Төмөрийн улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Төмөрийн улс
Гуркани
1370–1507
Нийслэл Самарканд
Герат
Төр засаг хаант засаг
Түүх
 - Төмөр Мавереннахрыг эрхшээлдээ оруулав 1370
 - Төмөрийн улс узбекуудэд цохигдон унав 1507
Эзэгнэсэн газар нутаг
 - 1405 4,400,000 км2
Today part of Flag of Uzbekistan.svg Uzbekistan
Flag of Iran.svg Iran
Flag of Turkmenistan.svg Turkmenistan
Flag of Tajikistan.svg Tajikistan
Flag of Kyrgyzstan.svg Kyrgyzstan
Flag of Kazakhstan.svg Kazakhstan
Flag of Azerbaijan.svg Azerbaijan
Flag of Georgia.svg Georgia
Flag of Armenia.svg Armenia
Flag of Afghanistan.svg Afghanistan
Flag of Pakistan.svg Pakistan
Flag of India.svg India
Flag of Iraq.svg Iraq
Flag of Kuwait.svg Kuwait
Flag of Syria.svg Syria
Flag of Turkey.svg Turkey
Flag of the People's Republic of China.svg China
Flag of Russia.svg Russia
Төмөрийн эзэнт гүрэн хамгийн том нутагтай байх үеийн газрын зураг
Монголын түүх
State emblem of Mongolia.svg
Хүннү МЭӨ 209 – МЭ 93
Сяньби 93–234
Юэбань 160–490
Нирун 330–555
Тоба Вэй 386–535
Тугухунь 285–670
Кидан улс 906–1125
Хар Кидан 1125–1221
Монгол аймгууд 9–12-р зуун
Их Монгол Улс 1206–1368
Керманы улс 1220-иод он–1306
Цагадайн улс 1225–1687
Ил хаант улс 1256–1335
Алтан Орд 1240–1502
Моголистан 1346–1706
Чобаны улс 1335–1357
Жалайрын улс 1335–1432
Юань улс 1271–1368
Монгол Улс 1368–1691
Хар Дэл 1383–1513
Дөрвөн Ойрад 1399–1634
Аргуны улс 1479–1599
Халимаг 1630–1771
Хотгойдын улс XVI–XVII
Хошууд 1642–1717
Зүүнгар 1634–1758
Монгол 1911–1924
БНМАУ 1924–1992
Монгол Улс 1992–одоо үе
Ү · Х · З

Төмөрийн эзэнт гүрэн бол XIV-XV зууны үед Мавереннахр, Иран, Кавказын өвөр бэлд оршин тогтнож байсан улс юм. Энэ улсыг Монголын Барлас овгийн эмир Төмөр байгуулжээ. Төмөрийн эзэнт гүрний хаад нь Өгэдэй хааны угсааны Сюрьгатмишь, Махмуд нар байв. Эдгээр хаадыг доголон Төмөр өргөмжилсөн бөгөөд ямар ч эрх мэдэлгүй бэлгэ тэмдгийн шинжтэй хаад байсан юм. Улсын бүх эрхийг Төмөр атгах бөгөөд эмир цолтойгоор улсаа удирдаж байжээ. Доголон Төмөрийн нас барсны дараа Төмөрийн эзэнт гүрэн эзлэгдсэн орнуудын ард түмний бослого, дотоодын тэмцлээс болж задран бутарчээ. XV зууны дунд үед Алтан ордны улсаас нүүж ирсэн узбекүүд Төмөрийн угсааныхныг бут цохисноор Төмөрийн эзэнт гүрэн бүрмөсөн мөхжээ.

Гарал үүсэл[засварлах]

Төмөрийн эзэнт гүрний үүсэл нь Монголын нүүдэлчин аймаг Барласаас улбаатай бөгөөд тэд Чингис хааны армийн бүрэлдэхүүнд багтан тулалдаж явжээ.[1][2] Монголчууд Төв Азийг эзэлсний дараа Барлас аймгийнхан одоогийн Узбекистанд суурьшиж нутгийн түрэгүүдтэй холилдсон тул Төмөрийн үед барласууд зарим талаар түрэгжсэн байв. Түүнчлэн Цагадайн улсын баруун хэсгийн Исламын шашинд орсон түрэг, монгол угсаатнууд Исламын шашин дэлгэрэхээс өмнө Төв Азид ноёрхож байсан Персийн соёлын нөлөөнд орсон байжээ.[3]. Персийн утга зохиол нь Төмөрийн эзэнт гүрний элит хэсгийнхнийг Перс-Исламын соёлд ороход нь нөлөөлж байв.[4]

Төмөрийн улсын ордны эмэгтэйчүүд монгол ёс заншилтай байсан ба Төмөр хааны үед албан хэрэгцээнд монгол, түрэг аль аль хэлийг ашигладаг, монгол бичгээр захиа бичин илгээдэг байв.[5] Мавереннахрын монголчууд өөр угсаатны ёс заншилд орон монгол соёлоо гээж эхэлсэн боловч бүрмөсөн уусаагүй байв. Дундад зууны монгол эрчүүд гэзэг тавьдаг заншилтай байсан ба Төмөр хаан хүүгээ шийтгэхдээ гэзгийг нь тайрсан нь хүүгээ монголд үнэнч бус байсан гэж үзэж байсныг нь илэрхийлж байжээ.[5] Төмөр хаан Чингис хааныг ихэд хүндлэн биширдэг байсан төдийгүй өөрийн бүх амьдрал, үйл хэргээ Чингисийн улсийн сүр хүчийг дахин сэргээн тогтоохын төлөө зориулжээ. Энэ нь саяхан байгуулагдаад бутарсан ИМУ-н сүр хүчийг хүмүүс хараахан мартаагүй мөн Төмөр өөрөө монголын барлас овгийн хүн байсантай холбоотой юм. Тэр Чингисийн зарлиг, ИМУ-н хууль цаазыг дээдлэн хүндэтгэж өөрийн улсад хэрэгжүүлж байв. Хожим Төмөрийн улсаас тасран байгуулагдсан Их Могол улсад монгол ёс заншлаа даган мөрдөхөө больсон бол Төмөр хааны хувьд лалын шашинд орсон ч монгол ёс заншлаа даган мөрдөж монгол гарлаараа бахархдаг байв. Бутралын үеийн Монгол улс, Төмөрийн улс хоёр найрсаг харилцаатай байжээ. Буняшир хаан болохоосоо өмнө Төмөр хааны ордонд байсан байдаг. Төмөрийн улсыг заримдаа монгол улс гэж бичсэн байдаг бол зарим тохиолдолд түрэг улс гэж бичсэн байдаг. Моголистан, Төмөрийн зарим монголчуудыг 16-р зууны сүүл хүртэл монгол хэлээрээ ярьсан хэвээр байсан байж магадгүй гэж зарим эрдмтэд таамагладаг.

Байгуулагдсан нь[засварлах]

Гол өгүүлэл: Доголон Төмөр

Төмөр Мавереннахр буюу Трансоксиан (одоогийн Узбекистан, Тажикистан, Туркменистаны ихэнх хэсэг) болон Хорасаны (одоогийн Иран, Афганистан) ихэнх хэсгийг 1363 оноос эхлэн бусад ноёдтой хүч хавсран (Самаркандийг 1366 онд, Балхийг 1369 онд) мэдэлдээ оруулж, 1370 он гэхэд захирагчаар нь өргөмжлөгджээ. Албан ёсоор бол Монголын Цагадайн улсын нэрээр үйл ажиллагаа явуулж байсан Төмөр Мавереннахр, Хорезмыг дагаар оруулж, 1380 онд баруун тийш аян дайн хийв. 1389 онд Картидуудыг Хератаас үлдэн хөөж, 1382 оноос Персийн нутаг руу түрж эхэлжээ (Исфаханыг 1387 онд эзэлж, 1393 онд Музаффаридуудыг Ширазаас зайлуулж, Жалайридуудаас Багдадыг авсан). 1394/95 онд тэр Алтан Орд руу довтолж, Кавказад өөрийн засаглалыг тогтоон, улмаар 1398 онд одоогийн Пакистан, Энэтхэгийн нутаг дахь Мултан, Дипалпурыг дагаар оруулжээ.

