлдан дагуулж, бербер удирдагчдыг нь мохотгож, Умайяд арабын династи задран унасны дараа маш олон династи бүрэлдэн бий болжээ. Эдгээр династийн дотор Альмохад, Альморавид, Египетийн Фатимид, Абдэлвадид хамгийн алдартай нь юм.

Кабилийн Кутамаг өөрийн үйл хэрэгтээ урвуулсан лалын шийт шашинт Фатимидууд Рустамидыг түлхэн унагаж, Египетийг эзэлж, Алжир, Тунисыг Зирид угсааны вассалууддаа үлдээжээ. Зиридүүд бослого гарахад Фатимид династи хүн ам олонтой арабын нэгэн аймаг болох Бану Хилалыг илгээж тэдний хүчийг сулруулжээ.

[Засварлах] Эшлэл

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: الجزائ - зураг, медиа материалууд
Хувийн хэрэгсэлүүд