Алтан Орд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Албан хэл монгол хэл
Ард түмэн  Монгол
1240
 -  Алтан Ордны улс байгуулагдав 1240 
 -  Алтан Ордны улсны залгамжлагч Их Орд Крымын ханлигт эзлэгдэн унав 1502 

Алтан Орд нь Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны ач Бат хааны удирдлаган дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхи нутагт оршин тогтносон монголчуудын улс юм.

Чингисийн залгамжлагч Өгэдэйн Орос руу илгээсэн гурван довтолгооны нэгийг 1235 онд Бат хаан удирдан явсан юм. Монголчууд Урал мөрөнг 1237 онд гатлан төв Орост нэвтрээд Москва, Киев зэрэг олон хотуудыг довтлон эзэлжээ. Оросоос Монголчууд Польш, Силез, Унгарт очиж 1240 онд Люблин, Харьковыг газартай тэгшилсэн байна. Бат 1241 оны дөрөвдүгээр сард Легницийн ойролцоо Силез, Польш, Тевтоны цэргийн нэгдсэн армийг бут цохисон.

Неостадын бэхлэлтээр довтолгоо зогсож, зүүн зүг буцан Ижил мөрний савд Бат өөрийн гоёмсог торгон гэрээ барьжээ. XIV зууны сүүлээр Алтан ордны улс Мускови (Москва)-ийн бослогуудаас болж сульдсан ба Төмөр 1395 онд Алтан Ордны улсыг нэгтгэсэн ч түүнийг нас бармагц Астрахань, Казань, Крым, Сибирь гэх дөрвөн улсад хуваагджээ. 1480-аад онд III Иван Василевич татвар төлөхөө больж улмаар 1502 онд Крымийн ханлигт эзлэгдэн Алтан ордны улс оршин тогтнохоо больсон байнa. Алтан ордны улс унасан ч Крымийн ханлиг хүчирхэгжиж Орос улс руу үе үе хүчтэй довтлох болсон тул Орос довтолгооныг нь болиулахын тулд эд бараагаар алба барьж байв. 1685 онд Оросын I Петр хаан золиосны мөнгө төлөхийг бүрмөсөн болиулсан бөгөөд золиосны мөнгө төлж байсан нь Алтан ордны ноёрхол үргэлжилж байсан эсвэл Крымийн хараат байдалтай байсан гэсэн үг биш юм.

Алтан ордны улсыг яваандаа бүрмөсөн түрэгжиж түрэгийн буюу татар үндэстний улс болсон гэж үздэг ба хэдийд, хэрхэн түрэгжсэн талаар эрдэмтэд маргасаар байна. Крымийн хан I Мехмед Гирей 1515 онд өөрийгөө "Бүх мугалчуудын падишах" цолд өргөмжилжээ.[1][2] Мөн өөрийн харъяат татаруудыг мугал буюу монгол гэж нэрлэхийг оролдсон ч татарчуудын дийлэнхи нь түрэг гаралтай тул энэ нэрийг хүлээж авсангй. Крымийн ханлиг, Астраханийн ханлиг, Казанийн ханлигийн хангууд бүгд Зүчийн угсааных байв.

Газрын зураг[засварлах | edit source]

  1. Гайворонский О. Повелители двух материков. Т.1: Крымские ханы XV-XVI столетий и борьба за наследство Великой Орды. (2007)
  2. Часть III Мехмед I Герай 1515-1523 «ПАДИШАХ ВСЕХ МОГУЛОВ» А в 1515 году крымский хан Мехмед I Герай взял себе даже титул «падишах всех могулов (монголов)», ориентируясь уже не на величие золотоордынских ханов Батыя и Тохтамыша, но на самого Чингисхана"