1400/01 онд Алеппо, Дамаск, зүүн Анатолиаг эзлэн авч, 1401 онд Багдадыг сүйтгэж, 1402 онд Османуудаас Анкараг булаан авав. Тэр Самаркандыг гол нийслэлээ болгосон бөгөөд түүний аян дайнаар ойролцоогоор 17 сая хүн үрэгдсэн гэдэг.[6]

1506 онд Төмөрийн эзэнт гүрэн унасны дараа аавын талаасаа Төмөрийн, эхийн талаасаа Чингис хааны удмын Бабур 1526 онд Афганистан, Энэтхэгт Моголын эзэнт гүрэнг байгуулсан түүхтэй. 17-р зуун гэхэд Моголын эзэнт гүрэн Энэтхэгийн ихэнх нутгийг хяналтдаа байлгаж байсан боловч 18-р зуунд хүч нь суларч Английн нөлөөнд орж эхэлжээ. 1857 онд II Бахадур Шах Энэтхэгийн бүх хүчийг нэгтгэж англичуудын эсрэг тулалдсан ч ялагдаж Бирм рүү цөлөгдсөнөөр Энэтхэгийн хойг бүхэлдээ Британийн эзэнт гүрний мэдэлд орж Их Могол Улс бүрмөсөн мөхжээ.

Төмөрийн эзэнт гүрний явуулсан дайн тулаануудын үр дүнд Персийн соёлын төв нь Самарканд, Херат болон хувирч, Төмөрийн эзэнт гүрний хүч чадлын билэг тэмдэг болон мандаж байв.[7]

Соёл[засварлах]

Төмөрийн эзэнт гүрэн нь хэдийгээр Монголын[8] Барлас овгоос гаралтай ч Туркестан, Хорасанд төвлөрсөн, түрэг, Персийн соёлын нөлөөнд орсон[9][3][10], Исламын шашинтай улс байжээ. Гэвч Мавереннахрт монгол хэл, соёл тийм хурдан алга болоогүй байна.

Ишлэл[засварлах]

  1. "Timur", The Columbia Encyclopedia, Sixth Edition, 2001-05 Columbia University Press, (LINK)
  2. "Consolidation & expansion of the Indo-Timurids", Encyclopedia Britannica, (LINK)
  3. 3.0 3.1 B. Spuler, "Central Asia in the Mongol and Timurid periods", published in Encyclopædia Iranica, Online Edition, 2006/7, (LINK): "... Like his father, Olōğ Beg was entirely integrated into the Persian Islamic cultural circles, and during his reign Persian predominated as the language of high culture, a status that it retained in the region of Samarqand until the Russian revolution 1917 [...] Ḥoseyn Bāyqarā encouraged the development of Persian literature and literary talent in every way possible ..."
  4. David J. Roxburgh. The Persian Album, 1400-1600: From Dispersal to Collection. Yale University Press, 2005. pg 130: "Persian literature, especially poetry, occupied a central in the process of assimilation of Timurid elite to the Perso-Islamicate courtly culture, and so it is not surprising to find Baysanghur commissioned a new edition of Firdawsi's Shanama
  5. 5.0 5.1 Д.Майдар, "Чингис хаан ба Монголын их гүрэн" 1969
  6. Selected Death Tolls: Timur Lenk (1369–1405)
  7. "Timurids", The Columbia Encyclopedia (Sixth ed.), New York City: Columbia University, <http://www.bartleby.com/65/ti/Timurids.html> (retrieved on 2006-11-08)
  8. M.S. Asimov & C. E. Bosworth, History of Civilizations of Central Asia, UNESCO Regional Office, 1998, ISBN 92-3-103467-7, p. 320: "... One of his followers was [...] Timur of the Barlas tribe. This Mongol tribe had settled [...] in the valley of Kashka Darya, intermingling with the Turkish population, adopting their religion (Islam) and gradually giving up its own nomadic ways, like a number of other Mongol tribes in Transoxania ..."
  9. Muhakamat al-Lughatayn
  10. Lehmann, F., "Zaher ud-Din Babor — Founder of Mughal empire", Encyclopædia Iranica (Online ed.), New York City: Columbia University Center for Iranian (Persian) Studies, <http://www.iranica.com/newsite/search/searchpdf.isc?ReqStrPDFPath=/home/iranica/public_html/newsite/pdfarticles/v3_articles/babor_zahir-al-din_mohammad&OptStrLogFile=/home/iranica/public_html/newsite/logs/pdfdownload.html> (retrieved on 2006-11-07)

Гадаад холбоос[засварлах]