Тохтамыш

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Тохтамыш (1406 оны үед нас барсан) Алтан Ордын хоёр хэсэг болох Цагаан Орд, Хөх Ордыг нэгтгэж нэгэн улс болгосон Цагаан Ордын сүүлчийн хан байв. Тэрбээр Чингис хааны хамгийн том ач Орд ханы удам юм.

1382 онд Тохтамыш Оросыг дайлсан нь

Тохтамыш 1376 онд өөрийн авга ах Цагаан Ордын хан Урусыг түлхэн унагахыг оролдож, агуу Төмөр рүү зугтсанаар анх түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Тохтамыш Урус болон түүний хоёр хүүгээс урт насалж, Төмөрийн дэмжлэгтэйгээр 1378 онд Цагаан Ордын хаан ширээнд заларчээ.

Тохтамыш өвөг дээдсийнхээ суу алдрыг дахин дуурсгахыг мөрөөдөж байсан бөгөөд Зүчийн улсыг дахин нэгтгэх төлөвлөгөөтэй байлаа. 1380 онд тэрбээр Ижил мөрнийг гаталж, Хөх Орд руу довтолсон боловч Мусковийн илгээсэн цэрэгт дорхноо цохиулав. Хөх Ордын удирдагч Мамай Куликовын тулалдаанаас хойш удалгүй алагдсан нь Тохтамышийн бүх ордыг нэгтгэх ажиллагааг ихэд хөнгөвчилжээ.

1382 онд Хөх болон Цагаан Ордыг нэгтгэснийхээ дараа Тохтамыш Куликовт ялагдасныхаа хариуг авахаар Москвагийн вант улсыг амжилттай дайлж, Оросын Монголын ноёрхлоос чөлөөлөгдөх эрмэлзлийг нь нэг хэсэгтээ унтраав. Энэ аян дайн үндэсний баатар нь болох Дмитрий Донскойн амьдралынх нь бусад мөчийн нэгэн адил Оросын орчин үеийн зураачдын түүхэн бүтээлийн нэг сэдэв болжээ (зургуудыг үзнэ үү).

Зургаахан жилийн дотор Тохтамыш Крымын хойгоос Балхаш нуур хүртэлхи Монголын газар нутгийг дахин нэгтгэсэн байв.

Дараа нь, Тохтамыш Литвагийн нөлөөллийг тандахын тулд хойд ванлигууд руугаа толгойн сэргийлэх илгээжээ. Литвагийн ван Кестутис энэ явдлыг халдан довтлохын дохио гэж үзэн, толгойн сэргийлэх анги руу довтолж, цохьжээ. Үүнд хилэгнэсэн Тохтамыш Литва, Польшийг дайлж эзлэв.

Тохтамыш Москвагийн өмнө, 1382

Чингис хааны амжилтыг дахин давтаж чадна гэдэгтээ итгэсэн тэрбээр 1385 онд 50000 (буюу таван түмэн) цэрэг аваад Персийг довтолж, Тебризийг эзлэн авлаа. Умард зүг рүү буцахдаа Тохтамыш Кавказаас 200000 боол, эдний дотор Паракахайк, Сюник, Артсах дүүргүүдээс олон арван мянган арменчуудыг боол болгон авч явлаа.[1] Тохтамышийг Кавказаас хойшоо хөдлөнгүүт, Төмөр Азербайжан, Персийг өөрийн өргөжин тэлж буй хаант улсад нэгтгэжээ. Уурлаж хилэгнэсэн Тохтамыш урагшаа эргэж, хуучин холбоотонтойгоо дайтлаа.

Улмаар Тохтамыш ялагдаж, тал нутаг руугаа ухарчээ. Гэхдээ 1387 онд тэрбээр Төмөрийн эзэнт гүрний голомт болсон Трансоксиан руу гэнэт довтлов. Тохтамышийн аз дутахад, их цас орж, түүнийг тал нутаг руугаа буцахад хүргэв.

1395 онд Төмөр Алтан Ордыг довтолж, Терек гол дээр Тохтамышийг ялснаар энэ зөрчил мөргөлдөөн дээд цэгтээ тулжээ. Төмөр Алтан Ордын нийслэл Сарай Бэрхийг тонож, Алтан Ордыг вассал болгон, тоглоомын ханыг ширээнд залав.

Тохтамыш Украины тал руу зугтаж, Литвагийн их гүн Витаутасаас тусламж гуйв. 1399 онд Тохтамыш, Витаутасын хамтарсан хүч Ворскла голын тулалдаанд Төмөрийн хоёр жанжин Төмөрхүтлүг, эмир (мурза, визир) Эдигу нарт хиар цохиуллаа. Нэгмөсөн ялагдсан Тохтамышийг 1406, 1407 оны үед Эдигугийн хүмүүс Сибирьт хороожээ. Тохтамыш хаан бол Монгол бичгээр зоос хийлгэсэн Алтан ордны хамгийн сүүлчийн хаан байжээ.

Нэмж үзэх өгүүллүүд[засварлах]

Лавлах материал[засварлах]

Эшлэл[засварлах]