Гүрж

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гүржийн үндсэн хүн ам болдог үндэстний тухай Гүрж угсаатан өгүүллээс үзнэ үү.
Гүрж Улс
საქართველო
Далбаа Сүлд
Уриа: гүрж. ძალა ერთობაშია
Жала эртобашиа
«Эв нэгдэл бол хүч»
Дуулал: гүрж. თავისუფლება
Тависуплеба
«Эрх чөлөө»
Нийслэл
(ихийн их хот)
Тбилис
Албан ёсны хэл Гүрж[1]
Угсаатны
бүтэц
 (2002[2])
83.8% Гүрж
6.5% Азери
5.7% Армен
1.5% Орос
Төрийн хэлбэр ба засаг баригч Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Михаил Саакашвили
 -  Ерөнхий сайд Николоз Гилаури
Тусгаар тогтнол ЗХУ-аас 
 -  Тусгаар тогтнолоо тунхагласан 1991 оны 4 сарын 9 
Нутаг дэвсгэр
 -  Талбай 69,700 км2 (120)
Хүн ам
 -  Тооцоо (2011) 4,469,200[3] (121)
 -  Нягтрал 68.1 хүн/км2 
ДНБ (ХАЧ) 2010 оны тооцоо
 -  Нийт $22.443 тэрбум[4] 
 -  Нэг хүнд $5,114[4] 
ДНБ (Нэрлэсэн) 2010 оны тооцоо
 -  Нийт $11.665 тэрбум[4] 
 -  Нэг хүнд $2,658[4] 
ХХИ (2010) 0.698[5] (дээгүүр) (74)
Мөнгөн тэмдэгт Лари (GEL)
Цагийн бүс +4
Замын хөдөлгөөн баруун
Интернетийн АДН .ge
Утасны дугаар 995

Гүрж Улс (гүрж. საქართველო Дуудлага Сакартвэло) — өвөр Кавказын баруун талыг эзлэн оршдог улс. Газрын байрлалаар Баруун Азийнх боловч зарим талаар Дорнод Европт ойртох тул Евразийн улс орон гэгдэнэ. Баруун талаараа Хар тэнгистэй залгаж, бусад талаараа ОХУ, Азербайжан, Армен, Турктай газраар хиллэдэг. Нийслэл - Тбилис хот.

Нутаг дэвсгэр - 69,700 км2, 2011 онд тооцсоноор хүн амын тоо - 4,469,200.[6] Үүнээс дийлэнх олонх болох Гүржүүд 83.8%-ийг эзлэдэг бол 6.5% нь Азери, 5.7% нь Армен угсаатан байдаг ажээ. Албан ёсны Гүрж хэлээр хүн амын 71% нь ярьж бусад Гүржүүд (12.2%) Мигрел хэлээр ярилцацгаадаг гэнэ.[2]

Гүржид түүхэндээ олон улс тогтож байлаа. Орчин цагийн Гүрж нь 11-12-р зуунд IV Давид, Тамара нарын хаанчлалын үед хэлбэржсэн. 19-р зууны эхэнд Оросын эзэнт гүрэнд хавсрагдаж,[7] 1917 оны Оросын хувьсгалын дараа богино хугацаанд тусгаар тогтноод 1921 онд Зөвлөлтөд эзлэгдэн Зөвлөлт Холбоот Улсын 15 БНУ-ын нэгэн болж байв. 1991 онд тусгаар тогтнож, түүнээс хойш иргэний дайн самуунтай байдаг. Гүрж одоо нэгдмэл байгууламжит, ерөнхийлөгчийн бүгд найрамдах засагт төрийн хэлбэртэй.

Гүржийн бүрэн эрхийн Абхаз, Өвөр Осет хоёр сүүлийн хэдэн жилд Гүржийн мэдлээс тусгаар тогтноод байгаа. Гэхдээ тэд НҮБ-ийн гишүүн биш бөгөөд Орос мэтийн хэдхэн улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

[засварлах] Зургийн цомог

[засварлах] Зүүлт

  1. "Article 8", Constitution of Georgia. In Abkhazia, also Abkhazian.
  2. 2.0 2.1 Georgia in CIA World Factbook, 2012. Загвар:Ref-en
  3. Statistics Georgia. Geostat. February 11, 2011-д хандсан.
  4. 4.0 4.1 4.2 4.3 Georgia. International Monetary Fund. April 26, 2011-д хандсан.
  5. Human Development Report (PDF). United Nations (2010). November 5, 2010-д хандсан.
  6. Statistics Georgia. Geostat. February 11, 2011-д хандсан.
  7. David M. Lang, A Modern History of Georgia, p. 109

[засварлах] Гадагш холбоос

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр